Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Буудлага » Алтан медалийн удамтай, алтан медалийн хорхойтой Хонгороо охин

GD Star Rating
loading...

Шар айргийн нийслэлээс Шар медаль мэндлэв

Герман улсын Бавари мужийн төв Мюнхен хот. Эх орны дайныг өдөөж, энэ хорвоод буун дуу хадааж явсан германчууд өдгөө “дутагдлаа засч”, ирэх “Лондон-2012” олимпийн эрх олгох буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулж буй нь энэ. Алдарт 2010 оны алдаагүй тоологдсон наймдугаар сарын 5-ны өдөр. Тэр мягмар гаригт газар газраас гар буугаа сумлан ирсэн 78 залуу тамирчин өглөөний 08.00 цагт онч мэргээ сорихоор галын шугамнаа жигдрэн жагсахуй Монголын хорин наст Хонгороо мөн л дотроо нэгийг бодон, дотоод сэтгэлийн “гохоо” имрэн байсан нь гарцаагүй. Буудлага гэдэг ярвигтай спорт. Хөлбөмбөг, хоккей, бөх, бокс шиг орилж хашгирч дэмжиж огт болдоггүй, дэмий л амьсгаагаа түгжин, алгаа хавсарч, цахилгаан самбар руу хяламхийн “балиашиглахыг” зөвшөөрдөг. Тэгвэл яг галын шугаманд өрсөлдөж буй мэргэн буучид ямар их сэтгэлийн тэнхээтэй тамирчид болохыг та бүхэн төсөөлж буй биз ээ. Дэлхийн аваргын тэмцээнд анх удаа зодоглож буй Ц.Хонгорзул дөрвөн удаагийн галлалтаар 382 онож, алтан медалиар энгэрээ мялаах нь тэр ээ! Тэрбээр Францын Алиссон Гальенийг нэг, БНСУ-ын Ким ЕЖиг хоёр оноогоор илүүрхэж, дэлхийн аварга цолыг хүртсэн хоёр дахь монгол буудагчаар тодорлоо. Хэдийгээр Хонгороо аварга маань өмнөө “залуучуудын” гэсэн тодотголтой ч ардаа “улам нэмэх” гэсэн чимэг хүртсэн нь дамжиггүй. Өдөрт үй түмэн сумаар буудаж, өчүүхэн ч бэрхшээлгүй бэлтгэл хийдэг БНСУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Энэтхэг, Швейцарь, Польш, Тайланд, Австралийн баян айлын “бандгар” тамирчдын толгой дээгүүр харайж, ийм амжилт гаргасан нь бахдалтай.

Алтан говийн удамтай Алтан медалийн хообийтой

Монгол эх орны хоёр говиор нутагтай хос залуус 1987 онд Улаанбаатар хотноо айл гэр болж, гал голомтоо бадраасан нь Дорноговь аймгийн Өргөн сумаас ирсэн Лхаажавын Цагаандалай, Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас буусан Гаанжуурын Бямбацэрэн нар байлаа. Эгэл жирийн залуу гэр бүл 1990 оны зургадугаар сарын 5-ны өдөр анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн нь хорин жилийн дараа аав, ээж, ард түмнээ баярлуулах хонгорхон охин Хонгороо байсныг тэр үед хэн төсөөлөх билээ. Гэхдээ л Цагаандалайгийн ууган охин ер нь хар багаасаа л алтанд “дуртай” нэгэн байсан гэнэ шүү. Угийн сурлага сайтай Хонгороо Баянгол дүүргийн гоц авьяастны 93-р сургуулийг алтан медальтай төгсөж, төгссөнийхөө дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог эх оронч монгол хүүхдийн “Хөх цэрэг” аялалд уран илтгэлээр түрүүлэн, алтан медаль, диплом хүртэж байсан гэнэм. Хамгийн сонирхолтой нь тэрбээр үндэсний их баяр наадмын 78 жилийн ойн үндэсний сурын өсвөр харваачдын тэмцээнд хорин сумаас хорь онож түрүүлэн, Ерөнхийлөгч Н.Багабанди аваргын алтан медалийг бяцхан охинд зүүж өгсөн нь одоо болтол гүн хүндэтгэлтэй санагддаг ажээ. Харин Ерөнхийлөгчөөс дагалдуулж мялаасан бэлгэнд нь 40 размерийн том пүүз байсан гээд бод доо. Манай ёслолынхон арай дэндүү байгаа биз. Энэ пүүз ачит аавынх нь олз болсон нь тодорхой. Түүний эцэг Л.Цагаандалай нь МҮОНТ-ийн уран бүтээлийн IV нэгдэлд сэтгүүлч-редакторын албыг 1996 оноос хашиж буй. Далай ах цэнхэр дэлгэцээр хурдан морь, үндэсний сурын нэвтрүүлгийг хэлэмгий доломгой, хэл хурц тайлбарладгаараа олны танил “од” болсон эрхэм. Өөрөө ч багадаа барилдаж шалиагүй тул үндэсний сур харвахаар зориг шулуудсан нэгэн. Бас “Бээжин-2008” олимпийг билэг танхай сурвалжилсан түүх-нийгмийн багш. Халамжит гэргий Гаанжуурын Бямбацэрэн багшийн мэргэжилтэй, Боловсролын их сургуульд тэнхмийн эрхлэгч хийдэг. Түүний удманд олон сайн анчид байсныг ургийн бичгээсээ илрүүлсэн. Тэгэхээр ууган охин Хонгороогийн генид харваач, анчин хоёрын “мэргэн эс” сүлжилдсэн тул дэлхийн аваргын дээд тавцанд зогсоход далдын нөлөө үзүүлсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх аа! Баянгол дүүргийн оршин суугч Л.Цагаандалайгийнх ам бүл тав. Гурван хүүхэдтэй, инээд баясалд умбасан айл. Аварга Хонгороогийн охин дүү Ц.Алтанхишиг “Үцай” хятад сургуулийн Х ангид сурдаг бол гэрийн “хаан” дөрвөн настай Ц.Амарбаясгалан хэнз хүү ард түмний цэцэрлэгт хүмүүждэг.

Нум сумаа гар буугаар сольсон нь

Үндэсний сурын улсын наадмын өсвөр аварга Ц.Хонгорзул дунд сургуулиа дүүргээд ХААИС-ийн газар зохион байгуулалтын ангийн оюутан болж, улмаар үндэсний сураас “зодог тайлж”, дэлхийн хэмжээний олимпийн төрлийн буудлага спортоор хичээллэх эрс шийдвэр гарган, гавьяат Ц.Өлзийбаяр багшид шавь орсон түүхтэй. Оюутны хичээлийн ихийг хэлэх үү, буудлага спортын төвийн холыг хэлэх үү, дасгал сургуулилтын чангыг хэлэх үү… Гэвч багаасаа гүргэр бөгөөд нэг амиар олон ажил амжуулж сурсан сэргэлэн охин ХО зүтгэсээр, уншсаар, буудсаар, гүйсээр… нэг мэдэхэд галын шугаманд дүнхийсэн дөрвөн жилийг ардаа орхиж, бас ч нэлээн хэдэн килограмм медаль цуглуулсан байх юм. Анхны медаль, анхны олон улсын шагнал гээд л дэлхийн аваргад хүргэсэн адармаатай их замын дурсамж. 2007 онд Кувейтэд болсон Азийн АШТ-ээс багийн хошой хүрэл, 2008 онд БНХАУ-ын Наньжин хотноо болсон Азийн залуучуудын АШТээс багийн мөнгөн медаль тус тус хүртэж, тивдээ нүүр хагарч эхэлсэн. Бас дотоодын олон тэмцээнд буудсаар, оносоор, алдсаар, алт, мөнгө, хүрэл арвижсаар. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Д.Мөнхбаярын багш “Үхэхээс бусдыг үзсэн” хашир “уяач”, хамгийн нямбай багш Ц.Өлзийбаяраар буудлагын спортын нарийн ширийнийг заалгасаар 2009 оны 12-р сараас орчин цагийн буудлагын “Гүүс Хиддинк” гэмээр Л.Ундралбатад “дагаар оров”. Гавьяатаас гавьяатын гарт шилжсэн болохоор гавьяа байгуулах л цорын ганц үүрэгтэй нь мэдээж. Бас дээр нь буудлагын “Ундраа инженер”-ийн байгуулсан “CHAMPION” клубийн нэр ч зөвхөн нэгийг нэхэх мэт. Оюутан Хонгороо нь алдарт хүмүүсийн амьдрал, био-энер гийн тухай ном унших дуртай, илэн далангүй зантай, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, буузанд “нугасгүй”, хуурганд “ханилгаагүй”, гэрээ цэвэрлэхээр хийморь нь сэргэдэг, дөрвөн настай дүүтэйгээ тоглохоор онгод нь ордог. Та бүхэн анзаарсан байх, манай авьяаслаг тамирчид “нэг цоорохоороо” олимп, дэлхийн медалийг дуу дуугаа авалцан, хос хосоор нь шүүрдэг сайхан “уламжлал” аль хэдүйн тогтжээ. “Бээжин-2008” олимпоос хоёр алт, хоёр мөнгө, 2009 онд жүдо, боксын хошой дэлхийн аварга, энэ жил гэхэд л хоёр долоо хоногийн дотор шатарчин охин дэлхийн аварга цол хүртээд “хөлс нь хатаагүй” байтал буудлагын ертөнцөд монгол охин цахиур хагалж, алт “олборлов”. “Даахин дор охин, Далай ахынд аварга” гэж энэ дээ.

