loading...
Испаний Супер цомын төлөө өнгөрсөн улирлын Ла Лигийн аварга Барселона, Эзэн хааны цомын аварга Севилья багууд өрсөлдөж, эхний тоглолтонд Севилья 3:1-ээр хожлоо.
Севильягийн талбайд болсон уг тоглолтонд Барселонагийн ДАШТ-д түрүүлсэн Испаний шигшээгийн тоглогчид нь оролцоогүй тул Б багийн олон залуусыг тоглуулахаас өөр арга Пэп Гуардиолад байсангүй. Б багийн 5 тоглогч шууд гарааны бүрэлдэхүүнд гарсан байна.
Эхний гоолыг Максвеллийн дамжуулалтаар Ибрагимович хийж Барса тэргүүлсэн ч 2-р үед Севилья бүрэн давамгайлжээ. Тэдний туршлагатай тоглогчид Барсагийн залуучуудаас илүү байв. Севильягийн довтолгооны шилдэг хослол болох Фабиано, Кануте нар 3 гоол хийсэн байна.
Хариу тоглолт ирэх долоо хоногт Ноу Камп цэнгэлдэхэд болно. Мэдээж Барса хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ гаргах нь эргэлзээгүй.
“Хэдий хожигдсон ч 1 гоол хийсэн нь чухал. Зочлон тоглолтын гоол үргэлж чухал байдаг. Хариу тоглолтонд хожихын төлөө хичээж тоглоно. Шигшээ багийн тоглогчид хариу тоглолт гэхэд бүрэн фит болох эсэхийг мэдэхгүй байна. Ирэх долоо хоногийн бэлтгэлүүдээс энэ нь харагдана. Юу болохыг харж байя” гэж Пэп Гуардиола хэлжээ.
Севилья — Барселона 3:1
Гоол: Луис Фабиано, 62; Кануте, 73, 83 – Ибрагимович, 21
Севилья: Палоп, Конко, Фасио, Эскюде, Дабо, Навас, Зокора, Ромарик (Чигарини, 46), Перотти, Ренато (Кануте, 65), Фабиано (Негредо, 72)
Барселона: Миньо, Алвес, Милито (Адриано, 82), Гомес, Абидаль, Ромеу, Кейта, Дос Сантос (Алькантара, 66), Максвелл, Кркич, Ибрагимович (Месси, 64)
Шар хуудас: Зокора, 59; Дабо, 70; Чигарини, 73 – Алвеш, 90
Шүүгч: Фернандес (Овьедо)
Севилья. “Рамон Санчес Писхуан”
loading...




Barcelona bol uneheer aguaa bag shuu………
sevilliagiin dowtolgoo bol aimaaar shdee……
tsomgui bsn ch yaadin…
camp nou-d u boldog bileee GAIHAMSHIG l boldog bilee……….
BARCA BARCA BARCA
loading...
Barca uragshaa camp nou-daa gaixamshig xiinee GO GO GO BARCA
loading...
spainii shigsheen heden teneg ym ni yasan ih amardiin realiinhan ali hediin irchihsen l bsan shd barcagiin heden suga gulugnuud ni yaatsiin
loading...
hariu togloltond delhiin avarga-d oroltsson hed orno gsn ggui bhoo odoo
loading...
Aliw barca mine uragshaa. abahgui bsan ch yahwee ppc
loading...
BARCA law minii meddeg hamgiin lag team bha
loading...
barca gg bolchjee xaxa
loading...