loading...
Америкийн шигшээ баг нутагтаа ДАШТ-ийн өмнө ганцхан халаалтын тоглолт хийх хуваарьтай байсан ба Мэдисон Сквэр Гарден ордонд Францын багийг хүлээн авч 86:55 харьцаагаар хожлоо.
Гарааны бүрэлдэхүүнд Рондо, Биллапс, Дюрант, Игуодала болон Чанплер гэж гарч. Тэгээд Роуз, Гэй, Грейнжер болон Одом нараар тэднийг сэлгэж байжээ. Брук Лопесийн гэмтлээс болж дахин багт дуудагдсан Ж.МакГиг Турк явах 12 тоглогчийн тоонд баттай орлоо гэж тооцож байсан ч Жефф Гриний хамтаар хасагдаж, Америкийн баг 13 тоглогчтой үлдсэн. Энэ 13 тоглогч Европ явах бөгөөд Мадридад газардах хуваарьтай. С.Карри, Эрик Гордон, Кевин Лав, Рассель Вестбрукийн аль нэг хасагдах магадлалтай юм. Зөвхөн Тайсон Чандлер гэсэн ганц төвтэй үлдээд байгаа тул биерхэг Лавийг үлдээж болох талтай. Гэхдээ тэрээр гэмтэл авсан нь түүнд чөдөр болж магадгүй.
Францын эсрэг тоглолтонд хамгийн олон буюу 19 оноог сэлгээнээс тоглолтонд оролцсон Руди Гэй авсан хэдий ч тоглолтын MVP нь Чонси Биллапс байв. Тоглолтын дараа тэрээр “Би энэ ордонд анх удаа дэмжүүлж үзлээ” гэжээ.
Францын багийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд Тони Паркер, Жоаким Ноа, Микаель Пиетрус нар нь байхгүй ч Борис Диау, Николас Батум зэрэг НБА-ын тоглогчид бий. Паркер эхнэр Е.Лонгориагийн хамтаар Мэдисон Сквэр Гарденд уг тоглолтыг үзэж байлаа.
Чонси Биллапс тоглолтын дараа “Манай хамгаалалт маш сайн байсан, харин довтолгоо үүнээс арай доогуур” гэж хэлсэн бөгөөд Рондогийн хамтаар багтаа “–B” гэсэн дүн тавьжээ. Харин Деррик Роуз болон багийн ерөнхий менежер Жерри Колангело нар “В” гэж үнэлэв.
Үүнээс улбаалан энэхүү багийг “B-deem Team” гэж хочилж эхэлжээ.
2008 оны олимпийн багийг “Redeem Team” гэж нэрлэж байлаа.
Туркийн ДАШТ-д Испаниас По Газоль, Аргентинаас Ману Жинобили, Францаас дээр дурдсан одод нь, Грекээс Тео Папалукас нар оролцохгүй бөгөөд ерөнхийдөө “В” зэрэглэлийн ДАШТ гэж хэлж болох нь.
Гэхдээ л Америкийн баг 1994 оноос хойш ДАШТ-д түрүүлээгүй байгаа тул “А” байна уу, “В” байна уу хамаагүй биз ээ.
loading...





Ene FIBA yu l boloh gd bn daaa!
loading...
Avraga avnoo sanaa zovoltgui
loading...
usa lebrom,wade,bosh.bhguch gesen awraga awna
loading...
Delhiin avarga ch nbagin super oduud bhgui ch gesen busad ulsuudd super oduud mash ih bga shte.ene jilin delhin avarga ch unehr tasarhai goyo bolno do.
loading...
FIBA ene jil unehr goyo bolno usa ch arai l avarga bolohgui bga delhiid sagsan bobog unehr jigd sain hogjij bga odoo ch udahgui ehlelee de.
loading...
4jild gants boldog temtseeniig b zeregleld bolno gej yu soliorood bgaan be?3-4hun l hun orohgui bolohoor b zereglel bolchihdog yum uu?er ni ali ch bumbugtei turliin sport delkhii dayar jigd saihan hugjij bna shuu dee ih sonirholtoi saihan temtseen boloh bh
loading...