loading...
![]()
Өнгөрөгч улиралд Сегундагаас дэвшин гарч ирсэн гурав дахь клуб бол Левантэ юм. Энэхүү клуб нь Испанийн Валенсиа хотод оршдог. Тиймээс ч логондоо сарьсан багваахайг бас оруулсан байдаг.
Амжилт багатай жижигхэн баг гэж бүү гол. Тэдний дэрби Валенси 1919 онд байгуулагдсан бол Левантэ 10 жилийн өмнө байгуулагдаж байж. Алдарт Йохан Круйфф тоглож байсан баг шүү!
Түүх
Эртний хоёр клуб нэгдснээр өнөөгийн Левантэ клуб бий болсон гэдэг.
1909 онд Валенсиа хотын үнэртэн, гоо сайхны үйлдвэрүүд голцуу оршдог дүүрэгт байгуулагдсан Кабанял клуб нь өнөөгийн Левантэгийн үндэс болсон гэдэг. Тухайн үед үйлдвэрийн ажилчид голцуу тоглодог, борчуудын дэмждэг клуб нь Кабанял байв. 1928 онд Валенсийн аварга болсноор тэд анхны цомоо авчээ. Удалгүй тэд нэрээ Левантэ болгов.
Мөн тэр онд Валенсиагийн хэсэг оюутнууд Гимнастико хэмээх клуб байгуулжээ. 1920 онд Испанийн эзэн хаан Алфонсо XIII хаан Гимнастико клубт Реал хэмээх цол хайрласан ч тэд эзний албат байхыг хүссэнгүй. 1930-аад оны Испанийн бүгд найрамдахчуудын хоёрдугаар дайн дэгдэхэд Хааны болон Франкогийн эсрэг тэмцэлд хамрагдсан Гимнастико Реал цолоо буцаан өгчээ. Гэвч тэд гутарсангүй. 1934 оны Эзэн хааны цомын тэмцээн Валенсиа, Барселона гэх мэт аваргуудыг сөгдүүлэн явсаар финалд хүрч дөнгөсөн юм. Үүнээс хойш Испанийн зүүн эргийн мужуудын үүсгэсэн Газрын дундад тэнгисийн лигт тоглож, Ла лигээс хэсэгхэн хугацаанд гарчээ.
Цус асгаруулсан иргэний дайн өндөрлөхөд Левантэ клуб сүйрэн унав. Клуб байхгүй болсон ч тоглогчид үлджээ. Эсрэгээрээ Гимнастико клуб оршин байсан ч тоглогчдын олонх нь байхгүй болсон байв. Баг нь алга болсон ч зодог тайлахыг хүсээгүй тоглогчид зэргэлдээх гимнастико клубын удирдлагуудтай тохиролцсны үндсэн дээр 1939 онд Гимнастико-Левантэ хэмээх шинэ клуб үүссэн байна.
Эдүгээ тэдний үндсэн өмсгөл нь азулграна буюу улаан дэвсгэрт хөх судлуудтай байдаг. Энэ нь эртний гимнастико клубын үндсэн өмсгөл юм. Харин зочлон тоглохдоо өмсдөг өмсгөл нь цагаан хар судлуудтай. Энэ нь Левантэ клубын үндсэн өмсгөлийнх аж.
1963 онд шинэ Левантэ клуб анх удаа Ла лигт зодогложээ. Хоёр жил Ла лигт үзэлцэж, Сегунда руу унаснаар 40 жил дээд лигт гарч чадсангүй.
2004-2005 оны улиралд Ла лигт эргэн ирсэн ч дахиад л уналаа. Гэвч Дахин нэг улирлын дараа эргэн ирэв. Тэгээд хоёр жил тоглосны эцэст эргэн Сегунда руу унажээ. Улмаар Сегундад хоёр улирлыг үдэж, 3-р байранд шалгарснаар энэ жил дахин Ла лигт хүч үзэхэд бэлэн болоод байна.
Өнгөрөгч улирал тэдний хувьд тийм сайн байгаагүй. Тоглогчдынхоо цалинг өгч чадахгүйд хүрч, нийт цалингийнхаа 20 хувийг л дөнгөж олгосон бөгөөд тоглогчдын цалинд өгөх өр 18 сая евро хүрээд байв. Тоглогчид ажил хаялт хүртэл зарлав. Ажил хаялтын дараа тоглогч болон клубт харилцан ашигтай гэрээ байгуулж, тоглуулснаар өнөөгийн амжилтад хүрээд байна. Одоо бол тэд ямар ч байсан Испанийн хамгийн шилдэг 20 клубт багтана.
Тоглогчид
Тэд Ла лигт хүч үзэхдээ зээллэгт илүү анхаарал хандуулж байна. Тухайлбал Хэтафэгээс хагас хамгаалагч Мигэл Паллардог, Италийн Режжинагаас Кристиан Стуани гэх Уругвай довтлогчийг, Малагагаас Барсагийн хүүхдийн академийн төгсөгч Чави Торрес нарыг аваад байна. Гэхдээ зөвхөн зээллэгээр шүү.
Багийн гол ноён нуруу нь Валенсиа, Сельта Вигод тоглож байсан Хуанфран. Хэдий нас нь талийсан ч хамгаалалтыг зохион байгуулахтайгаа гэнэ. Сая энэ жил Депортивогийн төлөө 10 жил зүтгэсэн хагас хамгаалагч Серхио Гонзалесийг аваад байгаа. Өөр таних хүн алга. Сураг сонссон хүн ч алга. Бусдыг нь бол мэдэхгүй юм. Энэ жил л танилцаж дээ…
loading...




7944-188246 кодоор “Супер Цом” руу ороод ир. http://fantasy.premierleague.com
loading...
Ene zeeleer irsen bas Juanfran naraas gadna Juanlu, Xisco ,Miguel Robustu geed ene 3n toglogch chini sain shdee.La Ligad tesch uldnee.
loading...