GD Star Rating
loading...
Чесаре Пранделлигийн анхны тоглолт ялагдлаар өндөрлөлөө. Марчело Липпигийн халааг авч Италийн шигшээ багийн дасгалжуулагч болсон Пранделли шигшээ багтайгаа анхны сорилгоо өнгөрсөн шөнө Кот’д Ивуарын шигшээ багийн эсрэг хийсэн юм. Вест Хэмийн Аптон Парк цэнгэлдэхэд энэ тоглолт явагдсан юм.
Пранделли энэ удаа ДАШТ-д оролцож чадаагүй залуу тоглогчдоор бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн байлаа. Тухайлбал Ромагийн Марко Мотта, Интерийн Марио Балотелли, Антонио Кассано зэрэг тоглогчид гараанд багтсан байсан юм. Харин хаалган дээр Палермогийн Салваторе Сиригу гарсан юм.
Ситид шилжиж магадгүй байгаа Марио Балотелли шинэ багийн анд Коло Туретэй ногоон талбайд уулзаж мэнд мэдсэн нь дамжиггүй. Эхний үед Италийн залуучууд давамгай тоглолтыг үзүүлж Балотелло 22 орчим метрээс хаалганы хөндлөвч оноод амжсан. Эхний үе дуусахаас өмнө Марко Мотта мөн хаалганы шон оносон бөгөөд тэдний хувьд ялалт авахад тун ойрхон байлаа. Ингээд 56 дахь минутад Коло Туре хөндлөн дамжуулалтыг чулуу болгож гоол оруулснаар ялалт Кот’д Ивуарчуудад иржээ. Нэг хэсэг шүүмжлэлийн бай болж байсан Балотелли урам гоёмсог тоглолтоор үзэгчдийг баясгаж байлаа.
Пранделли тоглолтын дараа ”Манайхан одоохондоо формондоо арай ороогүй байна. Дээр нь Заанууд их сайн хамгаалж байсан учраас тэдний бүс рүү нэвтрэхэд хүндрэлтэй байлаа. Гэхдээ би санаа зовохгүй байна. Евро 2012-ын урьдчилсан шат эхлэхээс өмнө тоглогчид маань аргаа олчих байх. Кассаног би төвд тоглуулдаг юм билүү гэж бодож байсан. Бас жигүүрийн сайн тоглогчид хэрэгтэй байна.
Италичууд 9 сарын 3-нд Евро 2012 -ын урьдчилсан шатны эхний тоглолтоо Эстоний эсрэг хийнэ. Тэр хүртэл ямар ч нөхөрсөг тоглолт байхгүй.
| Италия |
|
Кот-д`Ивуар |
| 0 |
|
1 |
|
|
|
Хабиб Коло Туре |
55 |
|
Итали : Сиригу, Кьеллини, Бонуччи, Молинаро, М.Мотта, Де Росси, Паломбо, Амаури, Кассано, Балотелли, С.Пепе
| Тоглолтын статистик |
|
Итали |
Кот’д Ивуар |
| Цохилт (хаалга руу) |
11(2) |
8(3) |
| Алдаа |
7 |
16 |
| Булангийн цохилт |
5 |
4 |
| Отон тоглолт |
3 |
3 |
| Бөмбөг эзэмшилт |
41% |
59% |
| Шар хуудас |
1 |
1 |
| Улаан хуудас |
0 |
0 |
| Хаалт |
2 |
2 |
| Босния и Герцеговина |
|
Катар |
| 1 |
|
1 |
|
Ибишевич В. |
9 |
|
|
Ibrahim Majid |
60 |
|
GD Star Rating
loading...
Пранделлигийн эхний шалгалт ''муу'', 10.0 out of 10 based on 2 ratings