Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » 3-р шатны сугалаа өнөөдөр болно

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн урьдчилсан шатны сүүлийн шатанд Английн Тоттенхэм чансаа илүү клуб гэсэн үүднээс дугаарлагдахаар болжээ. Тоттенхэмийн учраа нь байх боломжтой дугаарлагдаагүй 5 клуб бол: Сампдориа, Динамо Киев, Осер, Брага болон Швейцарийн Янг Бойс юм. Тэд аль багтай таарах нь өнөөдөр тодорхой болно.

Сампдориа өнгөрсөн улирлын Сери А-д 4р байр эзэлсэн, Динамо Киев Украйны дээд лигт аман хүзүүдсэн багууд бөгөөд Тоттенхэмийн болгоомжилж болохоор хүчтэй өрсөлдөгчид болно.

Сампдориа энэ улирлаас Доменико Ди Карло гэх дасгалжуулагчаар удирдуулах болсон бөгөөд Антонио Кассано гэх одтой.

Харин Динамо Киев өнгөрсөн улирлын Аваргуудын лигт түрүүлсэн Интер Милан, Барселона багуудтай нэг хэсэгт багтаж, тун сайн өрсөлдөж байлаа.

Брага нь Португалийн лигийн дэд аварга, урьдчилсан шатны өмнөх шатанд Шотландийн Селтикийг нийлбэр дүнгээр 4:2-оор хожсон басаж болохооргүй баг.

Осер нь Францын 1-р лигт 3-р байр эзэлсэн бол Янг Бойс нь өмнөх шатанд Туркийн Фенербахчег хожижшуугиулаад байгаа юм.

Тоттенхэмээс гадна Севилья, Вердер Бремен, Зенит, Аякс гэсэн багууд дугаарлагдсан бөгөөд хоорондоо таарахгүй, саяын 5 багийн нэгтэй тоглох юм. Дээрх 10 баг бол Европт коэффициентээрээ тэргүүлэх лигүүдэд өнгөрсөн улиралд амжилттай тоглосон багууд.

Харин Европын жижиг улсуудын лигийн аварга багуудыг өөр хэсэгт оруулан хооронд нь мөн сугалаагаар тоглуулах аж. Эндээс мөн 5 баг шалгарах юм.

Тухайлбал Швейцарийн Базель, Бельгийн Андерлехт, Чехийн Спарта Праг, Данийн Копангаген, Израйлийн Хапоэль Тель Авив гэсэн 5 баг Норвегийн Русенборг, Австрийн Зальцбург, Сербийн Партизан, Словакийн Жилина, Молдавийн Шерифф гэсэн 5 багаас сугалж, плей-оффийн тоглолт хийх юм байна.

Плей-оффийн эхний тоглолт 8 сарын 17, 18-нд, хариу тоглолт 8 сарын 24, 25-нд болно.

Ингээд энэхүү 3-р шатнаас нийт 10 баг шалгарч, шууд оролцох 22 баг дээр нэмэгдээд Аваргуудын лигийн хэсгийн шатанд тоглох 32 багийг бүрдүүлэх бөгөөд 8 сарын 26-нд Монакод сугалаа болох ажээ.

GD Star Rating
loading...
3-р шатны сугалаа өнөөдөр болно, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ariuka says:

    neylmariin tuhai medeelel oruulaach

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    Sevilla Tottenham Zenit Ajax WerderBremen ene 5 5la orson ni deer bas uzuushtei blgui de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: