loading...
Шинэ улирлын Премьер лигийн эхний өдөр Арсенал клуб дасгалжуулагч Арсен Венгертэй 2014 он хүртэл үргэлжлүүлэн ажиллахаар гэрээг нь сунгасан тухай албан ёсоор зарлав.
Венгер 1996 онд Японы Грампус 8 багаас Англид ирж, Арсеналыг удирдаж байгаа, энэ хугацаанд 3 удаа ПЛ-ийн аварга болж байлаа. Гэхдээ Арсенал 2005 оноос хойш ямар нэгэн тэмцээний цом хүртэж чадаагүй яваа юм.
60 настай Венгерт энэ зун Премьер лигийн өөр бусад багууд ч санал тавьж байсан гэнэ. 2014 он хүртэл тэрээр Арсеналд байх болсноор энэ багийг 18 улирал удирдах нь.
Мөн Мартин О`Нейллийг шинэ улирал эхлэхийн өмнөхөн үдсэн Астон Вилла багийн дасгалжуулагчийн суудлыг Диего Марадона сонирхож байгаа гэнэ. ДАШТ-ын шөвгийн 8-д Германд бут ниргүүлж, улмаар ДАШТ-ийн дараа шигшээг удирдахаас татгалзсан Марадонад Премьер лиг таалагддаг бололтой.
Мэдээж Англид түүнийг таатай хүлээж авахгүй. Аргентин болоод Англи нь хөлбөмбөгийн хувьд төдийгүй улс төрийн хувьд нэгнийгээ үздэггүй улсууд бөгөөд Марадона Английн хаалганд гараараа нэг, хөлөөрөө бол зууны шилдэг гоолыг хийж байлаа.
Астон Виллагийн эзэн Рэнди Лернер Марадонад итгэж, санал тавих юм бол Марадона шууд зөвшөөрөхөөр байгаа аж.
loading...




Wenger uldsen n saihan medee bna.Mara harin ireesei yaaj bujignuulahiig n harah yumsan
loading...
ireed navchin tamhia tataad ulaan hamartig tamhilaasai hehe
loading...
Alia chi neeree alia gar bn shuu. Aston villa sn bag hereb mara irvel dobtolgoond nileen anhaarah biz
loading...
Мара ирсэн ч Мартин Онейл-ийг ч гүйцэхгүй байх ПЛ ч өөр шүү дээ…
loading...