loading...
Байерний цом шагналын цуврал энэ улиралд ч үргэлжилж Германы суперцомын тэмцээнд Шалькег 2 : 0-ээр буулган авсан билээ. Энэ тоглолтын дараа Германы хөлбөмбөгийн холбооноос тус багийн лидер Арьен Роббенд нэгэн шагнал гардуулсан байна.
Голланд эр түрүү улиралд үзүүлсэн шилдэг тоглолтынхоо ачаар Германы оны шилдэг тоглогчоор тодорсон байна. Роббен энэ шагналаа ”гайхалтай улирлын шагнал” гэж нэрлэсэн байна. Түрүү жилийн зун Байерн Роббенийг 25 сая еврогоор Реалаас худалдан авч байсан.
Шинэ багтаа тэр Рой Маккайн үлдээсэн 10 дугаарыг зүүж Вольфсбургийн эсрэг дебутээ хийж байлаа. Анхны оролцсон тоглолтдоо л Роббен дубль хийсэн нь түүний ямар их амжилт авчрахыг зөгнөсөн хэрэг болсон. Түрүү улиралд тэрээр нийт лигийн 24 тоглолтонд 16 гоол оруулсан бол Аваргуудын лигт 10 тоглолтонд 4 гоол оруулсан. Гэхдээ аваргуудын лигийн энэ 4 гоол нь бүгд багаа ялагдаж явсан хүнд үед тоглолтыг эргүүлсэн чухал гоолууд байсан юм. Тиймээс ч түүнд энэ шагналыг гардуулсан нь зүй ёсны хэрэг биз.
Одоогоор Роббен бага зэрэг бэртэлтэй байгаа учраас Суперцомын төлөөх тоглолтонд оролцоогүй.
Дашрамд дурьдахад Байерний дасгалжуулагч Голланд мэргэжилтэн Луй Ван Галь оны шилдэг дасгалжуулагч болсон байна. Түрүү улиралд Вольфсбургийн дасгалжуулагч Феликс Магат болон Графите нар шилдгээр тодорч байсан юм. Ингээд та бүхэнд өмнөх жилүүдийн шилдгүүдийг танилцуулья.
Шилдэг Дасгалжуулагч
| Он | Дасгалжуулагч | Баг |
|---|---|---|
| 2002 | Клаус Топпмёллер | Байер 04 |
| 2003 | Феликс Магат | Штутгарт |
| 2004 | Томас Шааф | Вердер |
| 2005 | Феликс Магат | Бавария (Мюнхен) |
| 2006 | Юрген Клинсманн | Германия |
| 2007 | Армин Фе | Штутгарт |
| 2008 | Оттмар Хитцфельд | Бавария (Мюнхен) |
| 2009 | Феликс Магат | Вольфсбург |
***
Шилдэг тоглогч
loading...




uneheer bishirmeer sda shu manaihaas yavhad nl hereg bishtlee gej bodoj bsan !! uneheer heregtei toglogch bsan ! gants holtoi gehed tasartsan gar shu shutmeer,harj demjij yavmaar toglogch do Chelsead bish RealMadridad yum sursan gej yaridag tiim ch uchraas tsaash tsaashdiin zamd ni amjilt huise de Hairtai shu sda min
loading...
Robben gaihaltai … bombog awaad guiheereee aimaar hurdan ,
tge l nugu zuun talda daraad tsohihooroi tsum tsohino shu ,
loading...
61566-188246 кодоор “Супер Цом руу” ороод ир. http://fantasy.premierleague.com
loading...
real jinhene oddiin orshuulga ymdaa yavuulsan snaijder robben yaj tsoorch bn gaihaltai bsan kaka benzama CR& yaj miarch bn hamgiin llriin bag bol real
loading...
real-tai sanal niilj baina. Real Madrid- ochson hun bur miardag, yavsan hun bolgon saijirdag
loading...
fantasy.premierleague.com deer 318187-82538 kodoor ene ulirliig sonirholtoi uzii orood ireerei!!!
loading...
iim hundetgel huleeh erehtei bayrallaa Robben chinii omno bas negen gaihaltai uliral ehlej bna yu chaddagaan haruul
loading...