loading...
Tоронтод Рожерсийн цомын төлөөх тэмцээн болж шигшээ тоглолтонд Британий Энди Мюррей Швейцарийн Рожер Федерерийг 7:5 7:5 харьцаагаар хожсоноор түрүүллээ. Мюррей өнгөрсөн жил мөн уг тэмцээнд түрүүлж байжээ. Хамгийн сүүлд Андре Агасси 1994, 1995 онуудад дараалан энд аваргалж байж.
23 настай Мюррей хагас шигшээд дэлхийн нэг номер Рафаель Надалийг хожсон бол Федерер хагас шигшээд Новак Жоковичийг хожсон. Өөрөөр хэлбэл дэлхийн шилдэг 4 теннисчин 4-үүлээ хагас шигшээд үлдсэн гэсэн үг.
“Тэмцээнд түрүүлэх нь үргэлж маш сайхан байдаг. Би анх удаа Федерер, Надалийг нэг тэмцээнд хожиж үзлээ, үүнийг хамгийн их хүлээж байсан. Тэдэнд нэг ч сет алдсангүй, тэгэхээр энэ нь надад дараагийн хэдэн долоо хоногт томоохон итгэл нэмсэн хэрэг болж байгаа юм” гэж Мюррей ярьжээ.
Мюррей, Федерер нар хамгийн сүүлд Австралийн нээлттэй тэмцээний шигшээд тоглоход Рожер амархан хожиж, 16 дахь Их дуулгаа хүртэж дээд амжилт тогтоосон.
loading...



