loading...
Долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд “Сөүл” спорт клуб болон “Эрэл” сургуулийн гаднах теннисний талбайд талбайн теннисний насанд хүрэгчдийн УАШТ Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэрэмжит болон зохиогдлоо. Энэ тэмцээн нь арваннэгдүгээр сард болох “Гуанжоу-2010” Азийн XVI наадамд оролцох теннисчдийн томоохон сорилго болсноороо онцлогтой юм. УАШТ-д манай шилдэг теннисчид болох ОУХМ М.Бадрах, Б,Оюунбат болон Англи улсад 10 жил сурч, ажиллаад саяхан ирсэн, 1994-1998 оны УАШТ-д завсаргүй тав түрүүлсэн, спортын мастер Б.Алтангэрэл, АНУ-ын Миссури мужид сурдаг оюутан Г.Алтанзул нар оролцож, өрсөлдөөнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болголоо. Энэхүү тэмцээний үеэр теннисний спортын мастерын болзол хангасан Г.Алтанзулд Монгол Улсын спортын мастерын энгэрийн тэмдэг, үнэмлэхийг МТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нямдэлгэр гардууллаа.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Ганцаарчилсан
ЭМЭГТЭЙ
1.СМ М.Анударь (“Эрэл” сургууль)
2.СМ Г.Алтанзул (“Эрэл” сургууль)
3.СМ Н.Жигжидсүрэн (“Сөүл” клуб)
3.Г.Намуу (“Алтан тариа” ХК)
ЭРЭГТЭЙ
1.ОУХМ М.Бадрах (“Сөүл” клуб)
2.CM Д.Эрдэнэбаяр (“Эрэл” сургууль)
3.CM Д.Эрдэнэбилиг (“Алтан тариа” ХК)
3.М.Маргадмөн (Кашмер холдинг)
Хос
ЭМЭГТЭЙ
1.СМ Г.Алтанзул (“Эрэл” сургууль), CM Н.Жигжидсүрэн
(“Сөүл” клуб)
2.Б.Оюунсан (Кашмер холдинг), CM Х.Гантогоо (М-Ойл
ХХК)
3.Г.Дөлгөөнжаргал, Г.Намуу (“Алтан тариа” ХК)
3.М.Анударь, М.Золзаяа (“Эрэл” сургууль)
ЭРЭГТЭЙ
1.CM Д.Эрдэнэбаяр, CM Б.Алтангэрэл (“Эрэл” сургууль)
2.ОУХМ Б.Оюунбат (“Сөүл” клуб), ДМ Г.Нямдэлгэр (UB
олон улсын клуб)
3.ОУХМ М.Бадрах, Майк Ү-БНСУ (“Сөүл” клуб)
3.CM Д.Эрдэнэбилиг (“Алтан тариа” ХК), Д.Мөнхболд
(Оюу толгой)
Холимог
1.ОУХМ Б.Оюунбат, СМ Н.Жигжидсүрэн (“Сөүл” клуб)
2.CM Д.Эрдэнэбаяр, CM Г.Алтанзул (“Эрэл” сургууль)
3.М.Маргадмөн (Кашмер холдинг), CM М.Анударь
(“Эрэл” сургууль)
3.Роберт Дэвидсон-АНУ (“Жүнж” клуб), Г.Дөлгөөнжаргал
(“Алтан тариа” ХК)
Байгууллагын дүнгээр М.Бадрах дасгалжуулагчтай “Сөүл” спорт клуб тэргүүлж, Б.Дүүрэнбаяр дасгалжуулагчтай “Эрэл” дунд сургууль, Д.Эрдэнэбилиг дасгалжуулагчтай “Алтан тариа” ХК тус тус удаалав.
loading...



