loading...
Сингапурт болж буй хүүхдийн анхдугаар олимпийн наадамд эх орноо төлөөлөн чөлөөт бөхийн 60 кг-ийн жинд зодоглож буй Баатарзоригийн Батцэцэг охин өрсөлдөгчдөө ээлж дараалан буулган авсаар шигшээ барилдаанд шалгаран үлдлээ.
Тэрээр хэсгийн барилдаанд Шинэ Зеландын Таяала Форд, Гвинейн Амината Суаре, Нигерийн Кристиана Виктор, ОХУ-ны Светлана Липатова нарыг ээлж дараалан ялжээ. Одоо 18 цагаас Энэтхэгийн бөх Поожа Дандатай аваргын төлөө барилдана.
loading...



