Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Гараа сайн бол бариа сайн

GD Star Rating
loading...

Премьер лигийн нээлтээ өнгөрсөн улирлын аваргууд ширүүхэн хийв. Тэд Вест Бромвичийг хүлээн авч 6:0-ээр бут цохьлоо. Дидье Дрогба хет-трик хийж шинэ улиралд гоолуудыг угсруулахаа харуулллаа.  Франц легионер Ф.Малудо 2, багийн символ Фрэнк Лампард 1 гоол тус тус хийсэн байна.

Вест Бромийг экс Челси тоглогч Роберто Ди Маттео дасгалжуулж буй ч баг нь Челсид ёстой юу ч болсонгүй.

Тоглолтын дараа Анчелотти 6:0 гэсэн ялалт бол тийм сүйдтэй онцгүй зүйл биш, манай баг өөрсдийн ажлаа л хийсэн гэсэн ихэмсэг дүгнэлт хийжээ. “Энэ баг иймэрхүү олон гоолууд хийж чадна гэдгээ харууллаа. Бид хэцүү улирлын өмнөх тоглолтуудтай учирсан. Харин одоо эргээд бүх зүйл ОК болж байна. Бид сайн тоглож олон гоол хийлээ, үүнд сэтгэл хангалуун байгаа. 2 дахь гоолоос хойш илүү зай гарч бидэнд бүр амар болсон. Тоглогчид ДАШТ-ийн дараах сэргэлтээ ирэх 2 долоо хоногт бүрэн авч, 100 хувь болно” гэв.

Өнгөрсөн улиралд 29 гоол хийсэн Дрогба зун хагалгаа хийлгэсэн ч тун сайн тоглосон. Түүний талаар Итали босс: “Тэр гайхалтай тоглолоо. Зөвхөн гоолууд хийсэнд бус, тоглолтын турш хичээж зүтгэж, тэмцэж байсан. Энэ бол манай довтлогчдын маш чухал чанар. Өнгөрсөн улиралд Дрогба олон гоол хийсэн. Энэ улирлын гараагаа үнэхээр сайхан эхлүүллээ. Өнгөрсөн жилийн тоглолтоо энэ жил ч давтана гэж би бодож байна ” гэжээ.

Челсигийн 17 сая фунтийн үнэтэй шинэ тоглогч Рамирес ирэх долоо хоногт Уигантай хийх тоглолтонд оролцох бололтой.

Аваргаа байг гэхэд эхний 4 байрын төлөө өрсөлдөх эрмэлзлэлтэй 2 баг болох Тоттенхэм, Манчестер Сити багууд эхний тойрогт учраа таарч 0:0-ээр тэнцэв. Тоттенхэмийн талбайд болсон энэ тоглолтонд талбайн эзэд тоглолтын турш илүү байж, боломжуудыг гаргаж байсан ч Ситигийн хаалгач Жо Харт үнэхээр сайн тоглосон. Тэрээр Дефо, Хаддлстоун, Ассу-Екотто болон Бэйлийн цохилтуудад ворлд-класс хаалт хийж байлаа. Энэ маягаараа бол Шэй Гивенд боломж гарахгүй юм биш үү?

Манчини хэлэхдээ “Харт номер 1. Гэхдээ одоогоор. Баг 4 тэмцээнд оролцох тул Гивен бидэнд хэрэгтэй. Би нэг л хаалгач өнөөдөр сонгох байсан, тэгээд Хартийг сонгосон. Тэр маш сайн тоглолоо. Үүнд сэтгэл хангалуун байна” гэжээ.

Ситигээс Яаяа Туре, Давид Силвьа, Александр Коларов гэсэн шинэ тоглогчид нь шууд гараанд гарсан хэдий ч Сильва, Коларов нар бол сайн тоглолт гаргаагүй. Харин Марио Балотелли хараахан багийн гишүүн болж амжаагүй байсан тул сэлгээнд ч байгаагүй юм. Итали залуу ирэх тойргийн тоглолтонд тоглох боломжтой.

Дээд лигт шинээр орж ирсэн Блэкпул эхний тойрогт Уиганыг 4:0-джээ.

Даунинг, Петров, Милнер нарын гоолоор Астон Вилла эхний учраа Вест Хэмийг 3:0-ээр хожиж гараагаа сайхан эхлүүлэв.

Бирмингем Сандерландад 0:2-оор хожигдож яваад 2 гоол нөхөн хийж оноо салгаж дөнгөсөн байна.

Тим Ховардийн алдааг ашиглаж Никола Калинич гоол хийснээр Блекбэрн талбай дээрээ Эвертонийг хожжээ.

Дэвид Жоунс гайхалтай гоол хийж Вулвс Стоукийг 2:1-ээр хожиж.

Марк Хьюз анх удаа Фулхэмийг удирдаж Болтонтой гоолгүй тэнцэв.

Премьер лигийн эхний тойргийн үлдсэн ганц тоглолт өнөө орой Манчестер Юнайтед – Ньюкаслийн хооронд болно.

Тоглолтуудын дүн:

Вулверхэмптон — Сток Сити 2:1

Гоол: Жонс, 37; Флетчер, 39 – Файе, 55
Вулверхэмптон: Ханеманн, Фоли, Берра, Креддок, ван Дамм (Элокоби, 72), Жервис, Хенри, Д.Жонс, Уорд, Флетчер (Киог, 49; Хелфорд, 89), Эбенкс-Блейк
Сток Сити: Соренсен, Хут, Файе, Шоукросс, Хиггинботам, Делап, Уайтхэд, Уилан (Тонг, 67), Этерингтон, К.Жонс (Сидибе, 14; Сангли, 51), Фуллер
Шар хуудас: Хут, 76; Уайтхэд, 78
Шүүгч: Проберт (Уилтшир)
Вулверхэмптон. “Молине”

Тоттенхэм — Манчестер Сити 0:0

Тоттенхэм: Гомес, Бейл, Доусон, Чорлука, Кинг, Ассу-Экотто, Хаддлстоун, Леннон (Дос Сантос, 77), Модрич, Крауч (Кин, 69), Дефо (Павлюченко, 69)
Манчестер Сити: Харт, Ричардс, Компани, Коларов (Сабалета, 46), Коло Туре, Райт-Филлипс (Жонсон, 69), Бэрри, Сильва, де Йонг, Яя Туре, Тевес (Адебайор, 83)
Шар хуудас: Компани, 24; Сабалета, 60
Лондон. “Уайт Харт Лэйн”

Сандерленд — Бирмингем 2:2

Гоол: Бент, 24-пен; Карр, 56-авт – Данн, 78; РиЖвелл, 89
Сандерленд: Миньоле, Менса, Брамбл, Онуоха, Ричардсон, Каттермол, Хендерсон, Аль-Мухамади (Уогхорн, 90), Мальбранк (Риверос, 64), Кэмпбелл, Бент (Уэлбек, 83)
Бирмингем: Фостер, Данн, Жонсон, Карр (Гарднер, 65), РиЖвелл, Бойер, Фергюсон, Фехи (Макфадден, 46), Ларссон, Жером, О’Коннор (Жигич, 58)
Шар хуудас: Каттермол, 28; Ричардсон, 30; Бент, 67 – Карр, 23; Жонсон, 71; Гарднер, 90
Улаан хуудас: Каттермол, 64
Сандерленд. “Стэдиум оф лайт”

Челси — Вест Бромвич 6:0

Гоол: Малуда, 6, 90; Дрогба, 45, 55, 68; Лэмпард, 63
Челси: П.Чех, Коул, Феррейра (Иванович, 60), Терри, Алекс, Эссьен, Лэмпард (Бенаюн, 65), Оби Микел, Малуда, Дрогба (Калу, 70), Анелька
Вест Бромвич: Карсон, М.Чех, Пабло, Тамаш, Яра, Моррисон, Брант, Томас, Дорранс (Кокс, 67), Мулумбу, Беднар (Миллер, 67)
Шар хуудас: Феррейра, 56
Лондон. “Стэмфорд БриЖ”

Болтон — Фулхэм 0:0

Болтон: Яаскелайнен, Стейнссон, Кэхилл, Найт, Робинсон, Ли Чун Ён, Муамба (Дэвис, 86), Холден, Петров (Тейлор, 86), Дэвис, Элмандер (Класнич, 90)
Фулхэм: Стокдэйл, Пейнтсил, Хангеланн, Хьюз, Келли, Дэвис, Этуху, Мерфи, Дафф, Гера (Дэмпси, 75), Замора
Шар хуудас: Муамба, 40 – Гера, 62; Замора, 71; Пейнтсил, 77
Болтон. “Рибок”

Уиган — Блэкпул 0:4

Гоол: Тейлор-Флетчер, 16; Хервуд, 38, 43; Баптишт, 75
Уиган: Кирклэнд, Алькарас, Бойс (Стам, 46), Фигуэроа, Гохури, Уотсон, Маккарти, Диаме (Томас, 46), Родаллега, Мозес (Макартур, 72), Боселли
Блэкпул: Гилкс, Эватт, Батишт, Крейни, Кэткарт, Адам, Гранден, Воан, Ормерод (Сильвестр, 59), Хервуд (Башам, 60), Тейлор-Флетчер (Юэлл, 79)
Шар хуудас: Гохури, 13 – Эватт, 23
Уиган. “JJB Стэдиум”

Блэкберн — Эвертон 1:0

Гоол: Калинич, 14
Блэкберн: Робинсон, Олссон, Самба, Живе, Нельсен, Сальгадо, Жонс, Данн (Нзонзи, 9), Педерсен, Калинич (М.Диуф, 60), Э.Диуф
Эвертон: Ховард, Бейнс, Ягелка, Дистин, Невилл, Артета, Кэхилл, Пинар, Осман (Бэкфорд, 59), Феллаини (Родуэлл, 78), Саа (Билялетдинов, 74)
Шар хуудас: Педерсен, 42; Сальгадо, 71 – Кэхилл, 64
Блэкберн. “Ивуд Парк”

Астон Вилла — Вест Хэм 3:0

Гоол: Даунинг, 15; Петров, 40; Милнер, 66
Астон Вилла: Фридель, Данн, Кларк, Уорнокк, Л.Янг, Петров, Милнер (Рео-Кокер, 85), Э.Янг (Вайман, 87), Даунинг, Албрингтон (Баннан, 89), Карью
Вест Хэм: Грин, Апсон, Томкинс (Диаманти, 73), Илунга, Рейд, Паркер, Ковач (Баррера.46), Нобл, Боа Морте (Пикьон, 46), Фобер, Коул
Шар хуудас: Албрингтон, 51 – Томкинс, 60; Фобер, 62
Бирмингем. “Вилла Парк”

ПЛ-ийн явц тт хо тн хд Б-х Оноо
1. Челси 1 1 0 0 6-0 3
2. Блэкпул 1 1 0 0 4-0 3
3. Астон Вилла 1 1 0 0 3-0 3
4. Вулверхэмптон 1 1 0 0 2-1 3
5. Блэкберн 1 1 0 0 1-0 3
6. Бирмингем 1 0 1 0 2-2 1
7. Сандерленд 1 0 1 0 2-2 1
8. Арсенал 1 0 1 0 1-1 1
9. Ливерпуль 1 0 1 0 1-1 1
10. Болтон 1 0 1 0 0-0 1
11. Фулхэм 1 0 1 0 0-0 1
12. Манчестер Сити 1 0 1 0 0-0 1
13. Тоттенхэм 1 0 1 0 0-0 1
14. Манчестер Юнайтед 0 0 0 0 0-0 0
15. Ньюкасл 0 0 0 0 0-0 0
16. Сток Сити 1 0 0 1 1-2 0
17. Эвертон 1 0 0 1 0-1 0
18. Вест Хэм 1 0 0 1 0-3 0
19. Уиган 1 0 0 1 0-4 0
20. Вест Бромвич 1 0 0 1 0-6 0
GD Star Rating
loading...
Гараа сайн бол бариа сайн, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Shaana biz

    GD Star Rating
    loading...
  2. machkam says:

    ha ha ene chin l chelsea shuu dee zaluuchuudaa. yaagaad humuus chelsea-iig ih demjdegiig ta nar medeh uu yagaad gevel ted goaliin hur buulgaj togloltiig unshij fanatuuddaa beleg bainga baridagt baidag yum

    GD Star Rating
    loading...
  3. jojo says:

    neeree shaana biz hahaha

    GD Star Rating
    loading...
  4. khenmedex says:

    PAUL NAILMAALJ CHELSEAG ENE JIL EPL TSOM ORGONO GESEN BNLE

    GD Star Rating
    loading...
  5. Good start! Drogba is beast!!

    GD Star Rating
    loading...
  6. machkam says:

    ene jojo gj gar unen ataarhuu nuhur bn aa. naizaa chi ugeer chelsea-d shut tegvel chamd deer biz

    GD Star Rating
    loading...
  7. d says:

    liverpool arsenal hoyriin togloltiin talaar yaagad bicheeguin bol niitleliin ihenh ni Chelsea herhen deed divisiond anhniihaa togloltiig hiij bui klubiig herhen baatarlagaar but nirgej huchee uzuulsen tuhai magtan duulsan tuhai bolchihson bh ym

    GD Star Rating
    loading...
  8. Chelsea_FC says:

    Good start. ManU 1 vs Newcastle 1 tonight

    GD Star Rating
    loading...
  9. ARSENAL says:

    Челси сайн байж болно гэхдээ одоо тэд Аваргуудын Лигт л аварга авахгүй бол хэрэг алга. Юуны тулд Анчелотти-г авчирсан билээ дээ…

    GD Star Rating
    loading...
  10. chelsea says:

    chelsea go go go ulaanuud ene jil amjixgyi shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: