loading...
Испаний шигшээ баг дэлхийн аварга болсноосоо хойшхи анхны тоглолтоо Мексикийн “Ацтек” цэнгэлдэх хүрээлэнд зочилж талбайн эзэдтэй хийлээ.
Дэлхийн аварга болсон 23 тоглогчийн 18 нь дуудагдсан юм.
Тоглолт эхлээд удаагүй байхад буюу 12 дахь минутанд Мексикийн багийн залуу од, Манчестер Юнайтедийн шинэ цэрэг Хавьер Эрнандес дэлхийн шилдэг хаалгачийн эсрэг ганцаар гаран гоол хийж тоог нээсэн бол шүүгчийн мэдлийн цагт Испаний хагас хамгаалагч Сильва тэнцээний гоолыг Чавигийн дамжуулалтаар хийж багаа хожигдлоос аварчээ. Гоолуудыг Манчестер Юнайтед болон Манчестер Ситигийн тоглогчид хийсэн байна.
Уг тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд гарсан хамгаалагч Карлос Марченагийн гайхалтай амжилт үргэлжилсээр. Түүний шигшээ багтаа тоглосон сүүлийн 56 тоглолтонд баг нь хожигдоогүй явна.
Харин Икер Касильяс 445 минут гоол алдаагүй цувралаа зогсоож.
Мексик — Испани 1:1
Гоол: Х.Эрнандес, 12 – Сильва, 90
Мексика: Очоа (Корона, 56), Маркес (Агилар, 57), Сальсидо, Морено (Лопес, 66), Родригес, Хуарес, Торрадо, Гуардадо (Пинто, 70), Х.Эрнандес (Баррера, 46), Вела (Эскеда, 55), Дос Сантос (Э.Эрнандес, 65)
Испани: Касильяс (Вальдес, 46), Пуйоль (Серхио Рамос, 46), Марчена (Пике, 66), Арбелоа, Монреаль, Бускетс (Хави, 63), Фабрегас (Хаби Алонсо, 46), Бруно (Педро, 72), Касорла, Льоренте (Хесус Навас, 46), Мата (Давид Сильва, 46)
Шар хуудас: Маркес, 27 – Фабрегас, 42; Пуйоль, 45
Шүүгч: Морено (Панам)
Мехико. “Ацтека”
loading...




goy toglolt blson bhaa time.torres iig shigshede dudagv bhiin
loading...
Энэ Эрнандиз ёстой сайн юм аа. Миний мэдэхээр л гоол оруулаагүй тоглолт гэж алга. Үнэхээр сайн довтлогч юм байна.
loading...
Бүх гоолуудыг эндээс үзээрэй!
http://soccernews.blog.banjig.net/post.php?post_id=475526
loading...
Өчигдөр болсон бүх тоглолтуудын бүх гоолуудыг эндээс үзээрэй!
http://soccernews.blog.banjig.net/post.php?post_id=475526
loading...
Fucking spain bas l sohor azni gants goal uu?
loading...
shaana biz world cup hesegtee hojigdsoniig n martsan uu
loading...
ramires chelsead irsen gedeg vnen yum uu bvreldxvvnd ni alga l bx yum daa
loading...
http://fantasy.premierleague.com/
Fantasy premierleague -t tavtai morilno uu? Classic league: 1039356-303906 head 2 head leagues: 1039356-303922 Mongoliin shildeguudiin league…
loading...