Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » “СЭЛЭНГЭ ПРЕСС”-ийн довтолгоо ширүүн ч хамгаалалт сул

GD Star Rating
loading...

Г.Төгсбаяр, Д.Энхтайван гэсэн хоёр шилдэг довтлогчийн хослолтой “Сэлэнгэ Пресс” гоолыг дураараа хийж байгаа ч хамгаалалт нь төгс биш байна. Лигийн нээлтийн тоглолтод өнгөрсөн жилийн аварга Улаанбаатар дээд сургуулийн багийг 3:0-ээр хожиж яваад бариулах тун дөхсөн тэд хоёр дахь тоглолтдоо гайхамшигтай эргэн ирэлтийг хийсэн юм. “Мазаалай”-гаас гаралтай “Хасын хүлгүүд”-ийн довтлогч Б.Ганзориг эхний үед хет-трик хийж, түүнд Б.Мөнгөнтулга нэг гоол нэмэрлэсэн бол “Сэлэнгэ Пресс”-ийнхнээс Д.Энхтайван нэг гоол оруулаад байлаа. Харин хожигдож яваа багийнхан завсарлагаагаар хаалгачаа сольж, хамгаалалтаа бэхжүүлснээр довтолгоог толгой өвтгөлгүй гүйцэтгэж эхлэн, найман минутын дотор гурван гоол оруулсан. Ийнхүү хүнд нөхцлөөс тоог тэнцүүлсэн “Сэлэнгэ Пресс”-йнхэн 70 дахь минутад нэг тоглогчоо алдсан ч тоглолтын төгсгөлд хожлын бөмбөгийг оруулж дөнгөлөө. Сүүлийн жилүүдэд тойргийн тоглолтод тун өнгөлөг байгаад плей-оффт азгүйтэн медалиас мултарч байгаа “Сэлэнгэ Пресс” ийнхүү хоёр тоглолтод хожин, 100 хувийн үзүүлэлттэй цорын ганц баг болон үлдэв.

Нигерийн хоёр тоглогчоор хүч нэмсэн “Хангарьд”-ынхан энэ жил нэлээн дээгүүр өрсөлдөх төлөвтэй харагдаж байгаа. Того довтлогч Адебайортой биеийн галбир, төрх, тоглолтын арга барил төстэй Паулебука нь хэдийгээр гоол оруулж амжаагүй

ч манай хамгаалагчдын чадварыг чамгүй шалгах бололтой. “Эрчим”-ийн эсрэг хийсэн тоглолтод баг нь 0:1-ээр хожигдож явах үед тэрбээр баруун жигүүрээр гурван хамгаалагчийг давж гараад хөндлөн дамжуулалт хаясныг О.Мөнх-Од мөргөж

тэнцүүлсэн. Нөгөө нигери легионер Огунжоби нь бие жижиг, хурдтай агаад талбайн төвд тоглолтыг муугүй найруулж байлаа. Богинын дамжуулалтаа төгс гүйцэтгэж чадалгүй олон удаа бөмбөгөө таслуулсан “Эрчим”-ийнхэн тоглолтын төгсгөлд хэд

хэдэн удаа булангийн цохилт хийгээд цаг дуусгав. Баасан гаригт болсон “Мазаалай”-“Хасын хүлгүүд”-ийн тоглолт 0:0-ээр

өндөрлөж, хэн хэн нь анхны оноогоо авлаа. Одоогоор Үндэсний “Нийслэл лиг”-ийн багууд 1-3 тоглолт хийгээд байгаагаас “Сэлэнгэ Пресс” зургаан оноотой тэргүүлж, “Хангарьд”, “Эрчим” тус бүр дөрвөн оноотой удаалж байна.

GD Star Rating
loading...
“СЭЛЭНГЭ ПРЕСС”-ийн довтолгоо ширүүн ч хамгаалалт сул, 5.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. ariunbaatar says:

    baguudiin taniltsuulaga,tamirchdiin nersiig gargaj uguuch

    GD Star Rating
    loading...
  2. T.I says:

    Hooh manai League goe bolj bga yum bnada. Hichneen suraggui ch bai gadnii legioneruudig urij togluulah heregtei tsalin sain ogoh heregtei (oorsdiin toglogchdoo ch gsn) tegvel manaihan ch gsn saijirna shude .! Tgd holbombogiin zoriulaltin uzegchiin suudaltai talbai baiguulah heregtei. Yag tiim stadium chn yumu jijigheen hoorhon talbai baiguulna gevel holbombog sonirhogchid bid baga ch gsn mongo handivlana shuu! Holbombog sonirhohgchid maani demjih bh. Ooriin League maani sonirholtoi tavtai uzej suuh talbaitai aldaa gargadgui sain shuugchtei tiim bval mongolchuud bid iluu erch huchtei bnashude! Eniig holbombogiin holbooniihond damjuulj ogoh hun bdag bolch…

    GD Star Rating
    loading...
  3. mend-amar says:

    onoodor selenge press vs hangarid uzlee. shan toglolt bolloo. 5 dahi minutand hangaridiin neg dovtlogch gool hiisnii daraa nigeria-n namhan hagasaar toglodog toglogch ur chadvaraa haruulj goy gool hiisnees hosish toglolt namdsan. 2 dugaar ued selenge press olon dowtolgoo zohion baiguulsan ch shon tsohiod blaa… iinhuuetsiin tsegiig nigeria-n nogoo undur dowtlogch n guitseesneer 3-0 r hangarid hojson doo. ter nigeria-n 2 gar gool-n bayraa aimar hiijeeleedee neg…

    GD Star Rating
    loading...
  4. shishake says:

    margaash league-n 6n udaagin avarga Erchim 1 udaagiin avarga horomhon baguud huch uzne irj mongoliinhoo leageu-n avargiig uzeerei football sonirhogchidoo…

    GD Star Rating
    loading...
  5. hangarid fc says:

    za manai hangarid laaj bgam bnadaa.ulam sn togloj leagiin awarga boloroi.horomhon edriig nusiig n sugal.zaluuchuudas hen hen orson be

    GD Star Rating
    loading...
  6. svhee says:

    niislel ligin 17 nasand oroltsoj bgaaa bagudig toglogchtoi ni hamt taniltsulj ogoch

    GD Star Rating
    loading...
  7. suhee-d says:

    Niislel undesnii league gj bga bolhoos niislel ligiin 17 nas ch gj bdgui bhaa suhee aalzaa zugeer usvuriin league za yu

    GD Star Rating
    loading...
  8. Mazaalai UB says:

    MAnaih today HAngairdiig 1:0 oor hojtson mazaalai -iin 9,5,2 nomiriin toglogchid sain togloson mun 20 nomir bas bariin zuun hagas hamgaalagch,hamgaalagchid sain togloson ene heveere horomhon -g but nergeerei hangaird azgui bsandaaa

    GD Star Rating
    loading...
  9. jojo says:

    amjhuu horomiig tgj bas ch bolhoorgui sain bag blee tday s.press-g 1-0 hojson sain blee huuhduud………

    GD Star Rating
    loading...
  10. barca fan says:

    ene horomhon maani yund hojigdchove

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: