loading...
“ӨАБНУ-2010” ДАШТ-ий албан ёсны бөмбөг “Жабулани”-гийн ойх өнцөг, гөлгөр гулгамтгай гадаргууны улмаас довтлогчид харьцангуй цөөн гоол оруулж, хаалгачид хааяа арай ч дээ гэмээр бөмбөгийг алдаж байсан билээ. Хэсгийн тоглолтын эхний тойрогт гоол орох нь нүдний гэм байсан бол тоглогчид бөмбөгтөө дасч эхэлсэн удаах тулаануудаас гоолын тоо нэмэгдсэн.
Тэгвэл энэ нь Монголын хөлбөмбөгийн үндэсний “Нийслэл лиг”-т ч мөн ажиглагдаж байна. МХБХ “Жабулани” бөмбөгийг өнгөрөгч долоо хоногийн сүүлийн хоёр тоглолтоос эхлэн хэрэглэсэн ба эдгээрт тус бүр нэг л гоол орсон юм. “Хангарьд”-ын хамгаалагчид хойноо дамжуулж байгаад “Мазаалай”-гийн Д.Батцэнгэлд бөмбөгөө “хулгайлуулж” нэг гоол алдсан бол баасан гаригийн тоглолтод торгуулийн цо хилтоос хоёр багийн хожлын хувь заяа шийдэгдсэн.“Жабулани”-гийн талаарх яриа яах аргагүй үнэн юм байна хэмээн лигийн тоглогчид өгүүлж байлаа.
“Нийслэл лиг-2010”-ын нээлтийн тог лолтод “Сэлэнгэ Пресс”-т 0:3-аар хожигдож яваад барих тун дөхсөн “Улаанбаатар ДС”-ийнхан өнгөрөгч лхагва гаригт “Хасын хүлгүүд”-ийг 2:0-ээр илүүрхэж байгаад хожигдчихлоо. Эхний үеийн төгсгөлд дасгалжуулагч Д.Тэр баатарын хүү Т.Батмөнх тооны харьцааг ойртуулж, хоёрдугаар хагасын сүүлийн арван минутад довтлогч Б.Ганзориг дубль хийснээр “Хасын хүлгүүд” хэрэгтэй хожлоо авчээ. “Улаанбаатар ДС”-иас ба гийн ахлагч Н.Цэдэнбал, хамгаалалтын ноён нуруу Д.Лүмбэнгарав нар энэ тог лолтод оролцоогүй нь хожигдолд том нөлөө үзүүлэх шиг болсон.
Хүчирхэг довтолгооны шугам нь хаал гачдын аранга болсон “Сэлэнгэ Пресс”-ийг 3:0-ээр бутниргэснийхээ дараа “Хангарьд” “Мазаалай”-д бүдэрчихлээ. Эрдэнэтийн багийн довтолгоог голлон найруулагч А.Эрдэнэбаяраас “Сэлэнгэ Пресс”-ийн ахлагч С.Одхүү бөмбөг салгахдаа энэ удаагийн лигт дахиж тоглохооргүй болтол нь гэмтээж орхисон ба нигери легионер Огунжоби нь хоёр шар хуудастай болсон тул “Мазаалай”- гийн эсрэг мөн гарч чадаагүй юм.
Хaмгаалагч, довтлогчдыг холбодог талбайн дунд хэсгийн гол хоёр тоглогч нь байхгүй “Хангарьд”-ынханэнэ өдөр гоол алдсанаасаа хойш довтолгоо нь улам замбараагүй болж, тоог тэнцүү лэх боломжийг бараг гаргасангүй. Хоёрду гаар үеийн төгсгөлд Паулебука баруун жигүүрээр нэвтэрч, хүчтэй цохисон нь хаалгатай тун ойрхон өнгөрсөн бол тө дий л удалгүй нигери довтлогчийн хөнд лөн дамжуулалтыг “Хангарьд”- ын ах лагч М.Идэрсайхан хоосон хаалганд хийж чадалгүй, шон оносон.
Эрдэнэтийн багийнхан хоёрдугаар үеийн турш оноо гоо нөхөх гэж улайран, өрсөлдөгч багаа талбайд нь шахаж байсан ба хэрэв “Мазаалай”-д хурдтай, тэсрэлттэй довт логч байсан бол тооны зөрүү 2-3-аар тогтохооргүй харагдсан. Лигийн эхний хоёр тоглолтод найман бөмбөг оруулсан “Сэлэнгэ Пресс” сүүлийн хоёр учраадаа дөрвөн гоол алдаж, өөрсдөө нэгийг ч хийсэнгүй. Тус багийнхан “Хангарьд”-ын эсрэг тоглол тод гаргасан бүдүүлэг алдааныхаа ул маас үзэгчдийн суудал руу цөлөгдсөн С.Одхүүгийн орон зайг нөхөхөөр ха шир хамгаалагч С.Гэрэлт-Одыг бүрэлдэ хүүн дээ авсан ч өнөөх нь эхний үеийн цаг дундаасаа өнгөрч байхад л улаан хуудас аваад хөөгдчихөв. “Хоромхон”- ы хурдтай хэдэн хүүхдийг арайхийн тог тоож байсан тэрбээр ээлжит нэгэн довтолгоог хажуугаараа алдахдаа цамцнаас нь татаж зогсоосон нь талбайг чө лөөлөхөд хүргэсэн юм. Ийнхүү хүн ду туу болсон “Сэлэнгэ Пресс”- ийнхний хувьд тэнцээний нэг оноогоо хадгалж үлдэх нь чухал байсан.
Гэвч хоёрдугаар үеийн эхэнд “Хоромхон”-ы Ж.Цацралыг довтолж байх үед “Сэлэнгэ Пресс”-ийн хамгаалагчид 16 метрийн талбайдаа унаган 11 метрийн торгуулийн цохилт “бэлэглэсэн”. “Сэлэнгэ Пресс”-ийн энэ удаагийн хожигдлын гол буруутан нь тус багийн зүүн жигүүрийн тоглогчид гэхэд хилсдэхгүй. Энэ жигүүрт тоглосон хамгаалагч Ч.Төрболд нь “Хоромхон”-ы довтлогчдыг араас нь хараад л үлдэж байсан бөгөөд С.Гэрэлт-Од түүнд хүч нэмэх гэж яваад улаан жавтий хүртэх алдаагаа гаргасан.
Түүнчлэн өмнөх тог лол туудад довтлогчдодоо зүүн жигүүрээс олон дамжуулалтаар хангасан хагас хамгаалагч Э.Чинбаатар нь энэ өдөр бөмбөгөө тогтоож чадахгүй алдах нь их байв. Ийнхүү лигийн хүснэгтийн тэргүүнд бичигдэгсэд хамгийн ард явсан хоёр багт хожигдсоноор эхний шатнаас хасагдах азгүйтнийг нэрлэхэд тун бэрх болов. Одоогоор тэргүүлэгч хэвээр байгаа “Хангарьд” энэ долоо хоногт “Улаан баатар ДС”, “Хасын хүлгүүд”-тэй тоглож, нэг дүгээр шатыг хамгийн түрүүнд дуус гах юм. Өнгөрсөн жилийн аварга “Улаан баатар ДС” ганц “Мазаалай”-г л хожсон үзүүлэлттэйгээр хомоол хамж яваа. Долоо хоногийн ажлын өдрүүдэд 18:00 цагаас лигийн тоглолтууд явагдах хуваарьтай байсан ба энэ долоо хоногоос товлосон хугацааг нэг цагаар урагшлуулж, 17:00 цагт эхлэхээр болжээ.Түүнчлэн өчигдөр МХБХ-ны өсвөр үеийн лиг эхэлсэн. 15 хүртэлх насныхны лигт найм, 17 хүртэлх насныхад долоон баг өрсөлдөж буй бөгөөд аваргууд “Нийслэл лиг”- ийн финал болох есдүгээр сарын 11-нд тодрох
аж.
ХАСЫН ХҮЛГҮҮД-УЛААНБААТАР ДС 3:2
Гоол: Т.Батмөнх 45, Б.Ганзориг 83-пен, 92-
Г.Батцэнгэл 18, Ц.Түмэнжаргал 37
Хасынхүлгүүд: Ш.Насанжаргал, Б.Мөнгөнсүх,
У.Тэлмэн (А.Билгүүн 58), Б.Мөнгөнтулга, Б.Нямжигжид,
Т.Ганзориг, Г.Бат-Ялалт, Ц.Пунцагдорж (Б.ГомбоОчир
58, Б.Өлзий-Од 90), Т.Батмөнх, Г.Молор-Эрдэнэ,
Б.Ганзориг
Улаанбаатар ДС: Ц.Ганбаяр, О.Очбаяр, Э.Ганцогт,
Б.Ганбат, С.Мөнхгал, Г.Батцэнгэл, Ц.Амаржаргал
(Н.Адъяа-Амар 85), Б.Амартүвшин (Л.Мөнгөншагай
86), А.Чинзориг, Э.Ганзориг, Ц.Түмэнжаргал
Шар хуудас: Б.Нямжигжид 26, Г.Бат-Ялалт 34,
Б.Гомбо-Очир 63, Б.Мөнгөнтулга 67, Б.Ганзориг 80-
Ц.Амаржаргал 27, Б.Амартүвшин 56
Улаан хуудас: Э.Ганцогт 92
ХАНГАРЬД-МАЗААЛАЙ 0:1
Гоол: Д.Батцэнгэл 21
Хангарьд: Б.Сэр-Од, С.Ганзаяа, Н.Эрдэнэбаяр
(С.Галбадрах 53), Б.Эрдэнэбаяр, Д.Энхтөр, М.Идэрсайхан,
Л.Батсүх, С.Бадрахзаяа, М.Эрдэнэсайхан (Б.Дашбал
бар 76), Ц.Мөнх-Эрдэнэ, Паулебука
Мазаалай: О.Эрдэнэ-Очир, О.Баяржавхлан (Э.Энхбадрал
90), М.Өлзийбүрэн, Д.Батцэнгэл, Г.Ариунболор
(Р.Өнө-Эрдэнэ 82), Ө.Эрдэнэболор, Б.Гарьдмагнай,
Б.Эрдэнэ (Б.Тэлмүүн 80), П.Алтантулга, Б.Энхбаатар,
Ц.Төмөр-Очир
Шар хуудас: С.Бадрахзаяа 22, Л.Батсүх 57,
М.Идэрсайхан 86-О.Баяржавхлан 20, Б.Эрдэнэ 69
ХОРОМХОН-СЭЛЭНГЭ ПРЕСС 1:0
Гоол: Ж.Цацрал 61-пен
Хоромхон: М.Батгүн, Г.Амарсанаа, О.Баяржаргал,
Ц.Да рам баяр, Д.Төрбат, Ч.Пүрэв-Очир, Б.Ган-Очир,
А.Бат болд (Б.Нэмүүн 68, Б.Нямдорж 78), Б.Ганболд
(Н.На ранболд 69), Б.Мөнхболд (Х.Амгалан 54),
Ж.Цацрал
Сэлэнгэ Пресс: Ю.Сайнхүү, М.Алтанхүү, Ч.Отгонбаяр,
Ч.Төрболд (Д.Энхбазар 45), С.Гэрэлт-Од, Б.Мөнхбаяр,
Г.Даваа-Очир, Э.Чинбаатар (Г.Мөнх-Эрдэнэ 54),
Г.Төгсбаяр, Б.Золбоо, Д.Энхтайван
Шар хуудас: Н.Наранболд 65, Д.Төрбат 67,
Г.Амарсанаа 71, О.Баяржаргал 79-Ч.Отгонбаяр 21,
М.Алтанхүү 87, Б.Мөнхбаяр 87
Улаан хуудас: С.Гэрэлт-Од 27
ЛИГИЙН ЯВЦ
Тт Хо Тэ Хд Б/Х Оноо
1.Хангарьд 4 2 1 1 6:2 7
2.Сэлэнгэ Пресс 4 2 0 2 8:10 6
3.Эрчим 3 1 2 0 4:3 5
4.Мазаалай 3 1 1 1 1:1 4
5.Хоромхон 3 1 1 1 2:3 4
6.Хасын хүлгүүд 4 1 1 2 8:9 4
7.Улаанбаатар ДС 3 1 0 2 5:6 3
МЭРГЭН БУУЧИД
5 Б.Ганзориг (Хасын хүлгүүд)
3 Д.Энхтайван (Сэлэнгэ Пресс)
2 З.Баттулга, Б.Амарбаясгалан (хоёул “Эрчим”),
Ц.Түмэнжаргал (Улаанбаатар ДС), Г.Төгсбаяр,
Б.Золбоо (хоёул “Сэлэнгэ Пресс”), Т.Батмөнх
(Хасын хүлгүүд)
1 Н.Цэдэнбал, О.Очбаяр, Г.Батцэнгэл (бүгд
“Улаан баатар ДС”), Г.Амарсанаа, Ж.Цацрал (хоёул
“Хоромхон”), А.Эрдэнэбаяр, О.Мөнх-Од, Б.Эрдэнэ
баяр, Огунжоби, Паулебука, М.Эрдэнэсайхан (бүгд
“Хангарьд”), Б.Мөнгөнтулга (Хасын хүлгүүд),
Д.Батцэн гэл (Мазаалай), С.Одхүү (Сэлэнгэ Пресс)
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ
БОЛОХ ТОГЛОЛТУУД
НИЙСЛЭЛ ЛИГ
VIII.16 (даваа) 17:00 Улаанбаатар ДС-Хангарьд
VIII.17 (мягмар) 17:00 Мазаалай-Хоромхон
VIII.18 (лхагва) 17:00 Сэлэнгэ Пресс-Эрчим
VIII.19 (пүрэв) 17:00 Хангарьд-Хасын хүлгүүд
VIII.20 (баасан) 17:00 Хоромхон-Улаанбаатар ДС
loading...




la ed nar hezeedee bumbug meddeg yum haralmaruud
loading...
1-t – sportnewsiinhendee bayarlalaa mongoliin hulbumbugiin talaar medeelel tawij bgad
2-t – enees iluu medeelel oruulj ugch bgarai
3-t – buh bagiin tamirchdiin medeeleliig oruulah bolomjtoi bol tawich tehuu neg nom garsan gsn teriig ni olj awaad tawiarai ok PLS……………………………
loading...
hutsdag haltar vee chi bombog meddiimuu teed ai
loading...
man og the match
Энэ муу малууд чинь Монгол гэдэг нэрийг бага ч гэсэн гаргахын төлөө бас тоглож байгаа гэдгийг санаарай. Энэ муу малууд чиний гараараа хийж чадахгүй зүйлсийг хөлөөрөө хийдэг гэдгийг сана. Энэ муу малууд манай орны хамгийн шилдэг хөлмбөмбөгчид.
Эцэст нь хэлэхэд бид бултаараа Монголын үр сад гэдгээ санаж яв. Монголчууд л Монголчуудаа дэмжинэ. Чирнэ түлхэнэ. Цагаа тулсан үед чиний бөмбөг мэддэг гэдэг хүмүүсээс наад хэдэн мал чинь л чиний төлөө байх болно. Хэлэх гэсэн санаагаа зөв гарга. Монголын хөлбөмбөгийн хөгжил сул байж болно. Гэхдээ хөгжиж байгаа гэдгийг сана. Чаддаг юм бол өөрөө тогло.
loading...
мэдээллүүд их таалагдаж бнаа гэхдээ мэдээллүүдээ арай хурдан оруулж байвал зүгээр юм да ажлын амжилт хүсье
loading...
Bayarlalaa medeelel mashi ih taalagdlaa mash oilgomjtoi blaa tsag tuhaid medeelj bgaarai…Go sportnews
loading...
tiimee mongoliin holbombogiin hogjil muu bgaa n unen gehdeen hiij bui negneen demjih heregtei amjilt husii zaluusdaan
loading...
Мэдээлэл гоё байна. Илүү их баяжуулаарай. Гоолдсон тоглогчдын зураг…нтр.
Тоглолтууд гоё болж байна лээ. Хүмүүс харин бага үзэж байна. Найз нөхөд, танилаа очиж дэмжиж бай гэж уриалъя да.
Хүмүүс сонирхож байгаа мөртлөө сэтгэл гаргахгүй юм даа.
loading...
Ih goyo heregtei medeelluud bna. Zaashid amjilt husii. Neg heden zurag bwl hiigeeree. Uushuu olon goyo medeelel gargaarai. Amjilt.
loading...
toglolt bolson udur bolgon medee oruulj boldogui yum uu
loading...