Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ОУОХ » Олимпийн шигтгээ

GD Star Rating
loading...

Москва хотноо зохиогдсон “Орос улс спортын гүрэн” сэдэвт олон улсын чуулга уулзалтад ОУОХ-ны гишүүн Чин-Күо Ү (Тайвань), Д.Освальд (Швейцарь), Х.Аль-Хусейн (Арабын Нэгдсэн Эмират улс), Р.Фазель (Швейцарь), хүндэт гишүүн Т.Аяан (Унгар) нар оролцож, ОХУын Ерөнхийлөгч Д.Медведевт бараалхжээ. Уг чуулга уулзалт ноднин жил Казань хотод болсон бөгөөд “Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмыг зохион байгуулах хороо, Оросын ҮОХ хамтран зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.sochi2014. com-оос үзнэ үү.

лон улсын триатлоны холбоо (ITU) албан ёсны бүртгэлтэй бүх тамирчдыг биологийн паспортжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо нийтэд мэдэгдэв (www.triathlon.org)

Берлин хотноо болсон өсвөр үеийнхний олимпийн наадмын бамбарт буухиа ёслолын үеэр Германы нэрт сагсан бөмбөгч Дирк Новицкиг ОУОХ-ны “Спорт, Залуу үе” цомоор шагнасныг Германы ҮОХ-ноос түүнд гардуулав. Д.Новицки нь өдгөө Америкийн сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны “Даллас Маверикс” клубт хүчин зүтгэдэг юм.

Өнгөрсөн долдугаар сарын 24-нд Чилийн ҮОХ-ны бүс нутгийн төлөөлөгч Х.Молина, захирал М.Ревиюүд, Х.Карденас нар Био био их сургуульд зохиогдсон “Олимпийн өдөр”-ийн үйл ажиллагаанд оролцов. Өсвөр үеийнхний анхдугаар олимпийн

наадамд оролцох Хонконгийн баг тамирчдыг үдэн гарах ёслолын үеэр Хонконгийн ҮОХны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Тимоти Фок 2010 оны ОУОХ-ны “Спорт, Залуу үе” цомыг Хонконгийн соёл, чөлөөт цагийн товчооны захирал, хатагтай Бетти Фүнд гардуулав. Тус товчоо нь спорт-олимпизмийг сурталчлах зорилгоор 150 сургуулийн 15000 сурагчийг уг хичээл хүмүүжлийн үйл ажиллагаанд хамруулсан байна.

Японы домогт жүдоч Я.Ямашита, К.Иноүэ нарыг Израилийн ҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цингер хүлээн авч уулзан, олимпийн музейд урив. Мөн тэд Уингате их сургуульд зохиогдож буй Израиль, Палестиний хүүхдүүдийн хамтарсан бэлтгэлийг үзэж сонирхон, тэднийг энэ оны арванхоёрдугаар сард Японд зохиогдох дэлхийн аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээнд оролцохыг урив.

Литвийн ҮОХ-ны Ерөнхийлөгч А.Повилюнас ОУОХ-ны “Спорт, залуу үе” цомыг хүндийг өргөлтийн дасгалжуулагч Б.Висняускаст гардуулав. Б.Висняускас нь 12-20 насны залуу авьяастнуудыг бэлтгэх төвийг санаачлан байгуулсан бөгөөд Европ, дэлхийн аварга М.Микевичюс, А.Дизбалис нарыг төрүүлсэн юм.

Португалийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Х.Моура Лиссабон хотноо болсон “Олимпийн өдөр”-ийн ёслолыг нээж үг хэлсний дараа 450 гаруй хүүхдүүд гүйлтийн замд гарав.

“Сингапур-2010” өсвөр үеийнхний олимпийн наадмын алт, мөнгө, хүрэл медалийг олон нийтэд анх удаа танилцуулав. Мөн тус олимпийн тивчилсэн бамбарт буухиа Окленд (Шинэ Зеланд), Сөүл (БНСУ) хотыг дайран өнгөрлөө.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн хэвлэл “Play True” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гар дээр очив. http://playtrue.wada-ama.org

“Пёнчан-2018” өвлийн олимпийн эрхийн төлөө нэр дэвшигч хорооны спортын асуудал эрхэлсэн захирлаар “Ванкувер-2010” олимпод БНСУ-ын багийн тугч, бобслейн багийн дасгалжуулагч Кан Кван-Бэг томилов.

Оросын Ерөнхийлөгч Д.Медведев Москва хотноо айлчилж буй ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Ж.Зуматай уулзаж ярилцах үедээ 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий төлөө өрсөлдөөнд ОХУ-г дэмжихийг хүсэв. Хариуд нь Ж.Зума ӨАБНУ 2020 оны олимпийн төлөө өрсөлдөх төлөвлөгөөтэй

буйгаа илэрхийлэв.

GD Star Rating
loading...
Олимпийн шигтгээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. fx says:

    Монголын хамгийн том форекс клуб болох FXClub нь шинэ сургалтандаа элсэлт авч байна. Дэлгэрэнгүйг http://www.fxmn.biz сайтаас болон 99079812 утаснаас лавлана уу

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: