Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сингапур 2010, Триатлон » Триатлоны сугалаа боллоо

GD Star Rating
loading...
Наймдугаар сарын 6-ны баасан гаригт “Сингапур 2010″ дэлхийн хүүхдийн олимпийн наадмын триатлоны тэмцээний сугалаа боллоо. Триатлоноор 5 тивийн 42 орны 33 охин, 33 хөвгүүд өрсөлдөхөөр болсноос манай Түвшинжаргалын Энхжаргал 11 гэсэн хувийн дугаартай уралдахаар болов. Сугалаа нь гараан дээр ашигтай байрлал эзлэхэд ач холбогдолтой бөгөөд 11 дугаартай уралдах нь тун тохиромжтой болжээ гэж Монголын Триатлоны холбооныхон үзэж байгаа.
Т.Энхжаргал наймдугаар сарын 15-ны өглөө 09.00 цагаас уралдана. Зай нь 750 м сэлж, 20 км дугуй, 5 км гүйлт байгаа. Тэрбээр 19-ний өглөө Азийн 3-р багийн бүрэлдэхүүнд буухиа уралдаанд (250м, 7 км, 1,7 км) хурд сорих юм.
Сугалаанд Бээжингийн олимпийн медальтнууд, тур дундаа олимпийн аварга Йан Фродено, Эмма Снлусилл болон Сидней-2000 олимпийн аварга Саймон Витфильд нар оролцжээ.
GD Star Rating
loading...
Триатлоны сугалаа боллоо, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. baBA* says:

    hologdoh dugar ogooch!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: