loading...
Хэдийгээр аваргалах боломжтой 4 багийн 3 нь Дорнодынх ч гэлээ Өрнөд бүсэд өрсөлдөөн илүү жигд, багууд нь хүчирхэг хэвээр байна. Өнгөрсөн улиралд л гэхэд хоорондоо тоглоход Өрнөдийн багууд 633 хожсон бол Дорнодынх 597 хожжээ.
Лейкерс энд дахиад л тэргүүн баг байх нь. Фил Жексон болон Коби Брайант хамтдаа 2 дахь удаагаа 3 дараалан аваргалаар зорьж байгаа. Гэхдээ Хит болон Лейкерс финалд үлдвэл цувралын эхний тоглолт Лос Анжелест болохгүй нь, ИСПН-ий шинжээчдийн тооцоогоор.
2010-11 оны улирлын Өрнөд бүсийн багуудын амжилтын таамаг:
| Байр | БАГ | Хо | Хд | % | 2010 Хо | 2010 Хд | 2010 % |
| 1 | Лос Анжелес Лейкерс | 58 | 24 | .707 | 57 | 25 | .695 |
| Үнэмлэхүй аваргуудад жинхэнэ Холливудын гэж хэлж болох: зожиг баатар, Европ ухаантан, хөгшин ухаантай хөтлөгч, дэггүй залуу, зальтай солгой, залуу од, этгээд эзэн, түүний гэр бүл, тэгээд мэдээж Зен багш байна. Мэдээж маш сайн сагсан бөмбөг тоглодог. | |||||||
| 2 | Оклахома Сити Тюндер | 52 | 30 | .634 | 50 | 32 | .610 |
| 20 сарын өмнө 1-16 байсан баг мөн үү? Мөн. Бас өнгөрсөн улирлын плей-оффийн эхний шатанд аваргуудыг сүрхий айлгасан баг ч мөн. ИСПН-ий аналистууд тэднийг Өрнөдийн 2-р байранд оруулжээ. Дюрант-Вестбрук-Гриний баг Лейкерстэй бүсийн шигшээд ч өрсөлдөх боломжтой гэнэ. | |||||||
| 3 | Даллас Маверикс | 52 | 30 | .634 | 55 | 27 | .671 |
| 11 дэх улиралдаа дараалан 50+ хожил авч чадна гэдгийг нь бид урьдчилан харж байна. Тайсон Чандлер болон Родди Беаубугийн (гэмтлээсээ эргэн ирээд) өсөн дэвжилт Маверикст зарим нэмэлт хүч өгнө. Тэд аварга авахгүй байж болох ч бидний хүндлэлийг хүлээх нь зүйн хэрэг. | |||||||
| 4 | Денвер Наггетс | 49 | 33 | .598 | 53 | 29 | .646 |
| Наггетсийнхан дасгалжуулагч Жорж Карлаа хорт хавдраа эмчлэн багтаа эргэн ирэхийг, Жорж Карл багаа бүсийнхээ гол өрсөлдөгч эргэн болоосой гэж хүсэж байгаа. Тэгэхээр Кармело болон түүний нөхөд үүний тулд хувиа хичээсэн тоглолт, хэт их сэтгэлийн хөөрөл бүхий байдлаа авч хаях хэрэгтэй. | |||||||
| 5 | Портлэнд Трэйл Блазерс | 49 | 33 | .598 | 50 | 32 | .610 |
| Удирдлагуудын өөрчлөлт болон маш олон гэмтэл бэртэл зэргээс үл хамааран Портлэнд плей-оффт шалгарсаар байгаа. Ирэх улиралд Өрнөдөд Лейкерсээс бусад нь бүгд хоорондоо өгөө аваатай үзэлцэх боломжтой тул Брэндо Рой, ЛаМаркус Олдриж, Грег Оден нарт сүүлийн 11 жилд анх удаа плей-оффийн эхний шатыг давах боломж бий. | |||||||
| 6 | Сан Антионо Спэрс | 48 | 34 | .585 | 50 | 32 | .610 |
| Спэрс сүүлийн жилүүдэд 63, 58, 56, 54 тэгээд өнгөрсөн улиралд 50 л хожсон. Энэ үечлэл дагуу бол ирэх улиралд 50-аас доош хожил авах нь. Ману Жинобили, Тони Паркер гэмтэл бэртлээс хол байх, Европоос ирж буй Бразил од Тиаго Сплиттер сайн тоглох аваас Спэрс “өтөлсөн” болохоос “үхчихээгүй”. | |||||||
| 7 | Юта Жазз | 47 | 35 | .573 | 53 | 29 | .646 |
| Карлос Бузер, Кайл Корвер, Уэс Мэттьюс нарыг алдсанаар Юта хэдэн алхам ухарч, Эл Жефферсоныг авснаар хэдэн алхам урагшилсан. Жерри Слоан багаа хэрхэн тоглуулах бол? Андрей Кириленкогийн дуусаж байгаа гэрээг хэрхэн ашиглах бол. Ирэх улиралд Дерон Уилльямсийн крью өрсөлдөгч байх нь уу үгүй юу гэдгийг харж байя.
ИСПН-ийхэн бол өнгөрсөн улирлаас цөөн хожил авна гэж таамаглажээ. |
|||||||
| 8 | Хьюстон Рокитс | 45 | 37 | .549 | 42 | 40 | .512 |
| Яо Мин ямаргуу байх бол? Энэ бол Рокитсийн эхний, бас хамгийн чухал асуудал. Уг нь бол түүнд туслах гайгүй туслагчид бүрдээд байгаа (Аризаг явахаас өмнө). | |||||||
| 9 | Финикс Санс | 44 | 38 | .537 | 54 | 28 | .649 |
| Санс драфтын тэргүүний сугалаанд оролцож байснаа шууд бүсийн аваргын төлөө тоглосон. Харин одоо бол бүсийн аваргын төлөөх өрсөлдөөнөөс эргээд драфтын тэргүүний сугалаанд оролцох болж байна.
Амарег явуулснаар Санс 44 орчим л ялах баг болж байгаа бол Амарег авсан Никс дөнгөж 37 орчим л ялах нь. Тэгэхээр ер нь Амарийн шилжилт амжилтын хувьд хаана, хэнд сайн нөлөө үзүүлж байгаа хэрэг вэ? |
|||||||
| 10 | Нью-Орлеанс Хорнетс | 38 | 44 | .463 | 37 | 45 | .451 |
| Крис Пол ирэх зун дахин солилцоо шаардах уу? Энэ зуны таамгаар бол тэд ирэх улиралд ердөө 38 ялах нь. Плей-оффоос даанч хол. Мэдээж Хорнетст эрүүл, гэмтэлгүй СиПи-3 хэрэгтэй. Өнгөрсөн улирлын бараг талыг Пол өвдөгний гэмтлээс болж өнжсөн. | |||||||
| 11 | Мемфис Гризлес | 37 | 45 | .451 | 40 | 42 | .488 |
| 2 сарын 2-ны байдлаар тэд 26-21 гэсэн амжилттай, энэ үзүүлэлтээр бүсдээ Оклахомагийн адилаар 8-д бичигдэж байв. Гэвч үүнээс хойш Мемфис ээлж дараалан хожигдсоор бас нэгэн лоттери улирал болсон бол Тюндер Өрнөдөд шинэ “мангас” болон өндийж байна. | |||||||
| 12 | Лос Анжелес Клипперс | 35 | 47 | .427 | 29 | 53 | .354 |
| Өнгөрсөн улиралд таамаглахад шинэ тоглогч Блэйк Гриффин багаа 40 орчим хувийн хожилд хүргэх байх гэж байсан. Ирэх улирлыг таамаглахад шинэ тоглогч Блэйк Гриффин болон шинэ дасгалжуулагч Винни Дель Негро нар багаа 40 орчим хувийн хожилд хүргэх байх. | |||||||
| 13 | Сакраменто Кингз | 30 | 52 | .366 | 25 | 57 | .305 |
| Шилдэг шинэ тоглогчийн алдрыг хадгалж байгаа Тайрак Эванс хурд хэтрүүлэн давхиж, дүрэм зөрчиж олны сонорыг “мялаасан”. Ирэх улиралд Кингз 8 орчим хожлоор ахиц дэвшил гаргах нь. Эванс шинэ тоглогч ДеМуркас Кузинстай сайн ойлголцож тоглох хэрэгтэй. | |||||||
| 14 | Голден Стэйт Уириорз | 29 | 53 | .354 | 26 | 56 | .317 |
| Дон Нелсон өөрөө ч, багийнх нь бүрэлдэхүүн нь ч тогтворгүй байдаг. ИСПН-ийнхэн Голден Стэйтээс айхтар том биш ч гэсэн өсөлт хүлээж байна. | |||||||
| 15 | Миннесота Тимбервульвс | 20 | 62 | .244 | 15 | 67 | .183 |
| Сайн мэдээ. ИСПН-ий аналистууд Миннесотаг өнгөрсөн улирлаасаа 33 хувиар илүү хожил авна гэж харж байна.
Муу мэдээ: Тэд Миннесотаг ирэх улирлын лигийн хамгийн муу баг гэж харж байна. |
|||||||
loading...





Thunder ch arai hudlaa baihaa… Playoff-d bol medeej. Gehdee 2-d oroh boloogui l bolov uu….
loading...
wild wild west shuu dee
loading...
Dallas busiin awarga bolchoosoi.
loading...
Даллас, Тюндер хоёр арайл бүсийн аварга болчихгүй байхаа. Лейкерс, Сперс гээд плей-оффийн асар туршлагатай багууд байхад. Даллас ядахдаа Сперсийг барчихдаг болчиход бүсийн аварга болно гэж мөрөөдөх хэрэгтэй. Денверт бол хөлбөмбөгөөр бол Моурино шиг багийг маш хатуу сахилга баттай болгож багийн тоглолтыг илүүд үздэг дасгалжуулагч л хэрэгтэй байна даа. Даанч гоё баг…Финикс сайн менежерээ алдсаны гай энэ жил л гарах байхдаа…
loading...
Dallas Spurs-g hojjih bh daa. Gehde l boston goe shvv. FInal BOSTON vs LAKERS vldeh bho
loading...
LAL финалд Heat-тэй тоглоно гэвэл эхний 2 тоглолт Heat-д болно гэдэг маш муу шүү гэхдээ Бостон-той тоголж байснаас л дээр байж магад ер нь Финалд Орландо гарч ирээсээ л гэж залбирхаас……
loading...
Энэ таамгаар нөгөө Даллас Спурс 2 дахид л таарахнээ гэхдээ энэ удаад Даллас хожих байхаа Спурс ч их хөгширж байна шүү. Тундэр ингэж дээгүүр гарч ирж магад. Харин Финикс хасагдаж Хюстон орно гэдэг арай ч биш байхаа. Ариза юу болоод байна Хюстонгоос явцан юм уу?
loading...
Spurs одоо болно битгий хөөр писда гачин 3 гөлөг миний дургуйг жилээс жилд хүргэдэг лэйкэрс финалд үлдэхээрээ л үлдэнэ харин нөгөө бүсээс Бостон миами 2 ийн нэг нь л гарна миний бодлоор Бостон гараад ирчих байх гэхдэ мэдэхгүйэ хэх миами ч хүчээ авсан гэхдэ бостон арай л аймар байха
loading...
Urnud bol todorhoi LAL dahiad l busiin awarga boloh n todorhoi turuu jiliinheesee bur changartsan bgaa… harin nuguu busees Miami yumuu Orlando l garch irwel LAL asuudalgu turuulne.. harin Boston garaad irwel ch nileen asuudal garch irne dee ene jil Boston centerdee sain sain toglogchid awtsan 2 O”Neal ch bh shig turuu jil suuliin shiidwerleh togloltuud deer tuw deer n deerelhej bj hojson shdee.. tegeheer hetsuu tiim bolhoor herwee Orlanda garaad irwel barag 4:0r shuurdchih bh harin Miami garaad irwel ter ih3 geed bgaa garuudiig bol argalchnaa… Bosh-g bol argalchih toglogchid 3,4 bgaa nuguu 2g n hamgaalaltiin mergejilten Artest hamgaaltandaa ch sain superstar Kobe shine tsereg Barnes bn der n Walton gej tsagaan sain hamgaalagch bgaag martaj bolohgu tegeher Miami-g bol 4:2-r hojchih bhaa…..
loading...
West-es LAL garchih baihoo. Dornodoos BOSTON garval vzvvshtei toglolt garna daa. Hoelaa odoo 1 1 bolchlo hen ni ilvvgee vzvel
loading...
Utah Carlos boozer,Wesley Matthews,Kyle Korver-g yavuulsan ch Raja Bell, AL Jefferson Draftaas Gordon Hayward Jeremy Evans gd togluuchuudiig nemsen Garaand:
PG – Deron Williams
SG – Raja Bell
SF – Andre Kirilenko
PF – Paul Millsap
C – Al Jefferson
Selgeenees
OKur, Price Hayward CJ-Miles zereg tamirchid bna tgd ch Kerelenkogiin ondor unetei geree duusch bga bolohoor Ireh jiluudees Derond sain hamtragch oloh bh tegeheer Utah uragshaa
loading...
minii bodloor Raja Bell-n orond CJ miles-g gargah boluu, eswel CJ Miles 6 dah toglogchoor toglood Bell, AK 47 nariin talbai deerh hugatsaag iheehen horogduulah baih gej bodoj baina. Herwee bertehgui bol
loading...
miami-g barah bag halhiin havtgai deer bhguiee tamine. yuun boston yuuun, lakers. zugeer tsaashaa shuu.
loading...
hahahaha halhiin hawtgai der yaj bhin be?
Thde NBAd bol uur hereg shu malaa!!!
bas ene analys der DENVER UTAH ntrig arai l dutuu uneljina
Denver chn gashraanaa, Lakersiig ailgadag bag
loading...
Голден Стэйт uul n nodnin 1 goy holbogch zaluu avchihsan bsan , uneheer togololtiig n harhad uramtai , uhaalag togololtoi gar bsan daa, daanch yagad iim hoiguur taavarlagdsaniig balhjav ah bid 2 taashgui yumdaa
loading...