loading...
Шинэ дасгалжуулагчтайм шинэ өмсгөлтэй, шинэ спонсортой – хуучин Ливерпуль. Тэд өнгөрсөн улиралд хангалттай амссан тэнцээгээ дахиад л авлаа. Премьер лигийн шинэ улирлын эхний тойргийн тулааныг Улаанууд Анфиелд цэнгэлдэхдээ Арсеналын буучдын эсрэг хийсэн бөгөөд цаг дуусах мөчид багийнхаа ялалтыг Пепе Реина үгүй хийсэн гэж хэлж болно. Уг нь тэд 45 дахь минутаас эхлэн Нгогын гайхалтай гоолоор тэргүүлж байсан юм.
Түүний гоол Копуудад шинэ улирлын анхны ялалтыг нь авчирч Нгог Ливерпулийн баатар болох боломж байсан ч багийнх нь анд түүнийг ”хөөджээ”. Гэхдээ энэ өдөр багаа хөөдсөн нь ганцаараа Реина байгаагүй.
Эхний хагасын төгсгөлд Копуудын шинэ цэрэг Жо Коул улаан хуудсаар торгуулж анхны тоглолтдоо хөөгдсөн байгаа. Ийнхүү түүний Ливерпуль дахь карьер бараан дурсамжтай эхэллээ.
Рой Хожсон энэ тулаанд бэртлээсээ бүрэн эдгэрээгүй Фернандо Торресийг амрааж харин оронд нь Давид Нгогыг довтолгоонд тоглуулсан байна. Мөн шинэ цэрэг Милан Йованович туслах довтлогчын байран дээр тоглосон. Багаа орхиж магадгүй байгаа Хавьер Машерано харин гараанд гарсан байлаа.
Буучдын хувьд ч гэсэн бүрэн хүчээрээ гараагүй. Энэ зуны арилжааны гол баатар Ческ Фабрегас болон Ван Перси нар бүрэн формондоо ороогүй гэсэн шалтгаанаар сэлгээнд үлджээ.
Тэдний оронд Жэк Уйлшир, Чамах гэсэн тоглогчид талбайд гарсан. Арсеналын гарааны бүрэлдэхүүнд Жэк Уйлшир гэсэн ганц Англи тоглогч байсан нь нээлтийн тойргийн тоглолтуудад хамгийн цөөхөн Англи тоглогч гараанд гаргасан баг болжээ.
Хоёр багийнхан тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж эхний 15 минутад тус бүр нэг аюултай довтолгоо зохион байгуулаад амжсан.
Хамгийн эхний аюултаи цохилтыг Томаш Вермаелен чөлөөт цохилтоос гүйцэтгэлээ. Түүний хаалганы алсын булан чиглэж байсан хүчтэй цохилтыг Реина ур чадвар гарган хааж багаа аварсан.
Талбайн эздийн хувьд 37 дахь минут хүртэл төдийлөн үр дүнтэй довтолгоо зохион байгуулаагүй. Харин Серби довтлогч Милан энэ үед хамгаалагчдаас ирсэн алсын дамжуулалтыг тогтоож аваад хаалга руу цохисон ч шувуу буудсан.
Үүний дараа нэгдүгээр үеийн цаг дуусахаас өмнө Копууд хоёр ч удаа өрсөлдөгчөө сандаргалаа.
Эхнийх нь Дирк Кюит, Глен Жонсон нарын довтолгоог Алмуниа эцсийн мөчид хүрснээр хаалганы дээгүүр өнгөрсөн. Дараа нь Жеррардын гүйцэтгэсэн булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Нгог амжилттай мөргөсөн ч буланг хамгаалж байсан Клиши түүнийг нь цэвэрлэжээ.
Яг энэ довтолгоо явагдсаны дараа камер шилжиж талбайн захад бэртэл авсан Арсеналын Лоран Косельниг харууллаа.
Бөмбөгөө дамжуулах үед нь Жо Коул жийж орсон байна.
Шүүгч Мартин Аткинсон Коулын энэ үйлдлийг улаан хуудсаар шагнаж Улаанууд хүн дутуу үлдлээ. Жо Челсид тоглосон 7 жилдээ ганц ч удаа талбайгаас хөөгдөж байгаагүй бол Ливерпуль дэх анхны тоглолтдоо л талбайгаас хөөгдлөө.
Лоран Косельни удалгүй талбайдаа эргэн ирж тоглолтыг үргэлжлүүлсэн. Нэг хүнээ алдсан ч Ливерпульчууд бууж өгсөнгүй. Хоёрдугаар үе дөнгөж эхлээд тэд эхний гоолыг оруулж чадсан юм.
Машераногийн уралдуулсан дамжуулалтыг Нгог нэг хүрэлтээр хаалганы ерийн буланд гоолдож шинэ улирлыг гайхалтай эхлүүллээ. Түрүү улирлыг 5 гоолтой төгсгөж байсан Франц эр эхний тойргийн тоглолтонд л гоол оруулж чадлаа.
Нгогын гоолоос хойш Ливерпульчууд тун итгэлтэй тоглож 11-үүлээ юм шиг л тоглож байв. Стивен Жеррардын хоёр ч сайхан дамжуулалтыг Шкртел, Нгог нар мөргөөд хаалга руу оруулж чадсангүй.
Арсен Венгер энд сэлгээ хийж Уилшир, Эбүэг суулгаж Тео Уолкотт, Томаш Росицки нарыг гаргалаа.
74 дэх минутад Анфиелд даяар алга ташиж эхэллээ.
Копуудын харахыг хүсэж байсан Фернандо Торрес сэлгээнээс орж ирэн Нгог сэлгээнд суусан. Арсеналчууд тоог тэнцүүлэхээр улайран довтолсоор байсан ч үр дүнгүй л байлаа. 86 дахь минутад хамгийн өндөр боломж байсан ч Ромаш Росицкигийн замд Реина саад болсон юм. Хоёр минутын дараа Реина алдаа гаргаж хаалгаа орхисноор аюултай байдал үүслээ. Гэхдээ хаалганы өмнө байсан хамгаалагчид Валкоттод бөмбөгийг оруулах боломж олгосонгүй.
Гэвч тоглолтын турш багаа аварч байсан Рэйна сүүлийн мөчид болчимгүй алдаа гаргалаа. Баруунаас ирсэн дамжуулалтыг Маруне Чамах Реинаг хүрэхээс өмнө мөргөлөө. Гэвч бөмбөг шон оноод буцаад ойсон.
Энэ үед бөмбөгийг барьж авахдаа Реина алдаа гаргаж өвдөгөндөө ойлгосноор бөмбөг хаалганд оржээ.
Ийнхүү Копуудын гарт бараг ороод байсан ялалт сүүлийн мөчид нисэн одлоо.
Стивен Жеррард 93 дахь минутад хожлыг эргүүлэн авчрах гэсэн боловч чөлөөт цохилтыг нь Алмуниа аюулгүй болгосон.
Ингээд Аткинсон шүглээ үлээж Ливерпулийн шинэ улирал тэнцээгээр эхэллээ.
Стивен Жеррард энэ тоглолтонд 8 удаа такль хийсэн нь энэ тойргийн хамгийн олон болжээ. Гэвч харамсалтай нь Жеррардын хөдөлмөр багтаа ялалт авчирч чадсангүй.
| Ливерпуль. Стадион “Энфилд”. 44722 Үзэгч . Шүүгч - Мартин Аткинсон (Лидс). |
|
| ЛИВЕРПУЛЬ – АРСЕНАЛ – 1:1 (0:0) | |
| Ливерпуль | Арсенал |
| Пепе Рейна | Мануэль Альмуния |
| Глен Жонсон | Бакари Санья |
| Жейми Каррагер | Лоран Косельни |
| Мартин Шкртел | Томас Вермален |
| Даниэль Аггер | Гаэль Клиши |
| Хавьер Маскерано, 79 | Эммануэль Эбуэ, 59 |
| Стивен Жеррард | Абу Диаби, 76 |
| Дирк Кёйт | Джек Уилшир, 60 |
| Жо Коул | Самир Насри |
| Милан Йованович, 66 | Андрей Аршавин |
| Давид Нгог, 74 | Маруан Шамах |
| Сэлгээ : | |
| Макси Родригес, 66 | Тео Уолкотт, 59 |
| Фернандо Торрес, 74 | Томаш Росицки, 60 |
| Лукас, 79 | Робин Ван Перси, 76 |
| Шар хуудас: | |
| Стивен Жеррард, 73 | Джек Уилшир, 41 |
| Томаш Росицки, 85 | |
| Лоран Косельни, 89 | |
| Лоран Косельни, 90+5 | |
| Жо Коул, 45 | |
loading...




Ter N’GOG-n AMIDRALIIH N HAMGIIN SAIHAN GOAL N BSN BHAA HEHEH.PEPE-d BOODOGNII CHULUU BARIULMAARGUI YM BAILEE WAKWAKWAK
loading...
Zvgeer dee manaix exnii ulirliig 10 xvnteigeer Arsenaliin esreg xiij tentsene gedeg bol xojsonoos yalgaagvi l gesen vg. Manaixan itgeltei saixan togloj baigaa ni saixan baina. YNWA
loading...
Гоё тоглолт болсон. Гэхдээ Ливерпуль энэ байдлаараа тоголвол ч бүрхэг байна лээ шүү. Рейна-ийн хувьд ч буруу байхгүй Алмуниа-г бодвол сайн байна лээ олон цохилтоос аварсан л даа. Гэхдээ үлдсэн 37 тоглолт бүрд НГОГ ганц олдсон боломжоо ашиглаад байхгүй биз тэгэхээр яах вэ гэдэг том асуудал гарч ирж байна даа….
loading...
Zugeer manaih 10 laa gehed uneheer sain togolson.
loading...
http://www.mnbase.wordpress.com
loading...
Arsenal fabre baihgui joohon muu dovtolj bnalee. Almunia Ngogiin tsohiltiig haah bolomj bsan. Wilshere argagui turshlagaguitsan. Arshavin muu bsan. Liverpooliin torres gaigui bolood ireheer manu chelsea 2goo hojij tus boloh bailguidee manai bagt
loading...
Manaih sain bailaa. Hojih zamd maani joohon az dutlaa. Arsenal aztai bailaa shuu
loading...