loading...
Хас банкнаас гурав дахь жилдээ зохион явуулж байгаа гольфын нээлттэй тэмцээн өнгөрсөн бямба гаригт Тэрэлж дэх Улаанбаатар зочид буудлын “UB-2 golf designs” талбайд боллоо Өмнөх жилүүдэд бороо, цас, шуургатай өдрүүдэд тохиож байсан бол энэ жил цаг агаарын маш таатай нөхцөлд гольф сонирхогчид тоглолтоо хийв. “Хасбанк-10“ гольфын тэмцээнд зургаан орны тамирчид оролцлоо. Үүний дийлэнх манай гольфчдоос гадна БНСУ, АНУ, Япон, БНХАУ Хонконг зэрэг орноос тамирчид оролцож тэмцээнийг өрсөлдөөнтэй болгосон. Нийт 45 тамирчнаас гурав нь эмэгтэй байсан. Тэмцээний дүн гарахад хамгийн хол цохилтыг БНСУ-ын ЭСЯ-ны дэд консул Шин Сан Кюнь 245 м зайд буулгажээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд эмэгтэйчүүдээс ганцаараа оролцож байсан А.Энэрэл энэ жил мөн түрүүлж, Хас банкнаас 500000 төг рө гөөр шагнуулав. Энэ тэмцээний аваргаар БНСУ-ын тамирчин Чой Во Кюү 74 оноогоор шалгарч, Хасын хурдан хүлгийн дүрстэй мөнгөн цом, нэг сая төгрөгөөр шагнуулав. Хоёрдугаар байрт Монголын гольфын холбооны тамирчин Ш.Түмэнжаргал 79 оноо, гуравт АНУ-аас ирсэн Дэвид Хэндерсон нар оржээ. Оноо тоолох төрөлд Д.Мөнхтүшиг түрүүлж хагас сая төгрөгийн эзэн болов. Тэмцээний үер Монголын гольфын холбооноос БНСУ-ын дэд консул Шин Сан Кюүнь удахгүй нутаг буцах болсонд хүндэтгэл үзүүлж, Гольфын холбооныхоо хүндэт өргөмжлөл, Хас банкны мөнгөн шагналаар урамшуулсан юм.
Ц.БАТ
loading...




Denvert golf togodog heseg Mongol zaluus bdag gesen, Ted….
loading...