Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Мэдээ, Формула-1 » Хайдьфелд Pirelli-гийн төлөө ”уралдана”

GD Star Rating
loading...

BMW-г Формула нэгээс хасагдсаны дараа нэг хэсэг хийх ажилгүй  болсон Герман нисгэгч Ник Хайдфельд Pirelli-гийн туршин нисгэгч болжээ. Түүний Мерседестэй байгуулсан гэрээ саяхан дууссан бөгөөд өнгөрсөн 2 сараас эхлэн Ник Мерседесийн тест нисгэгчээр уралдаж байсан юм.

Харин одоо тэр Формула нэгийн дугуй нийлүүлэгч хамгийн том компаний нисгэгч болсноор ирэх улирлын бүх дугуйг тестлэх эрхтэй болж байна.

Mercedes GP багийн захирал Росс Браун ”Бид Pirelli-гийн Формула нэгийн хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг нь бодолцож Хайдфельдийг туршин нисгэгчээр өгөхөөр шийдлээ.

Хайдфельд туршлагатай нисгэгч учраас түүний гараар гарсан дугуйнууд энэ энэ компаний ажилд тус болно гэж бид итгэж байна.Энэ жил тэр манай багт ирснээсээ хойш чамгүй их тус болсныг бас дурьдах хэрэгтэй” гэжээ.
Харин Ник өөрөө ”Юуны түрүүнд надад энэ боломжыг олгосон багийн удирдлагуудад баярлалаа. Дэлхийн аваргатай хамт ажиллахад үнэхээр сайхан байсан. Тэд ч энэ улиралд дээрхи амжилтаа давтана байх” хэмээжээ. Хайдьфелд 2000 оноос эхлэн Формула нэгд уралдаж 2007 оноос подиум дээр гишгэх болсон боловч харамсалтай нь нэг ч удаа түрүү хүртэж байсангүй. Энэ амжилтаараа тэрээр Формула нэгийн түүхэнд түрүү хүртэлгүй хамгийн өндөр оноо цуглуулсан тамирчдын нэгэнд тооцогддог.

GD Star Rating
loading...
Хайдьфелд Pirelli-гийн төлөө ''уралдана'', 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: