loading...
Наймдугаар сарын 8-нд Эрдэнэт хотноо “Есүйнхэй-335” харваа болж, долоон аймгийн 52 эрэгтэй харваач цэц мэргээ сорин өрсөлдөв. Есүнхэй харваа нь яг Монгол бөхийн хэлбэрээр явагддаг бөгөөд эхний харваандаа цолны эрэмбээр хоорондоо тулж харваад, хоёрын даваанаас эхлэн цолны эрэмбээр ам авч, 10 сум тавин аль олон оносон нь дараагийн даваанд шалгардаг юм. Улсын мэргэн цолтой найман харваач тэргүүт мэргэчүүл оролцсон энэхүү тэмцээнд “Алдар” спорт хорооны харваач, улсын мэргэн, спортын мастер Б.Баасанхүү түрүүлж, “Хангарьд” клубийн тамирчин, спортын мастер З.Сүхболд удаалан, “Хангарьд” клубийн харваач, спортын мастер Б.Ёндон, Хөвсгөл аймгийн харьяат, спортын мастер Н.Жалбаа нар их шөвөгт үлджээ. Шөвгийн наймд Х.Баасанхүү, Х.Болдбаатар, Г.Ганбат, Д.Ганбат нарын спортын мастерууд шалгарсан байна.
loading...



