loading...
МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс наймдугаар сарын 23-25-нд тусгай сургалт зохион байгуулах гэж байна. “Olympic House”-д болох энэ сургалт эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй буйгаа Зохион байгуулагчид мэдээлэв. Тиймээс уг семинарийг “Боловсролыг эмэгтэйчүүдэд” уриан дор явуулах бөгөөд бүртгэлийг наймдугаар сарын 6-наас МҮОХ-ны төв байранд хийх аж.
loading...



