loading...
Goal.com сайт хэзээ ч биелшгүй, боломжгүй топ 10 шилжилтийг нэрлэжээ. Үүнтэй танилцъя.
10) Алесандро Дель Пьеро Интер лүү
2 жилийн өмнө гоол.ком сайт Дель Пьерог Интерт тоглох болсон тухай мэдээлж, үүний дараа уг мэдээ уурссан Бианконеригийн фэнүүдийн комментоор дүүрч, багийн билэг тэмдэг нь дайсан багтаа орлоо гэхэд итгэхгүй байгаагаа илэрхийлж байв. Гэхдээ эдгээр уншигчид мэдээг сайн уншаагүй бололтой. Өөрөөр хэлбэл Алесандро Интер лүү шилжээгүй, харин 14 настай залуу тоглогч Жаго Дель Пьеро Интерт шилжсэн юм.
Нэгэн уншигч: “Би зүрхний шигдээст өртөх шахлаа” гэжээ. Үнэхээр ориг Дель Пьеро Интерт орвол Ювегийн фэнүүд хэрхэхийг дээрх уншигчийн сэтгэгдэл илтгэнэ.
9) Жиованни Трапаттони Францын шигшээ рүү
2009 оны хамгийн хэл ам дагуулсан үйл явдал бол маргаан бол “Анригийн гар”. 1986 оны “Бурхны гар”-аас хойшхи гартай холбоотой хамгийн том хэрүүлийн сэдэв нь ч “Анригийн гар”.
ДАШТ-ийн эрхийн төлөөх плей-оффийн тоглолтонд Франц – Ирландийн багийн хариу тоглолтын нэмэлт цагт Анри бөмбөгийг гараараа тогтоож, гараараа засаад улмаар Галласт оновчтой дамжуулалт өгснөөр Францын баг ДАШТ-д оролцох эрхтэй болж байв.
Анриг гараараа тоглосныг талбайн шүүгч, шугамын шүүгч аль аль нь хараагүй.
Ирландийн хөлбөмбөгийн холбоо дараа нь ФИФА-д гомдол гаргаж, тоглолтыг дахин явуулахыг шаардсан ч ФИФА зөвшөөрөөгүй. Дараа нь тэд Ирланд ДАШТ-ын 33 дахь баг болон оролцох ёстой гэсэн ч мөн л ФИФА зөвшөөрөөгүй.
Ирландийн шигшээг Ж.Трапаттони дасгалжуулж байсан бөгөөд ирээдүйд түүнийг Францын шигшээ багийн дасгалжуулагчийн албанд харахгүй нь тодорхой.
8 ) Пеле Бока Хуниорс руу
Ромаг Франческо Тоттигоор, Баейрн Мюнхенийг Франц Бекенбауерээр, Бокаг Диего Марадонагаар төсөөлдөг. Пеле бол Марадонагийн дайсан шахуу. Тэд хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч гэсэн өргөмжлөлийн төлөө олон жил өрсөлдөж, үг хаялцаж, нэгнийгээ доош нь хийдэг. Пелегийн хувьд Марадонаг өсвөр насныханд буруу үлгэр дуйрайлал үзүүлдэг гэдэг бол Марадона Пелег ФИФА-ын чөтгөрийн бодлогын гар хөл гэдэг юм. Марадонагийн багт Пеле тоглогч, дасгалжуулагч, албаны хүн гээд аль ч дүрээр ирэхгүй.
7) Диего Марадона Ривер Плэйт рүү
Мэдээж Бокагийн хамгийн том дайсан нь Ривер Плэйт. Бока бол эгэл жирийн ажилчин ангийнхны баг бол Ривер дээдсийн, баячуудын язгууртны баг. Энэ нь ч эдгээр багуудын өрсөлдөөнд гал дээр тос нэмдэг юм байна.
6) Сол Кэмпбелл Арсенал руу
Үнэндээ энэ шилжилт болчихсон. Уг нь бол энэ боломжгүй гэмээр байлаа.
