Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ, Онцлох » Москвагийн олимпийн баатрууд

GD Star Rating
loading...

Одоогоос 30 жилийн өмнө хуучнаар ЗХУ-ын нийслэл Москва хотноо зуны XXII олимпийн наадам зохиогдож, АНУ тэргүүтэй капиталист бүлэглэлийнхэн “бойкот” буюу хориг тавьснаас 80 орон оролцсон билээ. Наяад оны үед олон шилдэг тамирчид маань ид байсан болохоор монголчууд анхны олимпийн аваргаа Алтан Москвагаас гарцаагүй “өлгийднө” хэмээн бат итгэж байлаа. Чөлөөт бөхийн 74 кг-д хүч сорьсон Ж.Даваажав олимпийн аваргын төлөө Болгарын бөх Валентин Райчевтай халз тулж, цаг дуусахад ердөө зургаан секунд дутуу байхад нэг оноо алдаж, алтан медаль Улаанбаатар руу биш, Софи руу одсон юм. Мөн жүдо бөхийн 65 кг-д барилдсан Ц.Дамдин эзэн орны бөх Н.Солодухинд торгуулийн оноогоор хожигдон, мөнгөн медалийн эзнээр тодорсон. Түүний багийн анд Р.Даваадалай Гүржийн алдарт бөх Т.Намгалауриг тас унагаснаар хүрэл медалийн болзлоо хангасан бол чөлөөтийн Д.Оюунболд өмнө нь олон хожсон БНАСАУ-ын бөх Ли Хо-Пэнтэй оноо тэнцсэнээр олимпийн аварга С.Белоглазовын дараа биш, III байрны тавцанд гишгэсэн юм. Олимпийн дөрвөн медаль хүртсэн Монголын багийн гавьяатнуудаас Ж.Даваажав, Д.Оюунболд нар маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч Ц.Дамдин МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч, Р.Даваадалай жүдо бөхийн холбоондоо идэвхтэн гишүүнээр зүтгэсээр байна. Өчигдөр “Москва-80” олимпийн наадмын 30 жилийн ойг тохиолдуулан БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Барселона-92” олимпийн боксын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан нар олимпийн медальтнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

GD Star Rating
loading...
Москвагийн олимпийн баатрууд, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Alia says:

    Yostoi saihan zurag bna ! Saihan MGL zaluus zogsoj bna shu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: