loading...
![]()
Өнгөрөгч улиралд Сегундагаас тодрон гарч ирсэн хоёр дахь баг бол Валенсийн автономит тойргийн Аликантэ хотын унаган клуб болох Хэркулес 1922 онд байгуулагдсан уг клуб нь Хосе Рико Перес хэмээх 30000 үзэгч багтаах стадионтой.
Түүх
1935-1936 оны улиралд анх удаа Ла лигт дэвшин орж байлаа. Үүнээс хойш 40 жилийн турш олигтой амжилт үзүүлсэнгүй. Ихэвчлэн Сегундад, заримдаа бүр гуравдугаар дивизион болох Терсера руу унадаг байлаа. Харин 1970-1980 -аад оны үед 12 улирлын турш Ла лигт тогтвортой тоглож байсан ч дахиад л уналаа. 1996-1997 оны улиралд дахин Ла лигт дэвшин орж, Барселонаг хожиж чадсан ч тогтож үлдэж чадалгүйгээр унажээ.
2004-2005 оны улиралд 5 жилийн Терсерагийн шалгуурыг давж Сегундад оржээ. 2008-2009 оны улиралд “хамрынхаа үзүүрээр” таслуулж, Тенерифэ клубт Ла лигийнхээ эрхийг алдаж байв.
Харин өнгөрөгч улиралд Сегундад 71 оноотойгоор дэд байр эзэлж, 13 жилийн мөрөөдлийн амжилтандаа хүрсэн юм. Гэхдээ энэ зам ихээхэн ээдрээтэй. 71 оноотой Хэркулес, Левантэ, Реал Бетис гэсэн гурван баг тодорсон бөгөөд хамгийн өндөр бөмбөгний зөрүүтэй нь Хэркулес байв.
Ямартай ч тэд нэг жилийн хугацаанд Ла лигийн баг байх нь тодорхой.
Тоглогчид
Энэ багийн тоглогчдын аль нь чухам сайн болохыг мэдэхгүй юм. Нэтээс харж байхад Матиас Фрицлер гэх Аргентин хагас хамгаалагч, Давид Кортес гэх Испани баруун хамгаалагч, Абел Агуйлар хэмээх Колумби хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч нар тодорч магадгүй гэнэ. Хэдийгээр чансаа доогуур баг ч гэлээ Сегунда руу унахгүйн тулд байдгаараа тэмцэлдэх болно. Тоглогчид нь ч өөрийн чансаагаа дэлхийд таниулахын тулд бүхнээ гаргах болно.
loading...




Portillo chin Reald togloj bsan zaluu bishuu? Ronaldo, Raul 2iin selgee bsan.
loading...