loading...
Английн шигшээ баг Унгартай хийх нөхөрсөг тоглолтонд бэлдэж байгаа энэ үед нэгэн харамсалтай мэдээ Гурван арслангуудын фенүүдэд хүрлээ. Шигшээ багийн хаалгач Пол Робинсон болон Уэс Браун нар дахиж эх орныхоо төлөө тоглохгүй гэдгээ мэдэгдэж пүүзээ хананд өлгөжөө. Робинсоны хувьд лхагва гаригт Унгартай хийх нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүнд багтаад байсан ч ийнхүү гэнэтийн шийдвэр гаргасан нь олон хүнийг цочирдууллаа.
Хаалгачын хувьд 30 нас гэдэг ид тоглодог нас учраас түүнийг ийм эрт шигшээ багаа орхих болсонд зарим мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байна. ”Миний энэ шийдвэр үндсэн бүрэлдэхүүнд багтахгүй байна гэсэн ганц шалтгаанаас л болсон. Мэргэжлийн тоглогчын хувьд би үргэлж тоглолтонд оролцож байхыг хүсдэг.
Гэвч сүүлийн жилүүдэд би Английн шигшээ багийн 3 хаалгачдын нэгэнд багтахаа больсон учраас энэ шийдвэрийг гаргалаа” гэжээ. Робинсон 2006 оны ДАШТ-д Английн шигшээ багийн хаалгыг манаж үндсэн хаалгачаар явсан. Үүний дараа тэр Евро 2008-н урьдчилсан шатанд Хорваттай хийсэн тоглолтонд алдаа гаргаж томоохон шүүмжлэлд өртсөн юм. Энэ явдлын дараа Стив Макларен түүнийг үндсэн бүрэлдэхүүнд дуудаагүй билээ.
Фабио Капелло ирснээсээ хойш Полыг хэд хэдэн тоглолтонд оролцуулсан ч Өмнөд Африкийн ДАШТ-д авч явах бүрэлдэхүүндээ багтаагаагүй. Энэ нь түүнд том цохилт болсон бололтой. Одоогоор Капелло түүний оронд дуудагдах хаалгачыг зарлаагүй байна.
Харин Уэс Брауны хувьд залуучуудад боломж олгохын тулд энэ шийдвэрийг гаргасан гэжээ. ”Би энэ шийдвэрийг гаргах гэж маш их бодсон. Тэгээд эцэст нь миний зодог тайлах цаг болжээ гэдэг шийдвэрт хүрсэн юм. Миний хувьд клубтээ тогтвортой тоглохын хажуугаар залууст боломж олгохын тулд зодог тайлж байна.
Би Английн шигшээ багт U-15 шатнаас эхлэн тоглосон. Эдгээр жилүүдэд эх орныхоо өмсгөлийг өмсөн талбайд гарсан тоглолтонд болгоноороо би бахархах болно” хэмээжээ. Браун Английн шигшээ багт 1999 оноос хойш 23 тогллтонд оролцож 1 гоол оруулжээ.
Фабио Капелло түүний оронд зайг Эвертоны Ягелькагаар орлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
loading...




Robinson мөн James нар хэн ч байсан ялгаагүй одоо залуу шинэ хаалгач эртнээс бэлдэж дараагийн дэлхийн аваргад оруулах хэрэгтэй…
loading...
england maani svvliin heden jil bnga l haalgachiin asuudaltai bgaada spianii ter olon shildgvvdiin neg n englanded bsan bol neleen ywah bsan shoo anglichuudaa neg shan haalgach beldeechee ma heden ys helheetei bgaa tsagt englandiig demjseer l bh bolno!!!!! go go ENGLAND!!!!!!!!!!!!!!!!!
loading...