loading...
NBA-ын улирлын тоглолт анх удаа Англид явагдах болсон тухай албан ёсны мэдээлэл гарлаа. Ирэх оны 3 сарын 4-5-нд Лондон хотод О2 ордонд Нью-Жерси Нетс болон Торонто Рэпторс багууд улирлын 2 тоглолтыг хийх болжээ. Англид сагсан бөмбөгийн спорт хурдацтай түгэн дэлгэрч, сонирхогчдын тоо өсөх хандлагатай байгаа, мөн 2012 оны олимпийн бэлтгэл болгож дээрх 2 тоглолтыг хийх гэж байна.
Дээрх 2 багийг сонгосон нь тохиолдлын хэрэг биш. Нетсийг Орос тэрбумтан эзэмшдэг бол Торонтод гадаадын олон тоглогчид тоглодог юм. Тухайлбал НБА-ын драфтыг тэргүүлсэн анхны Европ тоглогч болох Италийн Андреа Барньяни, түүний нутаг нэгт Марко Белинелли, Францын Иохан Петро, Испаний Хосе Кальдерон, Литвийн Линас Клейза, Бразилийн Леондра Барбоза зэрэг.
Нетсийн эзэн М.Прохоровийн эхний зорилго нь багаа НБА-ын хамгийн глобал баг болгох гэж байсан. Нетс 10-р сард Хятадад улирлын өмнөх тоглолт бас хийнэ.
Лондонд анх 2007 онд НБА-ын тоглолт болж байж. Нетсийн хувьд 2008 онд Хиттэй Англид улирлын өмнөх тоглолт хийж байсан бол Рэпторсийн хувьд анх удаа Англид тоглох нь.
Ер нь НБА улам илүү даяарчлагдах хэтийн төлөвтэй. НБА бол асар том бизнес. Тэр чинээгээрээ үргэлж зах зээлээ тэлэх сувгийг эрж хайж байдаг. Олон Европ тоглогчид лигт амжилттай тоглох болсон, Америк болон Европчуудын ур чадварын түвшин 1 үеэ бодоход одоо харьцангуй ойртсон зэргээс НБА Европын дивизионтой болох тухай хүртэл румор байдаг.
Лигийн 24 баг нийт 56 тоглолтыг Европыг 18 хотод 1988 оноос хойш хийсэн тоо байна.
НБА-ын улирлын 13 тоглолт Япон, Мексикт 1990 оноос хойш болж байж. Хамгийн анхны Хойд Америкаас өөр газар болсон улирлын тоглолт нь 1990 онд Токиод Юта – Финиксийн тоглолт байсан гэнэ.
loading...





OO 1_st
loading...
zolbin toglolt bolno biz!
loading...
NBA ch gaihaltai sags-iig hogjuulj bga gazar. Mongol bukh neg hujgdeg ch boloosoi.
loading...
Saak umooo sak iin!
loading...
tegeed home away gej ali bag n nerlegdeh ym boldoo , esvel europe-d zoriulsan umsguluuruu togloh ym bhda
loading...