Цэнхэр дэлгэцийн Далай ах

Бидний дотны нөхөр, спортын сэтгүүлч Лхаажав овогтой Цагаандалай маань өдгөө баяр хөөрийн далайд умбан буй. Элсэн далай Дорноговь аймгаас олон алдартан төрсөн. “Макао-2005” Зүүн Азийн спортын IV наадмын үеэр “дөрөө харшуулах” үед цог заль дүүрэн говийн сэтгүүлч маань: “Манай аймгаас төрсөн алдартнууд гэвэл хуруу дарам шахуу даа. Мэдээж Догшин хутагт Данзанравжаа (эрхий хуруугаа дарав), тэгээд Ерөнхий сайд асан Д.Содном гуай (долоовор хуруугаа дарав), за байз, би яах вэ, яахав! (Гэхдээ дунд хуруугаа дарсан чигээрээ байна шүү!) гэж хошигнон хуучилсан нь санаанаас гардаггүй юм. Харин одоо түүний охин Ц.Хонгороо аавынхаа “Би яах вэ, яахав!” чансааны аль хуруунд очих бол гэдэг л их сонин байна.

“Далай ах” гэгддэг найз руугаа залгалаа. Гар утас нь тас. Хөдөө амарч буй гэнэ. Гэтэл өчигдөр орой гэнэт өөрөө утасдаж “Хөөе, Ото! Би яах вэ, яахав…” хэмээн баярын хоолойгоор утасны мембран задартал ярьж билээ. Зуун хувийн амжилт гаргасан охины аав зуун грамм татах эрх нь буй хойно, баярлалгүй яах вэ, анд минь. Сая гэр рүү нь залгалаа,  .Цагаандалай

хөдөөнөөс хонь, айраг дөхүүлж аваргынхаа зоог шүүсийг бэлдэхээр явсан бололтой…

Сэтгүүлч ОТО

GD Star Rating
loading...
Алтан медалийн удамтай, алтан медалийн хорхойтой Хонгороо охин, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. A says:

    Olimpiin awarga bolooroi gem yerooy

    GD Star Rating
    loading...
  2. lucho says:

    amjilt husey. olimpiin avarga torjee

    GD Star Rating
    loading...
  3. erka says:

    amjilt duudee.tsagaandalai axd bas thanks bagaas ni sportoor sain suuriig ni tavisan bn

    GD Star Rating
    loading...
  4. amaraa says:

    shal teneg iin. Hongoroo buudlagiin delhiin avargaas alt avav l geed bichchihne biz. unshij baisan chini zalhuu hurchihlee

    GD Star Rating
    loading...
  5. BalU says:

    Баяр хүргэе ээ.
    Эгч Монголчуудынхаа нэрийг гаргасан сайн тамирчин байгаарай. Амжилт, аз жаргал хүсье.

    http://www.jungle.mn

    GD Star Rating
    loading...
  6. Benjamin says:

    ***

    GD Star Rating
    loading...
  7. amaraa says:

    ***

    GD Star Rating
    loading...
  8. asdf says:

    ээмэр магтсан байна ш дээ, уран зохиол уншиж байгаам шиг. сэтгүүлч жоохон юм балгачихаад бичсэн байх. Гэхдээ амжилт!! Олимпийн аварга болоорой!!

    GD Star Rating
    loading...
  9. ulzii says:

    buudlagaar haana hicheelledeg yum be? bi ch bas surmaar bnaaaaaaaaaaaaaaaa…………

    GD Star Rating
    loading...
  10. Odko says:

    uuniig unshaad setgel ix xudulluu. Uilax ged dotor ogshij bna. Xongoroogooroo mash ix baxarxaj bna. Ushuu ix amjilt, eruul enxiig xusey.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: