Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Онцлох, Түүх, баримт, Элдэв мэдээ (шар мэдээ) » Премьер лигийн багуудын өмсгөлийг шинжихүй #2

GD Star Rating
loading...

Хөлбөмбөг сонирхогчид шинэ улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа байх. Долоо хоногийн дараа Английн премьер лигийн шинэ улирал эхэлнэ. Ингээд та бүхэнд шинэ улиралд багуудын өмсөх өмсгөлийг цувралаар танилцуулж байна. Эхний хэсэгт бид 10 багийн өмсгөлийг танилцуулсан бол энэ удаа үлдсэн 10 багийн өмсгөлийг танилцуулж байна.

Ливерпуль

Карлсберггүй Ливерпулийг харахад нэг л нүдэнд дасахгүй байна. Бүх л бүтэн 18 жил бид Ливерпулийн өмсгөлийг Карлбсергтэй хамт харсан болохоор арга ч үгүй биз. Шинэ спонсор нь Их Британий санхүүгийн байгууллага бөгөөөд 2014 он хүрэл Улаануудын өмсгөлийг чимнэ. Тэд улиралд 20 сая фунтыг Ливерпульд өгөхөөр тохиролцсон нь МанЮ-гийн AОN-тай байгуулсан гэрээтэй эн зэрэгцэх өндөр үнэ.
Уг нь 2006 онд Копуудын Карлсбергтэй байгуулсан гэрээ дуусах байсан ч Истанбулын гайхалтай ялалтаас болж гэрээгээ дахин сунгасан юм. За тэгээд спонсорын хувьд нэг иймэрхүү. Өмсгөлийн дизайны тухайд нилээд хуучинсаг загвартай байгааг харж байна. Ийм загвартай өмсгөлийг Ливерпульчууд хамгийн сүүлд лигтээ түрүүлж байсан 1989/90 оны улиралд өмсөж байсан. Тухайн үед домогт Иан Раш, Кенни Дэлглиш, Петер Бирдслэй, Жон Барнес нар энэ өмсгөлөөр жигдрэн английг доргиож байсан.Тиймээс энэ загварыг сонгосон шалтгаан нь тэр сайхан цаг үеийг эргүүлэн авчрахыг бэлгэдсэн нь ойлгомжтой.
Шинэ үндсэн өмсгөлийн танилцуулга 4 сарын 8-нд хийгдсэн бол хоёрдугаар өмсгөлийг 6 сарын 8-нд харин 3-р өмсгөлийг 6 сарын 15-нд олон нийтэд зарлагдсан.
2-р өмсгөл нь цагаан өнгөн дээр босоо хар судалтай ретро стилийн харагдаж байна. Хар зах нь V стилээр хийгдсэн нь үндсэн өмсгөлөөс ялгарч байгаа юм.  3-р өмсгөл нь түрүү жилийн 2-р өмсгөл. Хар өнгөтэй.

Манчестер сити

Дэлхийн хамгийн баян клубын өмсгөл ч цаанаа л нэг ”нүнжигтэй” байна даа. Үнэндээ Ман ситигийн фенүүд шинэ өмсгөлийг биш харин энэ өмсгөлийг өмсөж талбайд гарах шинэ тоглогчдыгоо л сэтгэл догдлон хүлээж байсан байх. Одоогийн байдлаар Давид Силва, Боатенг, Яя Туре, Коларов гэсэн тоглогчид Ситигийн тэнгэрийн цэнхэр өмсгөлийг өмсөхөөр санаа сэтгэл шулуудаад байна. Цаашдаа Марио Балотеллигийн бахим том бие ч энэ өмсгөлөөр гангарах биз. Umbro-гийн шинэ өмсгөл өнгөрсөн жилийнхээс онц ялгагдах зүйлгүй болжээ.
Зах нь нь цагаан эмжээртэй байсан бол энэ улиралд тэр нь алга болж харин харин  ханцуйны хэсэгт цагаан эмжээpтэй болсон. Зарим нэг фенүүдийн дүгнэж байгаагаар Ситигийн өмсгөлийн загвар Английн шигшээ багийнхтай төстэй байна гэх. Umbro бас Английн шигшээ багийн өмсгөлийг бас хийдэг юм чинь магадгүй л юм.
Хоёрдугаар өмсгөлийн өнгө нь хар-хөх. Зах нь үндсэн өмсгөлийнхөөс арай өөр реглан хэлбэртэй.
Янз бүрийн кант зураас байхгүй учраас ер нь их цэвэрхэн харагдаж байгаа. Гэхдээ нарийн ойртож харах юм бол цээжний хэсэгт босоо зурааснууд байгаа. Гуравдугаар өмсгөл нь түрүү жилийнхтэй адил цээжин хэсэгтээ улаан хар ташуу хөндлөн зураастай цагаан өмсгөл. Өмнөд Америкийн олон багууд ийм ташуу зураастай өмсгөлтэй байдгийг та бүхэн мэдэх байх.

Манчестер Юнайтед

Америкийн даатгалын том компани АОN МанЮ-тай 4 жилийн 80 сая фунтын гэрээ байгуулсан учраас энэ улирлаас эхлэн AON гэсэн бичгийг бид Чөтгөрүүдийн өмсгөлөөс харах болно. Мэдээж ийм том хэмжээний гэрээ байгуулсан юм чинь АОN-ий зүгээс зарим давуу талыг эдэлж байгаа. тухайлбал МанЮ-гийн шинэ 2-р өмсгөл цагаан өнгөтэй болсон. Энэ спонсор байгууллагын хүсэлтээр хийгдсэн гэж дуулдсан юм байна.
МанЮ-гийн өмсгөлийг Nike 2000 oноос эхлэн хариуцаж байгаа. Тэд 302 сая фунтын аварга том гэрээ клубтэй байгуулж байсан бөгөө энэ гэрээ ёсоор тэд 2015 он хүртэл МанЮ Nike-ийн өмсгөлийг өмсөнө. Шинэ улирлын МанЮ-гийн өмсгөлийн талаар ярихаас бага зэрэг бэргээд байгааг та бүхэн ойлгосон байх. Үнэнийг хэлэхэд Nike-ийн хийсэн МанЮ-гийн өмсгөлүүд жил ирэх тусам ”миарч” байгаа. Энэ жилийн хувьд бүүр ч тиймэрхүү харагдаж байна. Товч тодорхойлбол хөрөнгө санхүү тааруу доод лигийн багуудын  өмсгөл шиг л харагдаж байна. Nike-ийнхэн энэ өмсгөлийг хийхдэээ фенүүдийн хүсэж байсан цагаан захтай болгосон бөгөөд захын цагаан судал ханцуй хүртэл үргэлжилж байна. Ингээд өөр онцгой зүйл байхгүй. Хувцас загвар гэдэг жил ирэх тусам хувьсан өөрчлөгдөж байдаг ч эргээд хуучны хувцаснууд аримдаа моодонд орох нь бий. Энэ жилийн хувьд Английн зарим багууд 80, 90-ээд оны загварыг эргүүлэн авчирсан байх юм.
МанЮ-гийн энэ өмсгөлийн хувьд 1980-аад оны загварыг санагдуулж байна. Ливерпулиэс ялгаатай нь Nike энэ загварыг ямар нэгэн юм бэлгэдэж хийгээгүй нь лавтай. Яагаад гэвэл 70-аас 80-аад он дуустал МанЮ нэг ч удаа лигийн түрүү хүртэж чадаагүй гэдэг. Тэгэхээр Чөтгөрүүд Арсенал, Ливерпуль шиг хуучин цагаа ”дурсах” гээгүй нь ойлгомжтой.
Хоёрдугаар өмсгөл ч гэсэн нүдэнд ”дулаахан” харагдахгүй л байна. Анх хоёрдугар өмсгөл олон нийтэд зарлагдсаны дараа Redcafe зэрэг МанЮ-гийн фенүүдийн их ордог сайтуудад үүнийг бэлтгэлийн үеэр л өмсөж байвал таарах юм гэж бичсэн байсан. Хоёр талын ханцуйндаа ямар учиртай мэдэгдэхгүй улаан өнгийн судалтай. Үүнийг нь ардаас харахад далавч нь гэмтсэн шувуу шиг л харагдаад байгаа юм.
Улаан хар өнгө олон зүйл дээр зохицдог ч мөрний хар судал бараг ханцуйны улаантай зэрэгцэж очсон нь тун сонин шийдэл болсон юм шиг. Мэдээж би загварын мэргэжилтэн биш болохоор өөртөө ямар санагдсанаа бичлээ. Хүн бүрийн бодол өөр учраас зарим хүмүүст таалагдахыг үгүйсгэх аргагүй.
3-р өмсгөл нь түрүү жилийн загварыг хадгалсан. Үндсэндээ өнгөрсөн улирлын 2-р өмсгөл тэр чигээрээ байгаа.

Сток сити

Сток ситигийн нүд эрээлжлүүлсэн олон судалнууд дээр дахиад 3 зураас нэмэгчихэж. Өөрөөр хэлбэл тэдний шинэ өмсгөлийг Адидас хийхээр болсон гэсэн үг. Өнгөрсөн 5 сард тэд үүнийгээ албан ёсоор зарлаж ”бөөн баяр” болж байлаа. Поттерүүд иймэрхүү том хэмжээний гэрээг анх удаа л хийж байгаа болохоор арга ч үгүй биздээ. Клубын ерөнхий захирал Тони Скоулз ”2010 ДАШТ-д оролцсон 32 багийн 12 нь Адидасын өмсгөлийг өмссөн. Бас Реал Мадрид, Милан, Челси, Ливерпуль, Байерн гээд Европын олон шилдэг багууд тэдэнтэй хамтарч ажилладаг учраас энэ гэрээ бидний хувьд нэр төрийн хэрэг. Тэдэнтэй хамтран ажиллахдаа бид баяртай байх болно” гэжээ.
Адидасын шинэ өмсгөлүүдэд нэвтэрч байгаа ClimaCool  технологи Сток ситигийн өмсгөлд ч орсон бөгөөд товчхондоо энэ нь өмсгөлийг хурдан хатааж, агаар сайн нэвтрүүлдэг технологи.
Өмнөх жилүүдэд тэдний үндсэн өмсгөл ар талдаа ч гэсэн улаан-цагаан судалтай байсан бол энэ жилээс ар талдаа цулгай болж байгаа. Адидасын өмсгөлийг өмсөж байгаа хойно ”ёс”-ыг нь дагахаас өөр яахав.
Хоёрдугаар өмсгөл цулгай хар өнгөтэй. Богино өмд, оймс хүртэл  шүү.

