loading...
Америкийн шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж байгаа Дэнни Грейнжер Нью-Йорк дахь бэлтгэл дээр баруу гарынхаа хурууг гэмтээжээ. Өмнө нь Лас Вегаст бэлтгэл хийсэн Америкийн баг өчигдөр Нью-Йоркт анхны бүтэн бэлтгэлээ хийсэн байна.
Дасгалжуулагч Майк Кржижевскид Грейнжер санаа зовох зүйлгүй гэж хэлсэн аж.
Энэ гэмтэл нь Лас Вегасийн бэлтгэл дөнгөж эхлээд Дэвид Лигийн авсан гэмтэлтэй тун ойролцоо гэнэ. Пейсерст данстай Грейнжер нь өнгөрсөн улиралд НБА-д дундаж оноогоор 8-д бичигдэж байв.
Одоогоор Америкийн багт 15 тоглогч бэлтгэл хийж байгаа, эдгээрийн 3 нь хасагдах юм. “Грейнжерийг багаас хасахад хэцүү байх болно, учир нь түүний оноо түүх чадвар хэрэгтэй. Тэр бас туршлагатай, тэр 6-8 өндөртэй, тэр яаж тоглохоо мэддэг. Тэр эрүүл байж чадвал үндсэн багт багтах маш том боломжтой” гэж шигшээгийн менежер Ж.Колангело хэлжээ.
Орон нутгийн цагаар 8 сарын 12-нд тоглогчид хоорондоо 2 баг болж хуваагдаад тоглох бол 8 сарын 15-нд алдарт Мэдисон Сквэр Гарденд анхны хяналтын тоглолтыг Францтай хийх хуваарь байна.
loading...