Премьер лигийн хамгийн шуугиантай наймаа бол Сол Кэмпбелл Лондоны дерби хооронд шилжсэн явдал юм. Тоттенхэмээс Арсеналд ирээд Сол 5 жил тоглохдоо 2 ПЛ-ийн аварга, 3 ФА-ын цомын аварга болж байсан. Тэгээд Портсмутад тоглож байгаад өнгөрсөн улиралд дахин Арсеналд ирж, 14 тоглолт хийжээ. Одоо бол бид Солийг Уайт Харт Лэйний тоглогч байхыг харахгүй нь мэдээж.
5) Байран Морено Италийн хөлбөмбөгийн холбоо руу
Итали 2002 оны Дэлхийн аваргын эхний хасагдах шатанд БНСУ-ын багт Ан Жун Хваний алтан гоолын уршгаар хожигдож, тэмцээнийг орхиж байсан.
Энэ бол ДАШТ-ийн түүхэн дэх хэрүүл маргаан, шуугиан дагуулсан тоглолтуудын нэг. Энэ багийг дасгалжуулж байсан хүн нь мөнөөх л Трапаттони.
Франческо Тоттиг Солонгосын хамгаалагч өөрийн 16 дотроо илт дүрэм зөрчин унагаахад 11 метрийн торгуулийн цохилт бүү хэл Тоттиг жүжиглэлээ хэмээн шар хуудас өгч, улмаар талбайгаас хөөсөн, нэмэлт цагт Итали гоол хийх гарцаагүй боломжийг гаргатал Морено тоглолтыг зогсоосон зэрэг шүүгч хэрхэн “нохойтож” болохыг тодоор харуулсан.
Ер нь Итали тэрхүү ДАШТ-д шүүгчийн олон буруу шийдвэрийн золиос болсон юм. Хэсгийн Хорват, Мексиктэй хийсэн тоглолтуудад Италичууд цэвэр гоолуудаа тооцуулж чадаагүй. Хэрэв тооцуулсан бол хэсгээсээ 1-ээр гарах байлаа.
Морено дараа нь нутагтаа очоод Депортива Университа де Куйто болон Барселона Спортинг клубын тоглолтыг шүүж, үндсэн цаг дээр 13 минут сунган тоглуулсан удаатай. 3:2-оор хожигдож байсан Депортива энэ хугацаанд 2 гоол хиймэгц Морено тоглолтыг зогсоож байжээ.
Үүнээс болж 20 тоглолтоор торгуулсан. Гэвч торгуулиа дуусгаж эргэн ирээд дахиад л шийтгүүлжээ. Шалтгаан нь нэг тоглолтонд 3 ч тоглогчийг яльгүй алдаанаас болж улаан хуудсаар талбайгаас хөөсөн гэж байгаа.
Удаагүй тэр шүүгчийн ажлаа орхисон. Орхихоос ч яахав. Италид тэр эсрэг талын дүр.
4) Чави болон Пуойль Реал Мадрид руу
Каталончууд өөрсдийн автономит эрхээрээ бахархдаг, үүнийгээ хамгийн тод томруунаар илэрхийлэх боломж нь Барселона – Реал Мадридийн хоорондын тоглолт буюу Эль Классико гэнэ.
Барсагийн Каталон гаралтай, багийнхаа академиар хүмүүжсэн тоглогчдын томоохон төлөөлөл болох Чави, Пуойль, эсвэл Пэп Гуардиола нар Реал Мадрид руу хүлгийн жолоо залах нь байж боломгүй хэрэг юм.
Португаль тоглогч Луиш Фигуг Реалд одсоноос болж ямархуу үзэн ядалт Каталонд болж байсныг бодвол Каталон тоглогч нь Реалд очвол тэд шууд галзуурах, түүнээс ч цаагуур юм болох байх.
3) Массимо Моратти Ювентус руу
Калчиополи хэрэг явдлын улмаас Ювентус 2 Скудеттигээ хураалгаж, Сери Б рүү унасан. Мэдээж Интериста нар үүнийг болох ёстой зүйл, Юве зохих шийтгэлээ хүртсэн гэж хүлээн авсан биз.
Ювегийн хувьд тийм хүнд шийтгэл хүлээхээр хэрэг хийгээгүй гэдэг бөгөөд Интерийн ерөнхийлөгч М.Мораттиг Телеком Италиагийн эзэн Трончетти Провера, FIGC (Италийн хөлбөмбөгийн холбоо)-ийн комиссар Гуидо Росси нартай найз нөхдийн дээр энэ 2 эрхэм 2-уулаа Интерийн хувьцаанаас эзэмшдэг, энэхүү харилцаа холбоон дээрээ түшиглэж, Ювег матах, унагаах үйл ажиллагааг зохион байгуулсан гэж үздэг гэнэ.
Моратти хэзээ нэгэн цагт Интерийг орхиод Ювегийн ерөнхийлөгч болвол Туринд дайн болох биз.
2) Уэйн Бриж Челси рүү
Бриж Челсид 6 жил тоглосон. Гэхдээ одоо буцаж очих магадлал байхгүй шахам. Челсигийн ахлагч, символ нь болох Жон Терри экс багийн андынхаа найз хүүхнийг “эргүүлсэн” сенсаац намдаагүй. Үүнд гомсдон Бриж шигшээ багтаа ч тоглоогүй. Дахиж хэзээ ч Территэй нэг багт тоглохгүй гэж ч хэлсэн.
1) Франческо Тотти Лацио руу
Өөр ямар ч тоглогч багийнхаа билэг тэмдэг, символийг Тотти шиг илэрхийлж чадахгүй. Тотти Ромд төрөөд, багаасаа энэ багийг дэмжээд, тоглоод явж байгаа. Тотти Ромагийн түүхэн дэх хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч, хамгийн олон гоол хийсэн тоглогч.
Мэдээж Ромагийн мөнхийн дайсан нь Лацио.
Та Тоттиг Лациогийн усан цэнхэр хувцастай төсөөлж чадах уу?

loading...




ter ch tiim shuu totti xezee ch lazio d irehgui ter bol domog tghdee Lazio bol minii shuteen bag ted xezee negen tsagt delhiin shildeg club butsaj bolno gedgiig bi meddeg Burgeduud urgelj tengert……………….
loading...
Тийм шүү Тотти бол Ромагийн амьд домог, ирэх улирал ч аваргын төлөө тоглох байхаа……….
loading...
Bas negen bolomjgyi Steven Gerrard Manu-ruu.
loading...
Gerrard Manu ruu yavahgui gedeg unen shuu. GG ugui liverpool odoo tosoologdohgui bna. Ter bol Liverpooliin neriin huudas.
loading...
Totti hezee ch Lazio ruu yavahgui ni todorhoi Serie A-d hamgiin tom ursulduun Rom hotiin derby gej boddog turuulehgui bsan ch derby-d yalsan l bol ter jiliin yu yunaas ch ilvvgeer bayarlatsgaadag fanatuudtai daa Gerrard Manu-d irehgui ni todorhoi bagadaa Manu-iin jersey-g umsuud aavdaa zoduulsan gesen bhaa
loading...
UUl ni ene medeelliig Goalaas unshihad ih l goyo medeelel baisan. Daan ch muu orchuulsan baina shuu…
loading...
goal.com ene jiliin shildeg 50 toglogchiig nerlej bga teriig orchuulj tavij ogooch gej husmeer bn
loading...
Bi hezee ch barca, manchester citygiin fanat bolohgui.
loading...
gerrard everton d bvr ochihgvi. manu d ch bs. dandaa italiinhan bn shdee. raul barca d, giggs liverpool d, fergie arsenal ch ymuu arai sonirholtoig oruulahgui etssiin etsest jinhene domoguud l bagtaa vnench bdiimdaa. MANC ed nar bol hudlaa shdee tuuhgui teren shigee domog ch ugui fan ch ugui urwagchdiin ulgii gewel anglid manc l bndaa.
loading...
bs neg bolomjgv bl lebron cleveland rvv.hehehe
loading...