loading...
Ливерпуль-Арсеналын тоглолтонд Жо Коул болон Лорен Косиелни нар улаан хуудас аван талбайг орхицгоосон. Эдгээр тоглогчдын хувьд шинэ багтаа анхны тоглолтондоо оролцоод байв. Энд дебют тоглолтондоо улаан хуудас авч талбайг орхиж байсан тоглогчдыг танилцуулъя.
Жо Коул – Ливерпуль vs Арсенал – 2010
Экс Челсигийн тоглогч Коул 44 дэх минутанд бас нэгэн дебютант Лорен Косиелнид эвгүй такл хийж, улмаар улаан хуудас авснаар багаа 10 хүнтэй үлдээж хүнд байдалд орхисон.
Лорен Косиелни – Ливерпуль vs Aрсенал – 2010
Коул түүн дээр алдаа гаргаж хөөгдсөн бол Косиелни тоглолт бараг өндөрлөж байхад 2 дахь шаардлагагүй шар хуудсаа авснаар талбайг орхижээ.
Лионель Месси – Унгар vs Aргентин – 2005
Лио Мессигийн шигшээ баг дахь дебют нь онцлог. 18 настай байсан тэрээр ердөө 2 минутын дараа Унгарын хамгаалагч Вилмос Ванчакийн нүүр лүү тохойдсоноор шууд улаан хуудас авчээ. Гэхдээ Месси тэр цагаас хойш байнга өсөн дэвжсээр одоо дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болоод байна.
Жонатан Вудгэйт – Рeaл Maдрид vs А. Бильбао – 2005
Вудгэйт бол Мадридийн Галактико 1-ийн хүрээнд авсан сүүлийн тоглогч нарын нэг. Тэрээр гэмтлийн улмаас дебютээ хийж чадалгүй удаж удаж нэг юм талбайд гарсан ч авто гоол хийж, улаан хуудас авч хөглөж байлаа.
Райн МакГивен – Шотланд vs Умард Ирланд – 2008
Ман.Ситигийн зүүн хамгаалагч байсан тэрээр Шотландийн эсрэг шигшээгийн анхны тоглолтоо хийж, 2 болхи хамгаалалтандаа 2 шар хуудас хүртэж талбайг орхиж байж.
Кагишо Дикгачой – Фулхэм vs Вест Хэм – 2009
Кагишо өнгөрсөн жил ПЛ-ийн дебютээ Вест Хэмийн эсрэг хийхдээ Скотт Паркер дээр гаргасан алдаанаасаа болж шууд улаан хуудас авч байлаа.
Гарри Флиткрофт – Блекбэрн vs Эвертон – 1996
Зүүн хойд зүгийн ривал Ман.ситигээс ирсэн Флиткрофт Эвертоны эсрэг дебютээ хийж цаг дуусахаас 3 минутын өмнө Тони Грантийг тохойдож хөөгдсөн гэнэ.
Гленн Килей – Эвертон vs Ливерпуль – 1982
Шинэ багтаа анхны тоглолтоо хийхэд хэн ч сайн тоглохыг хичээж нервтэх биз. Хамгийн том дербид бол бүр ч тодорхой. Килей 1982 онд дебютээ Мерсисайдын дербид хийжээ. Гэхдээ тэрээр 30 дахь минутанд алдарт Кенни Далглишийн бөмбөгийг булаахаар такл хийхдээ дүрэм зөрчиж тоглолтоос хөөгдсөн байна.
Жейсон Кроу – Aрсенал vs Бирмингем - 1997
Арсеналын залуу одын дебют рекорд тогтоож байлаа. Бирмингемийн эсрэг ФА-ын цомд тоглоход тэрээр сэлгээгээр орж ирээд ердөө 33-хан секундийн дараа талбайгаас хөөгдсөн байна. Мэдээж залуу тоглогч гарааны тоглолтондоо үүнээс шал өөрийг мөрөөдөж хүсэж байсан биз ээ.
loading...







xuurxii joe min dee red cardaar debut bolox gj dee
bur 3-n toglolt unjix bolj dee zailyyl,
lamp terry 2-iin sygan door xooloo aytaixan olood idej chadaxgui
30 xurlee time to go retire mate
loading...
ene setguulch tenegddeg bn sh dee. ulaan huudan absan toglogch nariig yarij bsn yum bol gol zuilee bichin biz ter tsagaas hoish saijirsaar bgaa ch gh shig ineedtei yum bichih yum da
loading...
hungaryn hamgaalagch evgui jujiglesen l dee messi gaihaj zogsoj bgal ulaan avch bilee kk
loading...
Haramsaltai ulaan huudas cole avlaa da hoorhii mine.
loading...
Blue son jaahan uhaalag bgaach neeh teneg gedgee gaihuulj bhiin sugan door ntr chi ingej od bolj chadahgui bj busdiig huntedgej sur chelsea giinhen t1 ee dandaa gaihuulj yawhiin
loading...