loading...
Шведийн хөлбөмбөгийн холбооноос дотоодын тэмцээнүүддээ теливизийн шууд бичлэгийг шүүлтэд ашиглах талаар санал гаргаад байна. “South Africa-2010”-ын урьдчилсан шатны плей-оффын Франц-Ирландын хариу тоглолтод Тьерри Анригийн бөмбөгт гар хүрснийг шүүгч анзаараагүй, шигшээ тэмцээний шөвгийн 16-д Английн Фрэнк Лампардын Германы хаалганд хийсэн гоолыг мөн харж чадаагүй гэх мэт багийн хувь заяанд шууд нөлөөлсөн ноцтой алдаанууд олон гарах болсноор техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх саналыг олон талаас тавих болсон билээ. Үүний нэг нь Шведийн хөлбөмбөгийн холбоо болж буй бөгөөд дээд лигийн багуудаасаа саналыг нь аваад олонхийн дэмжлэгийг хүлээвэл нэвтрүүлэх аж. Энэ нь FIFA-гийн удирдлагуудын видео-шүүлт ашиглахгүй гэсэн байр суурийг өөрчлөхөд нөлөөтэй байж болохыг Шведийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ларс-Эке Лагрелл сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
loading...




haha Hervee la ligad ingej ashiglah yum bol hoorhii barsachuud yaana da gej ! ehnii 1 jil hamgiin olon penalty-r torguulsan bag bolno do hoho
loading...
GaH GAH YG uNeN SuGa BaRCa GeJ ..
loading...