Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Фабрегас ”Би үлдэнэ” !

GD Star Rating
loading...

Арсеналын ахлагч Фабрегасын тухай шуугиан нэгмөсөн төгсгөл боллoо гэж дүгнэж болохоор байна. Учир нь мань эр өөрөө ”Би Арсеналд үлдэнэ” гэж саяхан өгсөн ярилцагадаа дурьдсан байх юм. Энэ зуны турш Испани, Английн хэвлэлийн нүүрэнд нилээд хэдэн долоо хоног ”заларсан” Фабрегасыг Барса 30 сая фунтээр худалдан авах санал тавьсан ч Буучид зөвшөөрөөгүй. Энэ хооронд Барсагийн тоглогчид түүнийг багтаа авчрахаар ”хэвлэлийн дайралт” хийж янз бүрийн ярилцлага өгч байлаа. Гэвч Фабрегасын ярилцлага бүхнийг тодорхой болгож байна.
Тэрээр ‘‘Юуны түрүүнд ирээдүйнхээ талаар оройтож мэдэгдэл хийж байгааг минь Арсеналын фенүүд уучилна гэж найдаж байна. Би энэ мөчиг хүртэл юу хийхээ сайн мэдэхгүй байсан. Би Барса шиг клубт тоглохыг хүсдэгээ нууж чадахгүй.
Тэнд л би хөлбөмбөг анх сурч, өсөж өндийсөн. Бас миний гэр бүл, найз нөхөд бүгд тэнд байдаг болохоор би тэнд тоглохыг мөрөөдөж өссөн. Ер нь ч энэ дэлхий дээр Барсад тоглохыг хүсдэггүй хөлбөмбөгч цөөхөн байх.

Сүүлийн хэдэн сард би Арсен Венгертэй биечлэн, бас утсаар маш олон удаа ярилцаж үзсэн. Тэнд ярилцсан зүйлс маань хувийн шинжтэй учраас олонд дэлгээд яахав. Ямар ч байсан Арсенал Барсагийн тавьсан хоёр ч саналд татгалзсан хариулт өгсөн юм.

Би мэргэжлийн хөлбөмбөгч учраас Арсенал намайг зарахгүй байх давуу эрхтэй гэдгийг мэднэ. Би энэ баг, фенүүд, дасгалжуулагчид маш их өртэй хүн учраас тэдний шийдвэрийг хүндэлнэ. Тиймээс одоо тэдэнтэй хамт шинэ улирлыг эхлүүлэхээр бэлдэж байна.

Дахин хэлэхэд одоо ямар ч гэрэ хэлэлцээр байхгүй болсон учраас би 100 хувь багийнхаа бэлтгэлд анхаарлаа хандуулж байгаа. Би Арсеналын тоглогч, тэгээд удахгүй энэ багийн төлөө талбайд гарч тэмцэлдэх болно. Шинэ улиралд би амжилт ялалтаар дүүрэн байна гэдэгтээ итгэлтэй байна’‘ гэжээ.

Тэгэхээр ийм л байна даа. Бүх асуудал нэгэнт цэгцэрсэн учраас та бүхэн дахин элдэв цуу ярианд итгэхгүй байх нь зөв байх. Дашрамд дуулгахад Барсагийн тавьсан саналууд 40 саяас хэтрээгүй гэсэн.

GD Star Rating
loading...
Фабрегас ''Би үлдэнэ'' !, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    za ireh jil yavah ni dee wengertei yer ni tegk l tohirson bolovuu en jildee tsomiin toloo togloyoo buur bolohgui bol yer daraa jilees yavay gej wenger ch tegsen l bh

    GD Star Rating
    loading...
  2. HALA MADRID says:

    Zuw zuw, arsenal hoosorchno shdeee chamaig yawchwal.

    GD Star Rating
    loading...
  3. lene says:

    Tiishdee uldsen ni deer Barsaad ochij yahiin

    GD Star Rating
    loading...
  4. storm says:

    zooz

    GD Star Rating
    loading...
  5. zet says:

    Wengertei yariltsaj tohrison ym shig bn lee, ireh jil cesc yavhaar yag l CR7 ManU tai yarij tohirson shig

    GD Star Rating
    loading...
  6. ARSENAL says:

    Тиймээ Фабрегас зөв шийдвэр гаргалаа Арсненал болон Арсен Венгер түүнийг од болох замыг нээж өгсөн тийм болохоор өртэй хүн шүү дээ. Мөн Барса-д очлоо гээд гараанд гарахад хүртэл хэцүү байрлал булаацалдах тоглогч олон байгаа. Харин одоо бол Арсеналын амин сүнс нь болоод байгаа шүү дээ. ПЛ-т хүртэл оновчтой дамжуулалтаараа 1-т явдаг тоглогч…

    GD Star Rating
    loading...
  7. Love him says:

    Umm… Ug ni ircheesei gj bodson thde yahavde 2 bag demjih u ni muuhai bhav hrn dra jil l huleeheesde kk :D

    GD Star Rating
    loading...
  8. suhe says:

    yostoi zow

    GD Star Rating
    loading...
  9. Manai hun ch tend ochood demii gedgee delhiin avragaar medree bailgui dee..Armadanuud chini barcanuud l gesen ug beezzZ…zow zow ali ali talaa bodoh l heregtei ter nuguu real merail baahan hun tsugluulaad chelsea melsigiin araas 2 dahi glaktik uusgeed mayglaad bsan surtei amjij bgaa yum haragdaagui. Messi barca-d heregtei shig arsenald fabri heregtei … Za tegeed ene jil buudatsgaagaad baij dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: