loading...
4 баг, 5 тоглогч оролцсон солилцоогоор Тревор Ариза Нью-Орлеанс Хорнетс руу явж, Даррен Коллисон болон Жеймс Пози нар Индиана Пейсерсийнх болов. Пейсерсээс Трой Мэрфи Нью-Жерсид очиж, Нетсээс Кортни Ли Рокитст очиж байгаан байна.
Энэ солилцооноос харахад Хорнетс сайн тоглогчтой, Рокитс цалингийн сул зайтай болж байгаа нь илт. Хорнетс үүгээр зогсохгүй Жулиан Райтаа Торонтод өгч, Марко Белинеллиг бас удахгүй авах гэнэ.
Өнгөрсөн улиралд Крис Полыг гэмтсэн байхад Д.Коллисон гайхалтай сайн тоглосон бөгөөд өөрт нь маш их потенциаль, боломж бийг харуулсан. Үүний үр дүнд Хорнетс бараг л түүнийг Аризагаар сольж байна. Ариза Хорнетст маш их хэрэг болохоор хэв маягтай тоглогч. Ариза өнгөрсөн зун Рокитстой 5 жилийн 34 сая долларийн гэрээ байгуулж байлаа.
Пейсерс Коллисон гэх залуу холбогчтой болж байгаа, тэр шууд гараанд гарах биз. Коллисоноос гадна Д.Грейнжер, Рой Хибберт гэсэн залуус болон Пол Жорж, Лэнс Стефенсон гэсэн шинэчүүл энд бий. Зөв залаад явбал юм дуулгаж мэдэхээр л баг.
Нетсийн хувьд Трой Мэрфи гэсэн туршлагатай, олон талтай том тоглогч авлаа. Мөн Мэрфигийн гэрээ ирэх зун дуусах учраас тал бүрийн л ашигтай юм болох шиг. Кортни Лиг тэгтлээ үгүйлэхгүй, залуу тоглогч Т.Уилльямс байгаа.
Рокитс энэ зун Л.Скола, Кайл Лоури, Брэд Миллер нартай гэрээ байгуулж, цалингийн цэс нь хэтрээд байсан тул ийм алхам хийжээ. Рокитс ирэх улирлуудад Сколад 46 сая, Лоурид 23.5 саяыг өгнө. Мөн Яо Миний гэмтэл эдгэхгүй бол гэсэн “Б” төлөвлөгөөний хүрээнд Брэд Миллерийг авч, 15 саяыг өгөхөөр болсон.
Аризаг үдсэнээр 28 саяыг хэмнэв. Гэхдээ л тэд ирэх улиралд такс төлөх хэвээрээ. Ойролцоогоор 70 сая долларийг тоглогчдынхоо цалинд өгөх нь.
Нөгөө талаар Аризаг Рокитс үгүйлэх болно. Өрсөлдөөн ширүүн Өрнөд бүсэд плей-оффт багтахын тулд Рокитст Ариза шиг олон талтай, багийн тоглогч хэрэгтэй нь дамжиггүй. Тэд бол яахав Ч.Бадингерт нэлээн найдаж байгаа биз.
Рокитсийн менежер Дэрил Морей аль хэзээний л Кортни Лиг авахыг хүсдэг, багт нь хамгийн тохирсон тоглогч гэж боддог байсан гэнэ. Тэгээд боломж гарсан даруйд нь авлаа гэж хэлжээ. Гэхдээ Ли гараанд гарч чадахгүй, Кевин Мартиний сэлгээ болох биз ээ.
Энэ солилцоонд Шарлотт оролцох сонирхол ихтэй байж. Тэд Эрик Дампьерийг ашиглан сайн холбогчтой болох хүсэл тээж байсан гэнэ. Зуны эхэнд Тайсон Чандлерийг Торонтод өгөөд Хосе Кальдероныг авахаар хэлэлцээр хийж, Торонто зөвшөөрөөд байсан ч Майкл Жордан сүүлийн мөчид үүнээс татгалзжээ.
loading...





sonirholtoi soliltsoo bna darren ym duulgana indiana ch tesrevel ayultai zaluuchuud bolchloo .
loading...
Ta medeeleliig tsag aldalgui turgen shuurhai avj baihiig husvel Tugeegch programiig ashiglaarai. erhem[dot]mn
loading...
Ymar haashaa yanziin balai naimaa ve shal t1 yum.Nets ehnees ni bagaa burduulii gej bgaa bol yah gej Lee g yvuulj bgaan bol.Skola 40 sayiig avaad bhdaa yadiin ug ni sainii huvid sain gehdee arai ch iim hemjeenii tsalin avahaar toglogch bish tgd rockets ariza g yvuulj bdag taarchdee.Toglogch olon bag heseheer career ni zamhardag shd.
loading...
posey , murphy , lee 3 selgeend suugaad zamharch medeheer l soliltsoo baih harin darren , ariza 2 yag zuv bagtaa ochson bga bizde
loading...
ZA SHALIKU L YUM BEENSHD. HORNETS HARIN GOY BAG BOLJ . BUSAD N BOL LUGRUDTAGA BARADKU BHO
loading...
Ariza hornets.d ochson,rockets.d bsn 2 yalgaa bgamu doo uhsen!Housten.d bsn bol arai iluu amjilt gargah bsn biz!
loading...
NBA-d tom toglogchid ondor tsalintai gereeg baiguulj chaddag. Budagtai talbain toglolt ih chuhal uchraas.
loading...
medeellee zow ogoochee Scole jiliin 46 say bish 5 jiliin 47 say dollariin geree baiguulsanshdee. Ternees bish jiliin 46 say gevel ali ch ligt tiim tsalin avdag togloch bhgvi. Rockets yavahargvi boljee. Hornets-g l hariya daa
loading...
Ene jil Lakersiin tsalingiin tses hamgiin ondor bna lee 94 say dollar. 2 Orlando 3. Dallas 4 . BOSTON 85 say-r orj bsan hamgiin ondor tsalin avdag toglochoor Kobe bolson 24 say dollar, Omnoh jil MCrady 24.3 bsan odoo bol bvr bhgvi ee
loading...
Vol zuv bichjee ene dundaj toglogchdiin l naimanud bn. ghdee tesreh magadlaltai
loading...
Рокитс ирэх улирлуудад Сколад 46 сая.
Ирэх улирлуудад гэсэн байгаа биз дээ найз нараав
loading...