loading...
Өнгөрсөн шөнө олон сонирхолтой нөхөрсөг тоглолтууд боллоо. Английн шигшээ баг Өмнөд Африк дахь таагүй дурсамжаа бага ч гэсэн бүдэгрүүлэх эхний оролдлогоо хийв. Тэд Унгарийн шигшээг Уэмбли цэнгэлдэхдээ хүлээн аван тоглож 2:1-ээр хожсон байна.
Хэдийгээр Англи эхний гоолыг өөрсдийн хаалганд хийсэн ч багийн ахлагч Стивен Жеррард дараалан 2 гоолыг хийжээ. Эхний гоолыг тэр 16-ын гаднаас цохиж, 2 дахь гоолоо 3 хамгаалагчийн дундаас хийсэн юм.
ДАШТ-ийг өнжсөн Шведийн баг Шотландтай тоглож Златан Ибрахимович, Эмир Бахрами, Ола Тойвонен нарын гоолын ачаар талбай дээрээ 3:0-ээр хожлоо. Крэйг Левейн Шотландийн менежерийн хувиар анхны ялагдлаа хүлээсэн байна.
Марадонагүй болсон Аргентиний баг Ирландтай тоглож 1:0-ээр хожиход Ди Мариа ганц гоолыг хийв. Аргентиний довтолгоог Месси, Ди Мариа, Игуайн нар бүрдүүлсэн байна. Ирландийн ахлагч Робби Кин шигшээдээ 100 дахь тоглолтоо хийсэн ч ялагдал хүлээлээ.
ДАШТ-ын 3-р байранд шалгарсан Германы баг Данитай тоглож золгүй тэнцэв. Марио Гомес 19 дэх минутанд тоог нээж, улмаар 73 дахь минутанд Патрик Хельмес 2:0 болгосон ч үлдсэн бага хугацаанд Деннис Роммедаль болон Мадс Юнкер нар 2 гоол хийснээр Копенгагенд болсон тоглолт тэнцжээ.
Францын шигшээг эрс шинэчилсэн Лорен Бланий гараа хожигдлоор эхлэв. Тэд Норвегт 1:2-оор хожигджээ.
Голландийн 3-р гэж хэлж болох баг Донецкт зочлон Украйнтай тоглоод 1:1-ээр тэнцжээ. Голландийн дасгалжуулагч Берт ван Марвик ДАШТ-д оролцсон багаасаа зөвхөн ганц тоглогчийг л Украйнтай хийх тоглолтонд дуудсан байна.
ОХУ-ын шигшээ баг Дик Адвокатийн удирдлага дор анхны тоглолтоо Болгарийн эсрэг хийж 1:0-ээр хожжээ. Цорын ганц гоолыг 6 дахь минутанд Р.Широков хийсэн байна.
Дашрамд хэлэхэд 9-р сарын 3-нд Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтууд эхлэх юм.
Тоглолтуудын дүн:
Дани – Герман – 2:2 (0:1)
Гоол: Роммедаль, 74; Юнкер, 87 – Гомес, 19; Хельмес 73
Дани: Соренсен, Кьер, Аггер, Якобсен, С.Поульсен (Томсен, 28), Квист (Лоренцен, 81), М.Йенсен (Шёне, 46), Эневолдсен (Сильбербауэр, 46), Эриксен, Роммедаль, Педерсен (Юнкер, 55)
Герман: Визе, Бек (Ритер, 56), Боатенг (Шульц, 78), Тасчи, Шефер, Хитцльшпергер (Хельмес, 66), Гентнер, Треш, Кроос, Марин (Хунт, 57), Гомес
Копенгаген. «Паркен»
Норвеги – Франц – 2:1 (0:0)
Гоол: Хюсеклепп, 51, 71 – Бен-Арфа, 48
Норвеги: Ярстейн, Хангеланн, Хогли, Й.Риисе, Велер (Рууд, 46), Гринхейм (Солли, 62), Хаугер (Йенсен, 90), Педерсен, Б.Риисе (Шелбред, 87), Хусеклепп, Абделлауе (Демидов, 46)
Франц: Рюффье, А.Сиссоко, Фанни, Мексес, Рами, Мвила (Кабайе, 74), Нзогбия (Менез, 46), Насри (Бриан, 80), М.Сиссоко (Л.Диарра, 46), Оаро (Бензема, 61), Реми (Бен-Арфа, 46)
Гоол: Алиев, 75 – Ленс, 73
Украин: Пятов, Федецкий (Олейник, 77; Чеберячко, 89), Чигринский, Ракицкий, Романчук, Тимощук, Алиев, Коноплянка, Ротань (Кобин, 35), Шевченко (Селезнев, 57), Воронин (Милевский, 46)
Нидерланд: Ворм, Анита (Питерс, 46), Влаар, Брума (Лоовенс, 84), Эмануэльсон, Марселлис, Янссен, Брама (Мадуро, 46), де Йонг (Фер, 63), ван Вольсвинкель (Бееренс 70), Ленс
ОХУ — Болгар 1:0
Гоол: Широков, 6
ОХУ: Акинфеев, Анюков (Колодин, 46), В.Березуцкий, Игнашевич, Жирков (Билялетдинов, 46), Семшов, Широков, Зырянов, Погребняк (Павлюченко, 46), Аршавин (Сычев, 79), Торбинский (Дзагоев, 69)
Болгар: Михайлов, Стоянов, Ангелов (Генчев, 61), Янков (Димитров, 84), Божинов (Рангелов, 46), Манолин, М.Петров (Мисанский, 76), Иванов, С.Петров (Сираков, 89), Попов (Камбуров, 55)
Англи – Унгар – 2:1 (0:1)
Гоол: Жеррард, 69, 73 – Ягейлка, 62-авт
Англи: Харт, Г.Жонсон, Терри (Гиббз, 46), Э.Коул (Доусон, 46), Ягейлка, Бэрри, Лэмпард (Замора, 46), Уолкотт (Э.Янг, 46), Жеррард (Уилшир, 83), А. Жонсон, Руни (Милнер, 67)
Унгар: Кирай, Липтак (Комлоши, 55), Ванчак (Коман, 46), Юхас, Селеши, Вадоч, Джуджак (Хайнал, 46), Елек (Тот, 60), Гера, Хусти (Лачко, 46), Рудольф (Причкин, 83)
loading...





Өчигдөр болсон бүх тоглолтуудын бүх гоолуудыг эндээс үзээрэй!
http://soccernews.blog.banjig.net/post.php?post_id=475526
loading...
Gerrard sain bna. Goy shuu ahlagch bolsonoosoo hoish mash sain togolj bna.
loading...
Go England go to get Euro cup 2012
loading...
SG-d 4 dugaar unen zohihgui bgaa yumaa Lampardiin 8 dugaariig l ugchihmuur bgaa yumshd.
loading...
LIVERPOOLIIN FANATUUDAA MANAI LEAGUED OROOROI. KOD NI 589973. http://www.csports.mn/creating?action=join
loading...
2 goal n gaihaltai blaa. WC-r hamgiin sain idevhtei toglojison
loading...
Sg neg gariig 3 tenegtvvlsen bna sh dee.haha
loading...
Gerrard butsaad irjee PLt ingej togluul turuulheer l bna hehe
loading...
Ta medeeleliig tsag aldalgui turgen shuurhai avj baihiig husvel Tugeegch programiig ashiglaarai. erhem[dot]mn
loading...
7944-188246 кодоор “Супер Цом” руу ороод ир. http://fantasy.premierleague.com
loading...
gerrard uneheer sain bna ene jil sain togloj pl turuulej magad
loading...
Goyo goaluud hiijee SG sain formtai bgaan yum bn ene formooroo sain toglowol bas tgd bag n sain bwal EPL turuulchihwel yu ch helhew gehdee bagiin sport bolhoor busad n l sain bh heregtei SG hiidgee hiigeed l bh bolno busad n l sain bh heregtei bn yalanguya Elnino&Defenders……..
loading...
Merseyside tai sanal 1 bna. Englandiin shigshee g urgelj demjdeg gehdee bas l yawj ugduggui Gerrard bol delhiin avargaar ch sain bsan TER HARAAL IDSEN ROONEY LAMPARD 2 CLUB TEI TOGLODOG SHIG SAIN TOGLODGUI L BHGUI YU GERRARD BOL UGASA DOMOG AGUU HUN IIM BOLHOOR L HUMUUS OD GEJ NERKEDEG BHGUI YU You’LL NeVer WaLK aLONE!
loading...
england sain bn ter dundaas gerrard 2 goal hiisen geheer delhiin avargaar rooney lampart 2 sain gerrardtai hossolson bol delhiin avraga boltson bhgui yu uragshaa england… You”ll never walk alone
loading...
german selgeeniiha bureldehuuniig gargasan bnashd tgd danitai tentssen bhnee gaihlaashd! angli hamag sainuudaa gargatsan bnashd haha! saya hojigdchuul bur onigoo boloh bsan bolohoor 1r bagaa gargasan bhlada
loading...