loading...
“Бээжин-2008” олимпийн болон паралимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан БНХАУ дараа нь Дэлхийн оюуны спортын анхдугаар наадмыг мөн хүлээн авсан билээ. Тэгвэл өмнөд хөршид удахгүй бас нэгэн олимп болох гэж байна. Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 4-нд Бээжинд Дэлхийн тулааны спортын анхдугаар наадам зохиогдох юм. Уг наадмын хөтөлбөрт спортын 13 төрөл (айкидо, бокс, жүдо, жюүжицү, каратэ, үшү, кэндо, кикбокс, муайтай, самбо, сүмо, тэквондо, бөхийн төрлүүд) багтсан ба манай улсаас жүдо, сүмогийн төрөлд найман тамирчин өрсөлдөх аж. Тулааны спортын наадмын жүдо бөхийн тэмцээн үнэмлэхүй жингээр болох бөгөөд эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг, +78 кг, эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, +100 кг-ын чансаанд үндэслэн 32 эмэгтэй, 48 эрэгтэй тамирчныг нэр заан урьжээ. Үүнд -78 кг-д олимпийн наадмын VII байрт шалгарч байсан Пүрэвжаргалын Лхамдэгд, 2009 оны ДАШТий VII байрын шагналт Доржпаламын Ганхуяг, “Бангкок-2008” залуучуудын ДАШТ-ий V байрын шагналт Болдпүрэвийн Сугаржаргал нар багтсан байна. Жүдогийн тэмцээн наадмын эхний хоёр өдөр буюу наймдугаар сарын 28-29-нд болох юм.
Мөн энэ өдрүүдэд сүмогийн тэмцээн болох ба манай улсаас дэлхийн аварга Уламбаярын Бямбажав, Ганхуягийн Наранбат, ДАШТ-ий медальт Сэлэнгээгийн Энхзаяа, Рэнцэндоржийн Гантөгс болон Бадамгаравын Доржсүрэн нарын бөхчүүд уригджээ
loading...



