loading...
Премьер лигийн 4-р байрын төлөө өрсөлдөх хамгийн боломжтой багуудын нэгэнд тооцогдож байсан Астон Виллагийн дасгалжуулагч Мартин О’Неил ажлаа хүлээлгэн өглөө. Түүний энэ гэнэтийн шийдвэр Астон Виллагийн фенүүдэд нилээд хүндээр туссан байх. О’Неил өнгөрсөн улирлын төгсгөлд багаа орхих гэж байсан ч багийн эзэдтэй уулзсаны дараа бодлоо өөрчилсөн юм. Тэрээр ”Би энэ багт өнгөрүүлсэн мөчүүдээ хэзээ ч мартахгүй.
Энэ багт хамт ажиллаж байсан мэргэжилтнүүд болон тоглогчид болон үргэлж дэмжиж фенүүддээ би хүндлэл үзүүлэх ёстой хүн. Энэ багийн ирээдүйн амжилтанд сайн сайхныг хүсье” гэжээ.
Шинэ дасгалжуулагч олтол Виллаг нөөц багийн дасгалжуулагч Кевин Макдоналд удирдаж байх болно. 58 настай МоН 2006 оны 8 сард Астон Виллагийн дасгалжуулагчаар ирж байсан. 2006–07 оны улирлыг шинэ дасгалжуулагчтайгаа Вилла гайхалтай хийж 9 тоглолт дараалан ялагдаагүй юм. О’Неилийн ачаар Астон Вилла эргэн топ түвшний тоглолтоо үзүүлэх болж 6-р байранд шалгарах болсон.
Рафаел Бенитезийг явсны дараа түүнийг Анфиелдэд ирж магадгүй гэсэн яриа гарч байсан юм.
***
Интерийн Аргентин довтлогч Диего Милито 2014 он хүртэл багтайгаа гэрээгээ сунгажээ. Клубын албан ёсны сайтад энэ талаарх мэдээллийг хүргэсэн байна. Хуучин Женоа, Реал Сарагоса багуудад тоглож байсан тэрээр өнгөрсөн зун Интерт ирж гайхалтай нэгэн улирлыг үдсэн юм. Тэрээр нийт тэмцээнд 30 гоол оруулж Интерийг аваргуудын лиг, Сери А , цомын тэмцээнд түрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэжээ. Түүний өмнөх гэрээ нь 2013 онд хүртэл байсан боловч Интерийн удирдлага Милитог дахин нэг жил үлдээхээр шийдсэн бололтой. Милито 2003 оноос эхлэн Аргентиний шигшээ багт дуудагдан тоглож байгаа бөгөөд өнгөрсөн ДАШТ-д шигшээ багтаа багтан Өмнөд Африкийг зорьсон юм.
loading...




61566-188246 кодоор “Супер Цом” руу ороод ир. http://fantasy.premierleague.com
loading...
Мартин О’ Неил ч сайн дасгалжуулагч шүү. Астон Вилла-г Манчестер Сити, Тотенхам шиг нэг их хөрөнгө заралгүйгээр ТОП 4 багтай өрсөлдөх хэмжээнд авайчсан сайн дасгалжуулагч. Ерөнхий арга барил нь алдартай чадварлаг тоглогчтой ажиллахаас илүү шинэ залуу тоглогчдыг од болоход нь үндэс суурийг нь тавьж өгдөгдөө…
loading...
fantasy.premierleague.com deer 318187-82538 kodoor ene ulirliig sonirholtoi uzii orood ireerei!!!
loading...