loading...
Германы шигшээ багийн ахлагч Баллакыг ДАШТ эхлэхээс сарын өмнө бэртээж бөөн шүүмжлэлд өртөж байсан Ганын Кевин Принс Боатенг буурь сэлгэлээ.
Италийн алдарт АС Милан клуб түүнийг өөрийн болгож байгаа бөгөөд тоглогч одоо шинэ багийнхантайгаа нэгдээд байгаа юм байна. Харин хэдий хэрийн үнээр хийгдсэн гэдгийг хоёр багийнхан нууцалж байгаа аж. Тэрээр өнөөдөр албан ёсоор багийнхантайгаа бэлтгэл хийсэн гэнэ.
Боатенгийн Милан дахь анхны тоглолт ням гаригт Берлуксонигийн цомд Юветэй хийх тоглолтонд таарч магадгүй байна. Өдгөө 23 настай Ганын шигшээ багийн төвийн хагас хамгаалагч тэрээр Германы Герта багийн академиар хүмүүжиж үндсэн багт багтсан. Улмаар 2007 онд буурь сэлгэж Тоттенхэм клубт ирсэн юм.
Лондоны багт Кевин амжилттай тоглож чадаагүй учраас 4 сая фунтээр түрүү зун Портсмутад ирсэн юм. Гэвч өнгөрсөн 5 сард явагдсан ФА Цомын финалд түүний карьерт хар дурсамж болон үлдсэн билээ.
2010 оны ДАШТ-д Кевин өөрийн дүү Жером Боатенгтэй ногоон талбайд тулсан. Герман – Ганын тоглолтонд энэ үйл явдал тохиолдсон бөгөөд ахынх нь баг буюу Германчууд тэр тулаанд ялсан билээ. Дараа нь Кевин АНУ-г 2 : 1-ээр ялахад эхний гоолыг оруулсан юм.
loading...




zevuun gar shuu Hedira reald ortson bna shuu dee une todorxoigui gsen dor xayaj 35 say euro bgaa daa
loading...
Anduuraad bna naad chine ah ni shdeee dvv ni jeromo boateng shdeee
loading...
i wanna see his squad number and i’m gonna buy his shirt. cuz he’s had various names on his shirt. like Prince
loading...
Purchase of Kevin-Prince Boateng is not enough. Now we need world class player who can cover our attack
loading...
за манайхан нэг хүн олоод авчээ гэж өшөө олон залуу тоглогч авах хэрэгтэй л байгаам даа тэгэхгүй бол багийн дундаж нас гэж талийж өглөө 28,8 гэвэл яахуу хэ хэ ахмадын золбоо баг ххэхэ гэхдээ л би дэмждэг сайн баг
loading...