loading...
Ливерпулийг худалдаж авахын тулд хэд хэдэн нэр дэвшигчид ширүүн тэмцэлдэж байна. Бүр энэ үйл явдалд Хятадын засгийн газрын нэр ч ороод ирж. Хөл толгой нь мэдэгдэхгүй энэ олон үйл явдлыг та бүхэнд эмх цэгцтэй эхнээс нь товч танилцуулья.
Энэ долоо хоногийн эхээр Хятадын томоохон бизнесмен Кенни Хуан Ливерпулийг авахаар зэхэж байгаа тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан. Гэхдээ одоог болтол тэрээр албан ёсны саналыг клубт тавиагүй байгаа. Бүх үйл явдал зөвхөн хэвлэлийнхний нүүрэнд өрнөж байгаа бөгөөд Кенни Хуаны гол төлөвлөгөө бол Ливерпулийн ”Royal Bank of Scotland”-д тавьсан 237 сая фунтын өрийг дарах замаар клубыг өөрийн болгох гэнэ. Хэрвээ энэ өрийг дарчихвал Ливерпулийн Яанк эзэд болон Том Хикс, Жорж Жилетт нар гарах гарцгүй болох юм.
Харин пүрэв гаригаас эхлэн Кенни Хуаны ар талд Хятадын засгийн газар байгаа гэсэн мэдэээл цацагдах болсон. CIC буюу Хятадын хөрөнгө оруулалтын корпораци нь Кенни Хуаны Ливерпулийг худалдан авах төлөвлөгөөг дэмжиж түүнд санхүүгийн тал дээр туслаж байгаа гэсэн мэдээллийн дагуу дэлхийн алдартай хэвлэлүүд олон мөрдлөг явуулсан байна. Гэвч Кенни Хуан ч тэр CIC ч энэ мэдээллийг ор үндэсгүй гэж үгүйсгэж байна.
CIC нь Хятадын засгийн газарын харьяанд байдаг БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтыг хариуцдаг асар том корпораци. Жилд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийдэг энэхүү байгууллага өнгөрсөн сараас эхлэн хувьцаагаа зарж эхэлсэн нь ийнхүү Кенни Хуантай холбох үндэс болсон бололтой. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэдний зарсан хувьцааны үнэ нь Ливерпулийн өрийг дарж клубыг худалдан авах хэмжээний мөнгөн дүнтэй бараг ижил байгаа гэнэ. Гэхдээ CIC нь өөрсдийн албан ёсны сайтдаа энэ хөрөнгийг орон нутгийн эдийн засгийн хөгжилд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа гэж бичсэн байна.
Мөн Кенни Хуаны Лондон дахь бие төлөөлөгч дээрхи яриаг үгүйсгээд ноён Хуаны ар талд Алс Дорнодын нэгэн томоохон корпораци байгаа гэж мэдэгдсэн байх юм.
Хэрвээ Кенни клубыг худалдаж авах бодолтой л байгаа бол Премьер лиг эхлэхээс өмнө өөрийнхөө тодорхой саналыг клубт тавихгүй бол оройтож мэдэх юм. Учир нь өнгөрсөн дөрвөн сард Том Хикс болон Жорж Жилетт нар клубыг зарахаар ”лангуун” дээр тавьсан бөгөөд энэ зарагдах үйл ажиллагаа хянахаар Ливерпулийн ерөнхий захирал Мартин Броутон болон Barclays Capital банк томилогдсон. Тэд премьер лиг эхлэхээс өмнө клубын худалдан авагчыг сонгох ёстой учраас Кенни тодорхой санал тавилгүй ийнхүү хэвлэлээр ”шоудаад” байвал Сирийн бизнесменд Ливерпулийг алдах бололтой.
Сирийн бизнесмен бол Яахиа Кирди болон түүний консорциум Ливерпулийг худалдан авах тулаанд хамгийн амжилттай яваа тулаанчдын нэг. Яагаад амжилттай гэсний учир нь Кирди тун зөв тактик ашиглаж Том Хикстэй тулж ажиллаж байгаа. Кирди өөрөө Хиксийн хүүгийн сайн найз учраас энэ нь ч нөлөөлж байгаа бололтой.
BBC-д бичсэнээр бол лав Кирдигийн Яанкуудтай хийж байгаа хэлэлцээр бараг эцсийн шатандаа орсон бөгөөд Ливерпуль түүний гарт 80 хувьтай орсон гэх. Канадын иргэншилтэй энэ эр клубын өрийг дарахаар гадна шинэ цэнгэлдэхийн асуудал, арилжаа наймааны төсөв гээд бүх зүйлийг зохицуулахаа амлаад байгаа. Үүнийг зохицуулах хөрөнгөтэй гэдгээ ч мэдэгдсэн.
Ливерпулийн менежер Рой Хожсон болж байгаа үйл явдлын талаар ”Шинэ цэнгэлдэх баригдаж, сайн тоглогчдоор бүрэлдэхүүнээ сайжруулснаар Ливерпульчууд богино хугацаанд топ түвшиндээ эргэн ирж лиг болон Европт хүчтэй өрсөлдөх боломжтой болно. Гэхдээ энэ эздийн асуудалд би оролцох эрхгүй. Энэ асуудлыг шийдэх ёстой хүмүүс нь л шийднэ” гэжээ.
Юутай ч гэсэн премьер лигийн эхний тойргоос өмнө энэ ”савагийн дуурь” дуусах бололтой.
loading...




Harj l baiy da !
loading...
Liverpool ergeed top amjiltuudaa uzuuleed shine od toglogchdoor huche zuzaatgawal sain l bn hen ni ch awsn bag amjilttai l bol yah we
loading...
Liverpool ugasa top l bga shde gnats uliral l muu toglolhoor buur miartsan yum shig l bhiin ugaasaa sain top bureldehuuntei l bgaa shdee delhiin top striker bnuu bn delhiin shildeg midfielder bnuu bna sain defender-d bnu bna goalkeeper bnuu bna uur yu heregtei yum be ene uliral ugasa sain toglonoo… deedliin andaa mersaside gej buruu shuu ingej bichdgiin …:p
loading...
Delhiid #1 bga duuni clip garjee http://mnbase.wordpress.com/2010/08/06/video-eminem-f-rihanna-%E2%80%93-%E2%80%98love-the-way-you-lie%E2%80%99/
loading...
LIverpool goy shuu
loading...