Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Испаний хөлбөмбөг » Реал Сосиедад

GD Star Rating
loading...

Удаан үргэлжилсэн зуны амралтын хугацаа дуусах тун дөхөж байна. 2 эсвэл 3 долоо хоногийн дараа гэхэд бүх том лигүүд эхлэх нь. Боловсрол сувгаар Английн Премьер лиг, НТВ-ээр Германы Бундеслиг албан ёсоор дамжуулагдахаар болсон бол С1 телевиз Испанийн Ла лигийг дамжуулж магадгүй сураг ажиг сонсогдож байна. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд тун таатай мэдээ.

Миний хувьд Ла лигийн багуудыг танилцуулж байснаа үргэлжлүүлэн хүргэж байна. Ноднин зун танилцуулж байсан 11 багаас Херес, Тенерифэ, Реал Вайядолид багууд Ла лигээс мултран унаж оронд нь хуучин бууны хугархай Баскийн алдарт Реал Сосиедад болон Хэркулес, Левантэ нар дэвшин орж ирлээ. Реал Бетис маань дахиад нэг жил хүлээхээс өөр аргагүйд хүрлээ дээ. Уул нь гоё баг даа… Энэ удаад 9 баг үлдсэн байсан боловч танилцуулсан 3 баг унаснаас болж 12 багийг шинээр таницуулах болоод байна.

Ингээд эхнийх нь… Цагаан – хөхүүдийн тухай…

logo

198-81, 1981-1982 оны Ла лигийн аварга, 1979-1981, 1987-1988, 2002-2003 оны Ла лигийн дэд аварга, Эзэн хааны цомын хошой аварга, 1982 оны Испанийн супер цомын эзэн, Баскийн гүнлэгийн алдартай клуб бол 200 мянган оршин суугчтай Сан Себастъян хотын жижигхэн боловч часхийсэн баг РЕАЛ СОСИЕДАД.

Real Sociedad de Fútbol, S.A.D. буюу нийтэд Реал Сосиедад гэх нэрээрээ алдаршсан клуб ирэх улирал дахин Ла лигт дэвшин орж байгаа билээ. Баскийн алдартай хотуудын нэг болох Сан Себастъян хотноо 1909 онд  уг клуб үндэс сууриа тавьжээ. Тэдний стадион нь Estadio Anoeta нэртэй бөгөөд 32076 үзэгч багтах бололцоотой.

Түүх

Испанийн олонх багуудын нэгэн адилаар Реал Сосиедад нь Британид сурч, ажиллаж байсан нутгийн оюутан залуус, ажилчдын үүсгэл санаачлагаар бий болжээ. 1904 онд байгуулагдсан клуб дараа жил нь тэр үедээ хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Эзэн хааны цомын тэмцээнд оролцох болжээ. Анхны тэмцээндээ л тэд финалд хүрч дөнгөсөн юм. 1910 онд Испанийн эзэн хаан XIII Алфонсо өөрийн зуны нийслэл болох Сан Себастъян хотын клубыг өөрийн ивээлдээ авч титэмлэжээ. Ийнхүү өөрийн логондоо хааны титэм нэмж, клубынхээ нэрэнд РЕАЛ хэмээх хэргэм оруулсан байна.

1928 онд Испанид анхны лигийн тэмцээнийг бий болгосон багуудын нэг нь Реал Сосиедад болов. Анхны Ла лигт 4-р байранд орсон бол довтлогч Пако нь мэргэн бууч болжээ. 1940-өөд онд оны үед клуб үндсэндээ уналтад орж Сегунда ру үе үехэн шидэгдээд байдаг болов. Эр хүн долоо дордож, найм сэхнэ гэдэг шиг 1939-1960 оны хооронд 7 удаа унаж, тэр бүртээ сэхэж үзсэн байна. 1950-аад онд алтан дундаж л байлаа. Харин 1962-1967 оны хооронд 5 улирал дарааллан Сегундад тоглосны дараа алтан эрин нь эхэлжээ.

1980-аад он гармагц Сан Себастъяны баг Испанийн хамгийн шилдэг баг болоод байв. Лигийн хошой аварга болж, 3 удаа лигийн дэд аварга цол хүртжээ. Мөн энэ үед зөвхөн Баск үндэстэн тоглогч тоглуулдаг байснаараа Баскийн өөр нэг алдартай клуб болох Атлетик Бильбаотай өрсөлдөх болов. Хаана, ямар клубт сайн, ирээдүйтэй Баск хөвүүн тодорно, тэнд Сосиедад, Атлетик хоёр л алалцдаг байлаа.

Харин ХХ зууны сүүлийн 10 жил эхлэхэд Реал Сосиедад энэ бодлогоосоо татгалзжээ. Анхны гадаад тоглогч нь Ливерпульд тоглож асан Жон Олдриж хэмээх Ирланд эр байсан. Гэвч энэ бодлого нь буруудсан ч байж мэдэх юм. 2002-2003 оны улирал хүртэл тэд үндсэндээ лигийн жагсаалтын тэн хагаст нь л жагсаж байдаг боллоо.

2002-2003 оны улиралд Ла лигт дахин нэг тэсрэлт хийж, дэд аваргын байранд хүрчээ. Энэхүү амжилтанд хүргэсэн тоглогчид бол Сербийн Дарко Ковачевич, Туркийн Нихат Кахвечи, Тайфун Коркут, Оросын Валери Карпин, Голланд хаалгач Сандер Вестервелд нар байв. Мэдээж хэрэг энэ багт алдартай нэгэн Баск тоглогч өсөн бойжиж, тус дэмээ үзүүлж байсан нь ШАБИ АЛОНСО юм.

Энэ улиралд тэд гэртээ нэг ч хожигдоогүй бөгөөд 38 тоглолтоос 6 удаа л ялагдаж, эсрэг багийнхаа хаалгыг 71 бөмбөгөөр мялаасан гайхалтай амжилт үзүүлсэн билээ. Тэдний довтолгооны хослол болох Нихат, Ковачевич нар 23, 20 гоолтойгоор Лалигийн мэргэн буучдын дэд болон гутгаар байруудад шалгарсан байна.

Бадамлаж буй зул бөхөхийнхөө өмнө нэгэнтээ хурц гэрэлтдэгийн адил Ла лигээс унахынхаа өмнө нэгэнтээ гялалзсан нь энэ байв.

2006-2007 оны улиралд Лалигийн 19-р байранд орж, Сегунда руу уналаа.  Гурван улирал Сегундад тэмцэлдсний эцэст сегунда лигийн аваргаар тодрон Ла лигтээ эргэн ирлээ.

Тоглогчид

Эдүгээ Реал Сосиедадын бүрэлдэхүүний үндсэн хэсгийг Баск тоглогчид бүрдүүлдэг ч Баск бус Испани тоглогч, гадаадын легионерууд нь чухал үүрэгтэй. Нэн ялангуяа Чилийн шигшээгийн №1 хаалгач Клаудио Бравог хөлбөмбөгийн мэргэжилтнүүд өндөр үнэлдэг. Сая ӨАБНУ-д болсон дэлхийн аваргаар гарааны үндсэн хаалгачаар тоглож байсан нэгэн.

Өөр нэгэн гадаад тоглогч нь зүүн жигүүрийн вингэр Антойне Гризманн юм. Дөнгөж 19 настай тэрээр үндсэн багт нэг жил л тоглож байгаа ч аль хэдийнээ 39 тоглолтод оролцож, 6 гоол оруулаад амжсан. Францын 19 хүртэлх насны шигшээ багийн гишүүн бөгөөд 7 тоглолтод 3 гоол хийсэн гэсэн статистиктай.

Сосиедадын довтолгооны шугамыг хуучин бууны хугархай Хосеба Лиорентэ, Эспаньолоос сая ирсэн Рауль Тамудо нар бүрдүүлнэ. Хашир туршлагатай хослол хэр нийцтэй байхыг харах л үлдлээ.

No. Position Player
1 Chile GK Claudio Bravo
2 Spain DF Carlos Martínez
3 Spain DF Mikel González
4 Spain MF Gorka Elustondo
5 Spain MF Markel Bergara Larrañaga
6 Spain DF Mikel Labaka
9 Spain FW Imanol Agirretxe
10 Spain MF Xabi Prieto
11 Spain MF Mikel Aranburu (captain)
13 Spain GK Eñaut Zubikarai
14 Spain DF Iosu Esnaola
15 Spain DF Ion Ansotegui
No. Position Player
16 Spain DF Iñigo Sarasola
17 Spain MF David Zurutuza
18 Spain FW Borja Viguera
19 Spain MF Diego Rivas
22 Spain MF Dani Estrada
23 Spain MF Sergio Rodríguez
24 Spain DF Alberto de la Bella
27 France MF Antoine Griezmann
N/A Spain GK Toño Ramírez
N/A Spain FW Joseba Llorente
N/A Spain MF Sutil
N/A Spain FW Raúl Tamudo
GD Star Rating
loading...
Реал Сосиедад, 8.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. JUST4FUN says:

    NBA-iin talaar tamirchidiin tuuh ntr bichwel zuger bnaaa.iverson yr n haaguur yvaan boloo.bas c1-eer la liga damjuuljbal jinhen goy do humuus barca real bgaa sonirholgui geed medeej awargiig ene 2bagin ali neg n awah ch gesen busad baguud ehni 4t uldehn toloo shiruun temtsen hiihne todorhoi goy toglolttoi zondo baguud bgaashd.

    GD Star Rating
    loading...
  2. lene says:

    Bi ter tesrelt hiideg uliraliig sanaj bn Nihat Kovacevic 2 laaj bsan shdee tegehed bi NIhat Kahveci-iig medej blaa haha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: