loading...
Астон Виллагийн менежер Мартин О’Неил Милнерийг Сити рүү явуулах болсноо зарлажээ.
8 сарын 6-нд явагдсан Валенси – Астон Виллагийн нөхөрсөг толголтонд Милнер оролцоогүй нь түүний яриаг үнэн болохыг нотолж байна.
Роберто Манчини Милнерийг авахаар бүх л зуны турш хөөцөлдөж байгаа бөгөөд анх 5 сард 20 сая фунтын санал тавиад татгалзсан хариу авсан юм. Харин энэ удаа Сити арай илүү мөнгөний санал тавьж байгаа бөгөөд Стефан Айрланд энэ наймаанд ”хавчуулагдаж” магадгүй байгаа гэнэ.
Энэ наймааг удаашруулж байгаа ганц асуудал нь мөнгө.
Вилла Ситигээс шууд 30 сая фунтыг шаардаж байгаа бол Сити 24-өөс илүүг төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс Айрландыг нэмж өгөн 30 сая хүргэх гэж төлөвлөж байгаа бололтой.
Валенситай 0 : 0-ээр тэнцсэний дараа О’Неил Милнерийн наймааг аль болох хурдан хийж багийн санхүүг сайжруулах гэж байгаа тухай ярьсан. ”Тэр Валенсигийн эсрэг гараагүй шалтгаан нь гэрээ хэлэлцээр гээд завгүй байгаа болохоор тоглоогүй юм. Манай захирал болон удирдлагууд энэ наймаан дээр ажиллаж байгаа. Мэдээж шилдэг тоглогчоо алдана гэдэг ямар ч дасгалжуулагчид том асуудал. Жилийн өмнө Гарет Барри бас яг ингэж байгаад л Сити рүү явчихсан. Хэрвээ Милнер явчихвал түүний орон зайг нөхөх тоглогчын талаар би удирдлагатай ярилцах болно.
Ирэх долоо хоног гэхэд Милнер Ситид очно байх” хэмээн Мартин ярьжээ. Мөн тэрээр зүүн жигүүрийн хамгаалагч Ники Шорэй Вест Бромвич багт очих гэж байгаа гэсэн байна. 29 настай Англи эр одоо Вест Бромвичийн эмнэлэгийн үзлэгээр орж байгаа гэнэ.
Виллачууд арилжаа наймааны цонх нээгдсэнээс хойш нэг ч тоглогч шинээр аваагүй байгаа, Магадгүй Милнерийг зарсан мөнгөөрөө тэд бүрэлдэхүүнээ сайжруулахаар төлөвлөж байж магадгүй юм. Одоогийн байдлаар тэднийг Энди Маршал тэргүүтэй 5 тоглогч орхиод байна.
***
Арсенал, Барса, Севилья зэрэг багуудтай нэр холбогдоод байсан Микел Артета Эвертонд үлдэхээр боллоо. Түүний шинэ гэрээ бүр 5 жилийн хугацаатай хийгдсэн нь Артета энэ багт ямар чухал тоглогч болохыг баталж байна. Өдгөө 28 настай Артета 2005 онд Гүүдисон паркт ирж байсан юм. Тэр үедээ тун бага мөнгө буюу 2 сая фунтээр Артета ирж байсан боловч богино хугацааны дотор клубын шилдэг тоглогч болж чадсан. 2006, 2007 онуудад тэрээр Эвертоны улирлын шилдэг тоглогчоор тодорч байсан юм.
***
Ювентусын ахмад тоглогчдын нэг Мауро Каморанези Бирмингэмд тоглохоор болжээ. Ирэх долоо хоног гэхэд Бирмингэм хотын баг түүнийг албан ёсоор танилцуулах бөгөөд тэр үед гэрээний нарийн ширийн зүйлсийг зарлах юм байна. Өдгөө 33 настай Итали эр 2002 оноос хойш Ювед тоглож байгаа юм.
loading...




Camoranesi sda chin la ligad irehgui de ! Arteta ch daruuhan yum a
loading...
Birmingham city bag chin Birmingham hotiin bag shdee.
Mauro ch odoo hogshirson oligtoi togloj chadah yum boluudaa.
loading...
MIlner-iig xen tooj 30 say poundaar abax be dee.
Aston villa fucking crazy money xeleed mancity 24 -eer abiya gexed ugui gechixeed odoo 24-uuruu ab gj gyij bdag.
odoo naad tsarai myytai batsaaniig mancity 18say-aas deesh garsan une xeleed xereggui,
loading...
ARSENIL odoo bolimoor umaaa gants gaigui player abch chadaxgui
Xamgiin gaigui PL-n ur bagatai bag baij XEDEN baby naraaa gants cup abaxiig xuleeseer bgaad nuguuduul hi xugshiruud zodog tailax hi tailaad zaragdax hi zargdaad Fan-uud hi xugshiruud nas barax hi baraad zarim hi CHELSEA-g Baliashiglaj exlex shib dee.
Yag neg xugshin guu shig Arsin Wenger xamag daagnyyd hi zaragdaad uuruu aldart exiin 1 odon abaad tetgebertee garna daa
loading...
Arsenaliin bureldhuun hangalttai sain bgaa shuu, bertchihgui l bol PL-n avarga bolj chadna. Cham shig t1 golognuud l bagaa solj demjdeg baih.
loading...