Сандерлэнд

За бас нэг улаан-цагаанууд. Сандерлэндээр сонин юу байхавдээ яг л Ньюкэсл, Сток сити, Вест Бромвич шиг судалнууд. Шинэ сонин гэвэл спонсороо сольчихож. Ирландын номын хэвлэлийн компани Boylesports-той байгуулсан гэрээ нь өнгөрсөн улирлын төгсгөлд дуусаж онлайн бинго эрхэлдэг Tombola-тай 2 жилийн гэрээ байгуулжээ.
Даррен Бентийн өмссөн өмсгөл бол тэдний ирэх улиралд гангарах жерси. Даррен Бент ч их жаргалтай харагдаад байх чинь. Өнгөрсөн улиралд мань эр Тоттенхэмээс дөнгөж ирээд лигтээ 24 гоол оруулсан ч ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтаж чадаагүй. Магадгүй үүндээ баяртай байгаа байх.
Хэрвээ явсан бол яг л Рүүни шиг фенүүддээ элдвээр хэлүүлээд эргэж ирэх байсан биз. Заза энэ бол тоглоом шүү.
Шинэ өмсгөлийн зах нь V хэлбэртэй болжээ. Дээр нь түрүү улирлынхаас илүү олон судалтай болсон байна. 2005-2007 оны улиралд Сандерлэндийн өмсгөл яг иймэрхүү олон судалтай байсан.
Ер нь ийм эрээн мяраан өнгийн өмсгөлтэй багуудын хувьд өмсгөлийн  загвар нь хүмүүсийн анхаарлыг нэг их татдаггүй юм шиг байгаа юм. Хэдэн судалтай байх нь гол шүү дээ.
Зарим нэг Сандерлэндийн фенүүд үр цөөхөн судалтай байна гэж хүртэл гомдол мэдүүлсэн байна билээ.

Тоттенхэм

Аваргуудын лигт тавтай морил Тоттенхэм. Дэлхийн хамгийн хүчтэй олон үзэгчтэй ”лиг”-т тоглох гэж байгаа баг чинь өмсгөлөө сайжруулах нь зүйн хэрэг. Аваргуудын лигт оролцох болсонтой нь холбогдуулан олон спонсорууд тэдний өмсгөл дээр нэрээ тавихаар өрсөлдөж байгаа нь ойлгомжтой. Одоогоор Их Британий програм хангамжын байгууллага Autonomy 20 сая фунтын гэрээ байгуулж премьер лигийн тоглолтуудад тэдний өмсгөлийг ”чимэх” эрхтэй болоод байгаа. Багийн амжилтаас шалтгаалж нэмэлт мөнгийг тэд мөн өгөх юм. Харин аваргуудын лиг болон цоммын тэмцээнүүдэд өөр спонсор хайж байгаа сураг байна. Өмнөх спонсор Mansion-ий логонд улаан өнгө байсан болохоор (арсеналын өнгө улаан учраас) Спөрзийн фенүүд таагүй ханддаг байсан гэнэм. Харин шинэ спонсорын логоны өнгөнд улаан байхгүй учраас фенүүд баяртай байгаа нь дамжиггүй. Өмсгөлийн загварын хувьд ёстой хуучныг санагдуулсан ретро өмсгөл байна даа. Puma-гийнхан тэдний шинэ өмсгөл дээр нилээд ”тулж ажилласан” нь тодорхой харагдаж байна. Өмсгөлд өөр элдэв янзын өнгө оруулалгүй зөвхөн клубын үндсэн өнгөнүүдийг ашиглаж, захыг нь дугуй мөртлөө V хэлбэрийн харагдахаар хийсэн нь тун дэгжин байна.
Их Британий dailymail сонинд бичихдээ эхлээд энэ өмсгөлийн загварыг анх олон нийтэд дэлгэгдэхэд худлаа гэж бодож байсан ч удалгүй жинхэнэ өмсгөл болох нь тодорхой болсон. Магадгүй Тоттенхэмийн аваргуудын лигийн энэ улиралд иймэрхүү байдлаар өрнөж магадгүй гэжээ.

Вест Бромвич

”Тагтаа”-нууд дээд лигтээ эргэн ирснээр бид Астон Вилла – ВБА-гийн алдартай өрсөлдөөнийг дахин харах боломжтой болж байна. Итали дасгалжуулагч Роберто ди Маттео анхны оролдлогоороо л клубыг дээд лигт эргүүлэн авчирсан ч багийнхаа бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаа бололтой. Тэрээр  ”Бид дэлхийн шилдэг лигүүд болох Англи, Герман, Испани, Дани, Швэйцарийн лигт тоглож байсан туршлагатай тоглогчдоор бүрэлдэхүүнээ сайжруулахыг илүүд үээж байгаа” гэжээ. ди Маттео ингэхэд яагаад Итали юм уу Францын лигийг орхичихов. Санамсаргүй л тохиолдол гэж үзэхээс. Дээд лигтээ үлдэхийн тулд туршлагатай тоглогчдын голох хэрэггүй дээ ноён Матео.
Өмсгөлийн хувьд Umbro-гийнхон хэлэхдээ премьер лигийн бусад багуудын өмсгөлд багтсан бүх шинэ технологи багтсан. Мөн хуучны загварын захыг шинээр оруулж ирсэн нь Вест Бромвичийн хөх-цагаан судлан дээр гайхалтай зохицож байгааг та бүхэнд харж байна. Дажгүй өмсгөлийг ганц гутааж байгаа зүйл нь улаан өнгийн байшин дотор байгаа эдгээр тоонууд л байна. Гэхдээ одоо яая гэхэвдээ, спонсоруудаа гэж.

Вест Хэм

”Алхнууд” түүхийн хамгийн хүнд үеэ туулж байна. Түрүү улиралд тэд золтой л доод лиг рүү уначихалгүй дөнгөн дангаж премьер лигт үлдэж чадсан. Бүтэн улирлын турш тэд ердөө ганц л удаа айлын талбайгаас ялалт авсан нь 1960/1961 оны улирлааас хойш дээд лигт үзүүлсэн Вест Хэмийн хамгийн тааруухан амжилт нь болсон. Ийм хүнд үед ямар Вест Хэмийн фен өмсгөлд анхаарлаа хандуулаад сууж байхавдээ. Гэхдээ нөгөө талаас нь бодож үзвэл өмсгөл гэдэг зүгээр нэг энгийн зүйл биш. Энэ зүйлээс тоглогчид урам зориг авч, фенүүд итгэл бишрэлээ нэмэгдүүлдэг учраас багийн амжилт ч шалтгаалж мэдэх чухал зүйл.
Вест Хэмийн шинэ улирлын өмсгөл нь 1960-иад оны үеийн загварыг хадгалсан байна. Та бараг таасан байх. Тэр үед мэдээж Алхнуудын амжилттай он жилүүд байсан нь тодорхой. Umbro-той байгуулсан гэрээ нь түрүү улирлын төгсгөлд дууссан ч Вест Хэмчүүд тэдэнтэй шинэ гэрээ байгуулсангүй. Харин италийн спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг Macron  компанитай гэрээ байгуулсан. Macron нь хэд хэдэн доод лигийн багуудын өмсгөлийг үйлдвэрлэдэг бөгөөд үүнд Алхнуудын заналт дайсан Шеффилд Юнайтед ч багтаж байгаа.
Спонсорын хувьд 2013 он хүртэл интернет бооцооны бизнес эрхэлдэг SBOBET сайттай хамтарч ажиллана.

Хуучин Челсигийн менежер байсан Аврам Грант Алхнуудын шинэ цагийг эргүүлэн авчирч чадах болов уу ?

Уйган Атлетик

Премьер лигийн багуудаас хамгийн ”нялх” нь Уйган. 1932 онд байгуулагдсан тэдний хувьд Ливерпуль, МанЮ, Арсенал зэрэг багууд бол ”аав ” л гэсэн үг.
”Нялх”-нуудын шинэ улирлын өмсгөлийг Их Британий MIFIT компани хийсэн бөгөөд 2 жилийн гэрээг клубтай байгуулсан. Өмсгөлийн хувьд босоо хөндлөн судалнуудаа ”цэгцэлж” зүүн талдаа ганц босоо цагаан судалтай хийсэн байна. Зах нь дугуй хэлбэртэй загварын хувьд бол тийм ч өөлөхөөөр биш болжээ.

Харин шинэ өмсгөлийн нэр хүндийг унагааж байгаа ганц юм нь өмсгөлийн өнгөтэй огт зохицохгүй улбар шар өнгийн спонсорын лого. 188Bet  Уйганд их мөнгөн төлдөг байж болох ч тэдний уламжлалт сайхан өнгийг гутааж байгааг нь мэддэг болов уу. Ядаж Блэкпүлийн өмсгөл дээр байсан арай өөр харагдана л даа. Харин багийн дасгалжуулагч Роберто Мартинез шинэ өмсгөлөө магтаж өгсөн байна лээ.

Волверхэмптон

”Чононуудын”’ уламжлалт алтан шаргал өнгөн дээр хар өнгийн зах. Гэхдээ Волвесийн шинэ өмсгөл үүнээс их зүйлийг багтаасан. Хурдан хатдаг технологи, хөнгөн материал гээд шилдэг багуудаас дутаад байх зүйл алга.
Шинэ өмсгөлийн танилцуулгыг Волвесийн удирдлага арай өөрөөр зохион байгуулж өнгөрсөн улирлын сүүлийн тоглолтонд өмссөн. Тэрхүү тоглолтонд баг нь Сандерлэндийг 2 : 1-ээр ялсан болохоор фенүүд ч шинэ өмсгөлдөө дуртай болохоос яахав. Швэйцарийн хувцасны компани BURRDA  тэдний өмсгөлийг хийсэн.
Магтахад маш цэвэрхэн загвартай бас фенүүдийн дунд альхэдийнэ түгээмэл болсон. Интернет бооцооны Sportingbet.com л жоохон тиймэрхүү харагдаад байх чинь, үгүй юу.
2-р өмсгөл нь шар канттай, хар өмсгөл байгаа юм.

GD Star Rating
loading...
Премьер лигийн багуудын өмсгөлийг шинжихүй #2, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Damba says:

    fantasy.premierleague.com deer 129335-168318 ene code-r M-League ruu orj ireed 5 sar hurtel temtseldeh humuus bna yy

    GD Star Rating
    loading...
  2. ddd says:

    Rooney world-r jinken onigoo bolsiishuu suga chamaig, umsguluud sain boljee ,spurs-h muugui bolj odoo teed championsd alj ughiim blguudee naidaal bgaadaa

    GD Star Rating
    loading...
  3. Bataasan says:

    Chi odoo mori shinjij bgaa bish. yun surtei bichdegiin

    GD Star Rating
    loading...
  4. MANU says:

    61566-188246 кодоор MANCHESTER_FC руу ороод ир. http://fantasy.premierleague.com

    GD Star Rating
    loading...
  5. storm says:

    Manu-giin huwtsas arai bishee mia yumaa

    GD Star Rating
    loading...
  6. boyusha says:

    Spurs-g ih demjij bga shu. Ene jil Pavlichenko johon dorvitoi togloosoi. bas arsenal-n arshavin. Chelsea-d Benayon orsond mash ih bayarlaj bga shu, hedi nas n yavj bga ch 2, 3 jildee ggui bha. Chelsea CL-d sn toglohig husen yeruuy!

    GD Star Rating
    loading...
  7. torres says:

    Goy boljee. Manaih ene jil gaigui togloh bailgui de. Spurs CL her togloh bol haraad suuj baihaas gehdee amjilt.

    GD Star Rating
    loading...
  8. Chelsea.O says:

    Liverpooliin 2 -r umsgul nice harafdaj bnaa. Sodon gehvv dee. Manu-giin umsgul l harin joohon tiimerhvv bolooyudaaa

    GD Star Rating
    loading...
  9. ARSENAL says:

    Liverpool-ийн шинэ өмсгөл нь nice байж болно л доо гэхдээ урьд нь олон удаа харсаар байгаад Carlsberg-д бүр дасчиж ээ. Liverpool ч олон жилийн түүхтэй том баг болохоор шинэчлэл өөрчлөлт нь таалагдахгүй байна…

    GD Star Rating
    loading...
  10. ARSENAL says:

    ARSENALIINH YASAN BE AI

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: