Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Малага

GD Star Rating
loading...

Málaga CF.svg

Испанийн зургаа дахь том хот бөгөөд Андалусын хоёр дахь том хот бол Малага. Газрын дундад тэнгисийн гайхалтай зөөлөн цаг агаараараа алдартай энэ хотын өөр нэгэн алдартай зүйл бол хөлбөмбөгийн Малага клуб.

Өнөөгийн Malaga CF клуб бол Андалус автономит мужийн хамгийн алдартай клубүүдийн нэг болох Malaga CD клубын шууд үргэлжлэл юм. Тэд хорин улирлыг Ла лигт өнгөрүүлсэн гэдгээрээ Андалусын клубүүд дотроос зөвхөн Севийяагийн дараа л ордог байна.

Олон улсын түвшинд ч гайгүй үзчихдэг. 2002 онд УЕФА-ын цомын шөвгийн 4-т хүрч байв. Дөнгөж саяхан ганцхан сарын өмнө Катарын хөрөнгө оруулалтын магнат, тэрбумтан Абдулла Бен Нассер Аль Тани гэгч эрхэм Малага клубыг худалдан аваад байна. Араб эзэнтэй болсон юм чинь Испанийн “Манчестер сити” болох ч юм билүү?

Түүх

Малага клубын түүх ихээхэн ээдрээтэй. Өнөөгийн Малага нь өмнөх Малага клубынхээ шууд залгамжлагч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа ч нийтэд уламжлалыг нь хадгалан яваа клуб хэмээн хүлээн зөвшөөрөх хандлагатай болоод байгаа билээ. Иймээс Малага клубын түүхийг 2 хэсэгт хуваан үзэхээс өөр аргагүй болдог. Эхний хэсэг нь мэдээж Malaga CD.

Нөгөө л Англичууд өөрсдийн тоглоомоо Андалусын жижиг боомт хотод дэлгэрүүлж, 1904 он гэхэд анхны хөлбөмбөгийн клуб Малага байгуулагджээ. 1927 онд Испанийн хаан Алфонсо XIII Малага клубт Реал хэмээх цол хайрлав. 1949 онд анх ла лигт орж ирсэн байна.

1952-1953 оны улиралд өөрийн цэнгэлдэх Ла Росаледад Реал Мадрид клубыг 6-0 харьцаагаар бут ниргэсэн байна. Энэ бол түүхэн тоглолт байсан хэмээн дурсдаг. Түүгээр ч зогсохгүй Камп Ноуд нь Барсаг хожиж, Баскийн Арслангуудыг ид гялалзаж байхад нь өвдөг сөгдүүлж байв.

Хэдийгээр Малага клуб томоохон цом хүртэж чадаагүй ч ямагт хорхойтой шүд мэт шаналгаа болдог баг байсаар байв.

1992 онд санхүүгийн хямралаас шалтгаалан Malaga CD клуб үйл ажиллагаагаа зогсоожээ. Ийнхүү Андалусын баг унтарлаа. Гэвч дахин сэргэх хувьтай байж.

Малага клуб 1948 онд өөрийн нөөц багтай болж, Club Atlético Malagueño гэж нэрлэжээ. 1959-1960 оны улиралд Малага клубын нэгдүгээр баг гуравдугаар дивизион руу уналаа. Гэтэл тэнд нь өөрийнх нь нөөц баг тоглож байсан нь томоохон асуудал үүсгэлээ. Өөрөөр хэлбэл нэг клубын хоёр баг нэг лигт тоглож болохгүй дүрэмтэй байдаг. Жишээ нь Ла лигт Реал Мадрид Кастиллатайгаа, Барселона Барса Атлетиктайгаа хамт тоглож болохгүй гэсэн үг.

Энэ дүрмийн дагуу Малага клуб өөрийн нөөц багаа арга буюу тусад нь гаргаж, CA Malagueño гэх нэгэн клубыг төрүүлсэн байна.

1992 онд анхны Малага клуб үйл ажиллагаагаа бүрэн зогсоох үед Малагено клуб Терсера дивизионы 9-р группт тоглож байлаа. Хэдийгээр тэр улиралдаа Терсера дивизионоос мултран унаж, санхүүгийн хүндрэлд орсон ч өмнөх Малага клубын удирдлагуудтай хамтран санамж бичиг гарган, албан ёсоор нэрээ Málaga Club de Fútbol S.A.D болгон өөрчлөсөн нь Малага клуб дахин төрснийг зарласан хэрэг болжээ.

Шинэ мянган гарахад Малага клуб хүчтэй тэсрэлт хийлээ. Санхүүгийн нөхцөл нь эрс сайжирч, хамгийн орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн байгуулж, залуу бөгөөд өндөр зэрэглэлийн тоглогчдыг татан авчирлаа. Үүний зэрэгцээ багийн дасгалжуулагчаар Испанийн алдартай хагас хамгаалагч Хуакин Пейраг сонгосон байна. Түүний удирдлага дор Малага клуб УЕФА-ын Интертото цомыг хүртэж, Бельгийн Гент, Голландын Виллем II, Испанийн Вийяарреалыг арчин Европын цомын хагас шигшээд хүрсэн байна. Харамсалтай нь 2003 онд Пейраг дасгалжуулагчийн ажлаас зодог тайлахад гол тоглогчид болох Дарио Силва, Кики Мусампа, Хулио Валдес нар нь орхин одсон байна.

http://www.oleole.com/media/main/images/member_photos/group1/subgrp4/malaga-cf---valladol_97220.jpg

Пейраг залгамжлан Хуанде Рамос ажиллав. Хэдийгээр тэр лигт өндөр амжилт үзүүлээгүй ч Барселонаг гэртээ 5-1 харьцаагаар бут ниргэснээрээ алдаршсан юм. Энэ улиралд зээллэгээр тоглож байсан Сальва гайхалтай цоорч Ла лигийн мэргэн буудагчаас 2-хон гоолоор дутсан байна.

Хуанде Рамос Севийяад уригдаж дахиад л Малага дасгалжуулагчийн эрэлд гарлаа.       Улмаар хоёр улирлыг Сегундад өнгөрөөсний эцэст 2008-2009 оны улиралд Ла лигт эргэн ирлээ. Он-лайн худалдааны картуудыг энэ үйл явдалд зориулан гаргасан нь хотын хамгийн гүйлгээтэй бараануудын нэг болсон гэдэг.

Тоглогч, дасгалжуулагч нар багийг орхин оддог бол үнэнч хөгжөөн дэмжигчид мөнхөд хамтдаа байдаг гэж…

Тоглогчид

Дуда Португалын шигшээд тоглодог. Сая дэлхийн аваргаар Бразилийн эсрэг гараанд гарсан санаж байна. Ерөнхийдөө цоорчихсон тоглогч байхгүй ч жигдхэн дажгүй бүрэлдэхүүнтэй баг даа.

No. Position Player
1 Spain GK Francesc Arnau
2 Spain DF Jesús Gámez (captain)
3 Brazil DF Weligton
4 Spain DF Manu Torres
5 Spain FW Albert Luque
6 Spain DF Iván González
7 Argentina DF Javier Malagueño
8 Spain MF Fernando
9 Portugal FW Edinho
10 Spain MF Apoño
11 Spain MF David González
12 Tunisia MF Selim Benachour
13 Brazil GK Rodrigo Galatto
14 Portugal DF Hélder Rosário
No. Position Player
15 Brazil MF Sandro Silva
16 Spain MF Edu Ramos
17 Portugal MF Duda
18 Portugal MF Eliseu
19 Denmark DF Patrick Mtiliga
20 Spain DF Manolo Gaspar
21 Spain MF Jordi Pablo
22 Uruguay FW Sebastián Fernández
23 Venezuela FW Salomón Rondón
24 Spain MF Juanito
25 Morocco FW Nabil Baha
27 Spain MF Daniel Toribio
49 Spain FW Juanmi
GD Star Rating
loading...
Малага, 7.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: