Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Реал, Барса, Тоттенхэм хожжээ

GD Star Rating
loading...

Азиар аялан тоглолт хийж буй Барселона өчигдөр Бээжинд “Шувууны үүр” цэнгэлдэхэд Гуоан багтай нөхөрсөг тоглолт хийн 3:0-ээр хожлоо.

Барсагийн Испаний шигшээгийн тоглогчид амралттай байгаа тул Б багийн олон тоглогч тоглосон бөгөөд 10 дахь минутанд Серхи Роберто тоог нээж, 3 минутын дараа Нолито 2:0 болгожээ. Нолитод Барсагийн шинэ цэрэг Адриано тун оновчтой дамжуулалт өгсөн юм.

Бээжингийн баг боломжуудыг гаргаж байсан ч ашиглаж чадаагүй. Харин тоглолтын 90 дэх минутанд Златан Ибрахимович сүүлийн гоолыг хийсэн байна.

Лхагва гаригт Сөүлд К-лигийн оддыг 5:2-оор хожиход Лио Месси 2 гоол хийж байсан бол энэ удаа 1 хөндлөвч, 1 шон оножээ.

Харин Америкт аялан тоглож буй Реал Мадрид Бямба гаригт Лос Анжелес Гэлакситай Роуз Боул хэмээх 85 000 үзэгчтэй цэнгэлдэхэд тоглож, 2:0-ээр хожигдож байгаад 3 гоол нөхөж хийн хожлоо.

Реалын шинэ тоглогч Сами Хедира энэ тоглолтонд оролцсонгүй.

Мөн ПЛ-ийн шилдэг багуудын нэг Тоттенхэм Сери А-ийн шилдэг багуудын нэг Фиорентинатай тоглож, Робби Киний шүүгчийн мэдлийн цагт хийсэн гоолын ачаар буулгаж авсан байна.

Бээжин Гуоан — Барселона 0:3

Гоол: Роберто, 11; Нолито, 13; Ибрагимович, 90
Бээжин Гуоан: Ян Чжи, Лян Зи Чэн, Ван Чань Гин, Ян Хао, Чжан, Сюй Юнь Лун (Ян Юн, 80), Хорайс, Чжу И Фань (Ду Венхуй, 64), Ю Хай, Гриффитс, Мартинес

Барселона (1-р үе): Пинто, Адриано, Абидаль, Гомес, Максвелл, Дос Сантос, Роберто, Васкес, Месси, Ориол, Нолито
Барселона (
2-р үе): Пинто, Илие, Милито, Армандо, Муньеса, Риверола, Санчес, Кейта, Бенья, Сориано, Ибрагимович

Лос-Анжелес Гэлакси — Реал 2:3

Гоол: Данивант, 40; Донован, 45-пен — Игуаин, 52, 62; Педро Леон, 71
Лос-Анжелес Гэлакси: Рикеттс, Берхалтер, Франклин, Гонсалес (Джордан, 76), Данивант (Льюис, 70), Жуниньо, Стефенс (Казумба, 70), Бирчел (Мэги, 45) Донован, Мэтис (Боуэн, 25), Баддл
Реал: Дудек (Касильяс, 45), Рамос (Арбелоа, 45), Албиоль (Пепе, 45), Гарай, Дренте (Марсело, 45), Л.Диарра (Хаби Алонсо, 45), М.Диарра (Гаго, 45), Ди Мария (Криштиану Роналду, 45), Гранеро (Педро Леон, 45), Ван дер Варт (Каналес, 45), Бензема (Игуаин, 45)

Тоттенхэм — Фиорентина 3:2

Гоол: Павлюченко, 27; Кин, 58, 90 – Джилардино, 8; Ляйич, 37
Тоттенхэм: Гомес (Кудичини, 68), Кабуль, Кинг (Уокер, 68), Бассонг, Ассу-Экотто (Нотон, 79), Леннон (Кранчар, 46), Паласиос (Ливермо, 79), Дженас (Кин, 46), Дос Сантос, Павлюченко (Роуз, 68), Краучи (Хаддлстоун, 46)
Фиорентина: Фрей (Аврамов, 84), Комотто (Ди Силвестри, 46), Натали (Кролдруп, 66), Фелипе, Паскуаль (Бабакар, 66), Дзанетти (Д’Агостин, 46), Донадель (Монтоливо, 46), Маркьонни (Сеферович, 84), Ляйич (Болатти, 75), Вайго (Кофи, 84), Джилардино (Гулан, 66)

GD Star Rating
loading...
Реал, Барса, Тоттенхэм хожжээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. HALA MADRID says:

    ahiad l 2-3r hojchij ,zzz

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    ene jil messi maani ymar ih shon onoj bnaa. ter deed hondlovchiig bol goaldchihloo gej harsan shuu

    GD Star Rating
    loading...
  3. barca fan says:

    real ch nohorsog togloltondoo buh oduudaa gargachaal finaliin toglolt shig l alaltschih bololtoi ymaa

    GD Star Rating
    loading...
  4. munkhulzii says:

    haha Real madrid 2r hagas ehlehed 10 tamirching suulgaj neg dor bagaa oorchlood hayachihsan yumuu???

    GD Star Rating
    loading...
  5. aaa says:

    monkh olzii nohorsog togloltond barag buh bag tegdiim shdee

    GD Star Rating
    loading...
  6. aaa says:

    xaxa alia yen real lag 2r bagaa hojih gesen chni 2:0 hojigdood argagui dee baahan oduudaa gargaj 3n goal hiisen shdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: