Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Анхаарал татаж буй 10 тоглогч

GD Star Rating
loading...

Хөлбөмбөгчдийн сонирхлыг хамгийн их татдаг Английн Премьер лиг энэ амралтын өдрүүдэд эхлэх гэж байна. Ирэх улиралд анхаарал татах 10 тоглогчийг ИСПНСТАР цэг ком нэрлэжээ.

1) Уэйн Руни, Манчестер Юнайтед

Манчестер Юнайтеддаа гайхалтай улирлыг үдсэн ч ДАШТ-д урам хугарам тоглолт үзүүлсэн Руни ирэх улирлын ПЛ-т дахин олон гоол хийх биз. Криштиану Роналду явснаар Рунигийн гоолын тоо үлэмж өсөж, өнгөрсөн улиралд нийт 34 гоол хийсэн. 24 настай Англи довтлогч ирэх улиралд олон гоол хийхээс гадна аваргын титмийг Челсигээс эргүүлэн авахын төлөө тоглоно.

2) Жо Коул, Ливерпуль

Хэдий үнэгүй авсан ч Ливерпуль Жо Коул дээр томоохон аз сорьлоо. Тэрээр 28 настай, хүнд бэртлүүдэд өртөж байсан, тэгээд 4 жил өндөр цалин өгнө. Өнгөрсөн улиралд Коул Анчелоттигийн багийг аварга болоход бараг тусалж чадаагүй, гэмтлийн улмаас олон тоглолт өнжсөн.  Анчелотти ч түүнд үндсэн тоглогчийн эрхийг эргүүлэн өгөх талаар олигтой юм яриагүй.

Коул Энфилдэд ПЛ-ийн дебютээ хийгээгүй байгаа ч үзэгчид түүнд итгэж байгаа бөгөөд Жеррардийн дэргэд үр бүтээлтэй тоглоно гэж найдаж байна.

3) Ёосси Бенаюн, Челси

Бенаюнийг 5 сая фунтээр авсан нь Челсигийн хувьд дажгүй бизнесс болсон. 30 настай экс Ливерпулийн тоглогчийг Анчелотти өөрийн тактиктаа тохирох тоглолттой, бас тоглолтын ухаан сайтай хэмээн үнэлж байгаа.

Жо Коулаас дээрд үзэгдсэнийхээ хэргийг Стэмфорд Брижийн үзэгчдэд гаргах хэрэгтэй юм.

4) Аарон Леннон, Тоттенхэм

23 настай Леннон энэ улиралд сайн тоглож, өнгөрсөн улиралд талбайд гараагүй удсан цаг хугацаагаа нөхөх шаардлагатайгаа мэдэж буй. Гэмтлээс эргэн ирээд Капеллогийн ДАШТ-ийн багт багтсан ч тэр болон Английн шигшээ бүхэлдээ ДАШТ-д муу оролцсон. Ирэх улиралд амжилттай тоглох итгэл, хүсэл түүнд дүүрэн байгаа болов уу.

5) Мароуне Чамах, Арсенал

Марокко довтлогч Арсен Венгерийн радарт өртсөнөөр энэ зун Арсеналд үнэгүй ирсэн. 2008-09 оны улиралд Бордо Францын дээд лигт түрүүлэхэд 14 гоол хийсэн бөгөөд Андрей Аршавин, Цеск Фабрегас нар шиг Эмирайтс цэнгэлдэхэд гялалзтал тоглох биз ээ.

6) Фредерик Пикюйнн, Вэст Хэм

31 настай тэрээр Премьер лигт хэрхэн тоглох учраа олоод байгаа. Авьяаслаг довтлогч Фредерик муу амжилт үзүүлж байгаа Портсмут багаа сүүлийн 3 жилд 2 дахь ФА-ын цомын шигшээд шалгарахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Ирэх улиралд Вест Хэмд тоглох бөгөөд олон гоол хийнэ гэсэн таамаг байна.

7) Давид Сильва, Манчестер Сити

Евро-2008-ын оддын нэг боловч 2010 оны ДАШТ-д Дель Боске түүнийг төдий л ашиглаагүй. Гэхдээ 24 настай вингерийг Манчестер Сити 24 сая фунтээр өөрийн болголоо.

Роберто Манчини Сильвад бүрэн найдаж, багийг нь ирэх улирлын Аваргуудын лигийн эрх авахад чухал үүрэг гүйцэтгэхийг хүлээж байна.

8) Эшли Янг, Астон Вилла

Капелло түүнийг ДАШТ-д авч яваагүй нь олныг цочирдуулсан. 25 настай Янг ПЛ дэх хамгийн авьяаслан тоглогчдын нэг. Түүний хурд, ур чадвар ямар ч хамгаалагчийг толгойг эргүүлэх хэмжээний боловч хаалганы өмнө хийх тоглолт болон сет-писийн тоглолтын чадвар нь тийм сайн биш.

Янг ирэх Капеллог өөрийг нь сонгохгүй алдааг дахин гаргуулахгүйн төлөө улам сайн тоглох биз.

9) Жермайн Бекфорд, Эвертон

Лидсийн довтлогчийг Дэвид Моейс багтаа элсүүлж Эвертонд туслуулах болжээ. 26 настай түүнийг ирэх улиралд сайн тоглоно гэж таамаглаж байна.

10) Энди Каррол, Ньюкасл

Дахин дээшээ гарч ирсэн Ньюкаслын 9 номерийн тоглогч өнгөрсөн улиралд маш сайн тоглосон. Ньюкаслийг ПЛ-д дэвшхэд тэрээр маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. 21-хэн настай тул ирэх улиралд сайн тогловол ПЛ-ийн бусад том багуудад очих үүд хаалга нь нээгдэнэ.

GD Star Rating
loading...
Анхаарал татаж буй 10 тоглогч, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. 100% says:

    Javier Hernández яасан бэ?
    Ирээдүйн Роналдо гэж байгаа биз дээ
    аааш

    GD Star Rating
    loading...
  2. Joe Cole Benuyon 2 iin togloltiig harj hartitsuulah liv bolon che giin fanatuud ih bga baih 2 ulaa l sain toglolgch heniin geh uneheer hetsuu
    Ashley Young bolon Wallcot 2 tostei shuu 2 ulaa hurdtai gevch togsgol ni taaruu du eniigee l ok bolgchvol ch baruun zuun wingeruud ch ballan shu
    Zaluuhan yum chin aldaagaa zasaj saijrah biz de
    ireeduin Angliin shildeg wingeruud

    GD Star Rating
    loading...
  3. mandakh says:

    Joe l bnada her bhin boldo

    GD Star Rating
    loading...
  4. хурдтай байлаа бүх юмыг шийдэж чадахгүй. тоглогчид хурднаас илүү ур чадвар, тоглолт унших чадвар ялангуяа хагас хамгаалагч нар т их хэрэгтэй. Эшли Янг харин гүйхээс өөрийг хийж чаддаг гэдэгт эргэлзэж байна. Залуу хүн юм чинь сайжирч магадгүй л юм. Гэхдээ Английн шигшээн ирээдүй гэдэг бага зэрэг эргэлзэж байна. Ядахдаа жигүүрээр Челсигийн Эшли Коул шиг ур чадвар уран ухаан гаргаж тоглодог болчихвол … Итгэеээээ

    GD Star Rating
    loading...
  5. ARSENAL says:

    Ер нь бол 2лаа л өөр өөр байрлалын тоглогч гэхдээ 2 багт 2ланд нь Бенаюн илүү хэрэгтэй байх учир нь Челси-д Баллак яваад бас Деко хогширч байгаа болохоор Ламбарттай хамт төвд найруулах тоглогч хэрэгтэй, Харин Ливерпуль-ийн хувьд Бенаюн бол Жеррардыг байхгүйд орон зайг нөхдөг тоглогч, Коул бол Торресийг ирэх улиралд олон гэмтсэн тохиолдолд тоглоно 2лаа л хэрэгтэй байсан ч Бенаюныг Челсид зараад Коулийг үнэгүй авч байгаа болохоор ашигтай өөр сонголт байгаагүй л дээ…

    GD Star Rating
    loading...
  6. Duk says:

    Ene Andy carroll alnaa aimshigtai

    GD Star Rating
    loading...
  7. Зүгээр л бодлоо бичлээ says:

    Andrew Thomas Carroll – 21 настай. 191 см өндөртэй зэгзгэр амьтан байна.Нью-Кастл клүбийн нэрийн өмнөөс европийн тавцанд тоглосон хамгийн залуу тоглогч юм байна. Нью-Кастлд 61 тоглолтонд оролцож нийт 20 гоол хийсэн. Английн 19 хүртэлх насны хүүхдийн шигшээд 5 тоглолт хийж 2 гоол, 21 хүртэлх шигшээд 8 тоглолтонд 4 гоол хийж байсан. Ер нь дажгүй л залуу юм шиг байна. Капелло мэтийн хүчний довтлогчид хайртай, шүтэж явдаг дасгалжуулагчийн хувьд ирээдүйд гол довтлогчийн нэг болж болох л юм шиг байна.

    GD Star Rating
    loading...
  8. arsenal says:

    newcastliin carrol gedeg gar chine zevuun yum bnleee

    GD Star Rating
    loading...
  9. soccer says:

    newcastle tasarhai turuulsen bnlee

    GD Star Rating
    loading...
  10. mewcastle says:

    Manai bag sain togloh bhaa Amjilt

    GD Star Rating
    loading...
  11. rrr says:

    demjij ehelj bgaa bagiinhaa neriig sain tseejleegui bololtoi newcastle shu de whahaha

    GD Star Rating
    loading...
  12. static-z. says:

    http://fantasy.premierleague.com/
    Fantasy premierleague -t tavtai morilno uu? Classic league: 1039356-303906 head 2 head leagues: 1039356-303922 Mongoliin shildeguudiin league…

    GD Star Rating
    loading...
  13. Chingunee says:

    Fantasy premierleague -t tavtai morilno uu? Classic league: 1039356-303906 head 2 head leagues: 1039356-303922 Mongoliin shildeguudiin league…
    http://fantasy.premierleague.com/

    GD Star Rating
    loading...
  14. ARSENAL says:

    RODWELL yasan be bas l shine zaluu ene ulirald gylalzah odiin neg n bh bolno

    GD Star Rating
    loading...
  15. 99269418 says:

    99269418 99269418 99269418

    GD Star Rating
    loading...
  16. Dshn says:

    benayun bol zamenii toglogch.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: