Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Сунжирсан наймаанууд

GD Star Rating
loading...

Энэ зуны солилцоо наймааны гол тууль, драм нь Фабрегасын гол дүрд тоглосон, Арсеналаас Барса руу гэсэн шилжилт байлаа. Гэхдээ энэ наймаа болоогүй, Барсагийн саналыг Арсенал хүлээн аваагүй юм.

Goal.com солилцоо наймааны топ 10 драм, туулийг жагсаажээ.

10) Цеск Фабрегас
Арсенал – Барселона (2010)

Энэ зун энэ шилжиттэй холбоотой хэдэн ч мэдээ, мэдээлэл гарсныг хэлэхэд хэцүү. Барсагийн зүгээс олон арга саам хэрэглэсэн, Арсенал татгалзсаар л байсан. Гол нь Фабрегас өөрөө Барсад тоглох хүсэлтэй байсан нь энэ “савангийн дуурь”-ийг бүтэн зуны турш нэг тийш болохгүй үргэлжлэхэд хүргэлээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр бол Барсагийн дасгалжуулагч Пэп Гуардиола: “Арсенал түүнийг авч үлдсэн алхам хийсэн нь зөв, би тэдний байр суурийг ойлгож байна” гэхийг бодоход энэ зуны анги дуусаж байгаа бололтой.

Мэдээж ирэх зун дахиад л эхэлнэ, магадгүй Фабрегасыг Барсад эргэн иртэл нь л үргэлжлэх биз ээ.

9) Рикардо Куарезма
Порту-Интер (2008)

Куарезма болон Роналду гэсэн 2 вундеркинд Спортингийг чимж, улмаар нэг нь Барса руу, нэг нь МЮ рүү хүлгийн жолоо залсан. Барсад ирээд эхний улиралдаа өөрийгөө төдийлөн харуулж чадаагүй Куарезма дараа зун нь эргээд Португалдаа, тэгэхдээ Портуд ирсэн. Барсаг орхисныхоо дараа тэр Франк Райкаард байгаа цагт Барсад би тоглохгүй хэмээн хэлж байлаа. Куарезма Портуд сайн тоглож, эргээд топ багуудын анхааралд өртсөн бөгөөд энэ үед Жозе Моуриньо Интерт очоод байлаа. Тэгээд нутаг нэгтнээ худалдаж авахыг хүсэхэд Интерийн эзэн Моратти “Бидэнд Куарезма хэрэггүй” гэж байсан ч эцэст нь дасгалжуулагчийн санал ялж 18.6 сая еврогоор авч байв. Хэдийгээр Португийн анх хэлж байсан 40 сая евро буюу тэнэг их үнээр аваагүй ч 18.6 ч бас их мөнгө.
Интерт Куарезма юу ч хийж чадаагүй. Челси рүү зээллэгээр яваад ч олигтой тоглоогүй. Тэгээд энэ зун Туркийн Бешикташ руу явлаа.

8) Давид Вилья
Валенси Топ багууд (2008, 2009)

Давид Вилья эхлээд Манчестер Юнайтедтай, дараа нь Манчестер Сититэй холбогдсон. 3 жилийн өмнөөс Челси ч түүнийг эргүүлсэн. Челси түүнд хамгийн их цалин буюу жилд 10 сая фунт ч амалж байлаа. Гэвч Вилья өөрөө Испанидаа л тоглох хүсэлтэй байж.
“Би одоо 27 настай. Валенситай 32 нас хүртлээ тоглох гэрээтэй. Гэхдээ ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй” гэж 2009 оны 12 сард хэлжээ.

Вилья ДАШТ-ын өмнөхөн Барсад 40 сая еврогоор зарагдсан. 0

7) Франк Рибери
Байерн Мюнхен Реал Мадрид (2009)

Дэлхийн довтолгооны бүх шилдэг тоглогчдыг цуглуулсж байсан Галактико-2 төслийн нэг хэсэг нь Франк Рибери байв.  Рибери ч өөрөө Баейрнаас явахыг хүсэж “Би өөр багт очихыг хүсэж байна. Тэр баг нь Реал, эсвэл өөр юу ч яахав” гэж хүртэл хэлж байжээ. Өнгөрсөн зун энэ наймаа болоогүй бөгөөд хөлбөмбөг сонирхогчид бүгд түүнийг ирэх зун Реалд тоглох нь баараггүй, ийм урьдчилсан гэрээ хийгдсэн гэж байсан ч өнгөрсөн 5 сард Рибери болон Баейрн хамтдаа 2015 он хүртэл ажиллах гэрээ байгуулжээ.

6) Алфредо ди Стефано
Бaрселона Реал Мадрид (1953)

Мадридийн багийн домог болсон ди Стефаног авах саналыг анх Ривер Плэйтэд тавьж, Ривер Плэйт ч зөвшөөрсөн аж. Тухайн үед ди Стефано Колумбийн Миллионариос багт мөн данстай байж. Колумбийн баг тоглогчоо Испанид шилжихийг зөвшөөрөөгүй тул бөөн маргаан дэгдэж байжээ.

Ди Стефано Барсагийн бүрэлдэхүүнд хэд хэдэн нөхөрсөг тоглолтонд оролцоод амжсан гэж байгаа.

Энэ дундуур Реал Мадрид орж ирж Колумбын багт санал тавьж, тохирсон гэнэ. Тэгээд Реал болон Барса тоглогчоо хувааж эзэмших, улирал улирлаар ээлжлүүлэн тоглуулах тухай ч яриа гарч байжээ. Тэгсгээд Испани дахь эрх мэдэл, хүрээгээ ашиглан Реал ди Стефаног авч дөнгөснөөр тэдний Европт хаанчлах боломж бүрдсэн байна.


5)
Дани Алвес
СевильяЧелси (2007)

2007 оны 8 сард Дани Алвесийг 30 сая еврогоор авлаа гэсэн мэдээ Челсигийн фэнүүдийг сэрээсэн. Гэвч энэ наймаа болоогүй, Челсигийн 2 ч том саналыг Севилья буцаасны дээр Алвес ч гэсэн буурь сэлгэхийг тэр үед төвдөхгүй байв.

Севилья тухайн үед мундаг нэгдмэл баг болоод байсан бөгөөд томоохон амжилтанд тэмүүлж байсан. Харин улирлын дундуур Хуанде Рамосийг Тоттенхэм авч, улмаар Севилья задарч эхэлсэн бөгөөд 2008 онд Барса Алвесийг өндөр үнээр худалдан авч байлаа.



4)
Патрик Виейра
Арсенал – Реал Мадрид (2002,2003,2004)

Энэ шилжилт зунаас зун дамжин яригдаж байлаа. Клод Макелелег Реал үдсэнийхээ дараа хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалдаа супер од авахаар улам шаргуу хөөцөлдсөний эцэст 2004 онд Арсенал тэдний 30 сая фунтийн саналыг зөвшөөрсөн аж. Гэвч эцсийн мөчид Виейра татгалзжээ. Виейра Галактико түвшний цалин хүссэн аж. Улмаар дараа жил нь Франц хагас хамгаалагч Туриний Ювентусийг зорьсон байна.


3)
Рафаель ван дер Ваарт
Хамбург – Валенси (2007)

2007 онд ван дер Ваарт Валенсид шилжиж буйдаа итгэлтэй байсан гэнэ. Гэвч Хамбург түүнийг 14 сая еврогоор худалдаж авах Валенсигийн саналыг зөвшөөрөөгүй байна. Үүнд ван дер Ваарт дургүйцэж, үүнийгээ ч илэрхийлжээ. Германы хэвлэлүүд зүгээр өнгөрөөгүй нь мэдээж.

Ваарт тв-ийн ярилцлагаар Испанид тоглох нь түүний мөрөөдөл, өвөө эмээ нь түүнийг Ла Лигт тоглохыг харахыг хүсдэг зэргээр ярьжээ.

Тэгээд Реал Мадридад ирсэн.

2) Жон Оби Микедь
Лин Осло/Maнчестер ЮнайтедЧелси (2006)

Микель 2003 оны 17 хүртэлх насныхны ДАШТ-аар тодорч, том багуудын анхааралд өртсөн. Норвегийн Лин Осло гэх багт орсон түүнийг 18 нас хүрсэн өдөр нь Манчестер Юнайтед багтаа авсан талаар албан ёсоор зарлажээ. Микель МЮ-ийн цамцыг хэвлэлийн хурал дээр өмсөж, Юнайтедийнх болсондоо баяртай буйгаа хэлж байв.

Харин энэ үед Челси орж ирж, Микельтэй тохиролцож. Микель өөрөө бол Челсид тоглохыг илүүд үзсэн ч МЮ-ийн шахалтаас болж гэрээ хийсэн гэжээ. Нигерит нь түүнийг заналхийлсэн байдал ч гарч байлаа.

Асуудал даамжирсан тул ФИФА оролцож шийдсэн байна. Ингээд Челси түүний төлөө МЮ-д 12 сая, Линд 4 сая фунт төлснөөр өөрийн болгосон гэнэ.


1)
Криштиану Роналду
Ma
нчестер Юнайтед Реал Мадрид (2008,2009)

2007-2008 оны улиралд 42 гоол хийснийх нь дараа зун Реал Мадрид Роналдуг авахаар маш их хөөцөлдсөн. Гэвч МЮ тоглогчдоо долоо хоногийн 120 000 фунтийн цалин өгч авч үлдэж дөнгөсөн билээ. Гэхдээ Роналду зөвхөн 1 улирал л МЮ-д тоглохоор тохирсон байж. Улмаар 2009 онд дэлхийн хөлбөмбөгийн рекорд болсон үнээр худалдагдан Реал Мадридад ирсэн юм.

GD Star Rating
loading...
Сунжирсан наймаанууд, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Fantasy says:

    61566-188246 кодоор “Супер Цом руу” ороод ир. http://fantasy.premierleague.com

    GD Star Rating
    loading...
  2. amaraa says:

    L.Figo-giin naimaag oruulah heregtei baisan baih

    GD Star Rating
    loading...
  3. amaraa says:

    aan neeree sunjirsan naimaa geluu? anduurchij.

    GD Star Rating
    loading...
  4. aa says:

    figo chni zuer genetiin barag hulgain naimaa shaasiisht

    GD Star Rating
    loading...
  5. kobo says:

    figo-giin naimaag hiitsen bol ch bas l surtei naimaashd kk. c.ronaldo chamgui hodolmorch ch gesen. Luiz nazario de lima ronaldo-g hezee ch gutskuuldee

    GD Star Rating
    loading...
  6. chelsea25 says:

    fantasy.premierleague.com deer 318187-82538 kodoor ene ulirliig sonirholtoi uzii orood ireerei!!!

    GD Star Rating
    loading...
  7. VOl says:

    end stefano.giin naimaa hamgiin vr dvntei bolson bna da

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: