Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Онцлох, Тоглогчид, ҮСБХ » №1 ч биш, №2 ч биш

GD Star Rating
loading...

2010 оны Сагсан бөмбөгийн алдрын танхимд Скотти Пиппен, Карл Мэлоун, Гус Жонсон, Деннис Жонсон, “Убиратан” Перейра  болон WNBA-ын Синтиа Купер нарын тоглогчид, Лейкерсийн эзэн Жерри Басс, ахлах сургуулийн дасгалжуулагч Боб Харли, 1960 болон 1992 оны АНУ-ын Олимпийн шигшээ багууд тус тус мөнхөрсөн.

Эдгээрээс Скотти Пиппений тухай хэдэн үг бичье.

Тэр Майкл Жорданий хамтрагч, түүний туслах байсан. Гэхдээ тэр №2-оос илүү тоглогч байлаа.

Жордантай хамт тэр 6 удаа аварга болсон бөгөөд Буллз 90-ээд онд 2 удаа “три-питс” буюу 3 дараалан аваргалахад Жордан, Пиппен 2 л аль алинд нь хамт байсан. Пиппен өөрийн үүрэг ролийг ямар байх ёстойгоос хэтрүүлэн гүйцэтгэж байв. ЛеБрон Жеймс болон Дуэйн Уэйд нэгдэхэд хамгийн сонирхол татам асуудал нь “Хэн нь Майкл Жордан, хэн нь Скотти Пиппен байх вэ?” байна.

Пиппен НБА-д зөвхөн түүнээс өөр хэн ч бүтээхгүй загвар үлдээжээ.

Фил Жексон 2005 онд эргэн Лейкерст ирэхэд Ламар Одом мөн Лейкерсийн бүрэлдэхүүнд байлаа. Хүмүүс Коби – Одом нарыг Жордан – Пиппен шиг харж байсан ч хэзээ ч ийм зүйл болоогүй. Пиппен болон Одом аль аль нь 6-8 гэсэн өндөртэй, олон талт тоглолттой авьяастай хэдий ч Пиппений түвшин Одомийнхоос дэндүү өндөр ажээ. Одом хэзээ ч сайн хамгаалагч байсангүй, сайн 3 онооны шидэгч байсангүй. Тэр одоо Лейкерст Коби, Газоль нарын дараах эгнээнийх болж.

По Газоль Кобид тусалж, багаа НБА-д 2 удаа аваргалуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаагаар нь Пиппентэй адилтгая гэхэд тэд бол өөр байрлалын огт өөр стилтэй тоглогчид.

НБА-д олон шилдэг хослол, дуо байсан. Шак-Коби, Карим-Мэжик, Элжин Бэйлор-Жерри Уэст. Эдгээрийг ажиглавал тэд огт өөр тоглолтын стилтэй. Нэг нь том, нөгөө нь бөмбөг эзэмшигчид ч юм уу. Бас эдгээрийн хэн нь яг №1 гэдэг нь маргаан үүсгэхээр. Харин Жордан – Пиппен бол өөр. Энд хэн ч №1-ийн тухай ярихгүй, асуухгүй. Пиппенд тэр №1 хүртээлгүй. Уг нь Пиппен №1 ч биш, №2 ч биш юм шиг.

Бас тэд 2-уулаа адил гадна талбайн тоглогчид. Үүгээрээ онцлог.

1998 оны бүсийн аваргын төлөө Буллз болон Пейсерс ширүүн өрсөлдөж, цуврал 7 тоглолт хүртэл сунжирсан. 7 дахь тоглолтонд Пиппен, Жордан нар пэйнт дотор эсрэг багийн том тоглогчдыг ялж, биерхэг өрсөлдөгчөө буулгаж авч байлаа.Өөр ямар ч жижиг (төв болон хүчний довтлогч нараас бусад) хамтрагчид тэгж чадахгүй биз.

1991 оны шигшээ тоглолтонд Фил Жексон Пиппенд эрсэг багийн холбогч Мэжик Жонсоныг хамгаалах үүрэг өгөхөд Пиппен “онцсайн” дүн авахуйцаар Мэжикийг хамгаалсан. Тэр бол Буллзийн аваргалсан анхны улирал байлаа.

Мэжик яахав угаасаа өндөр тоглогч. Гэхдээ Пиппен дараа нь Марк Жексон, Жон Стоктон гээд холбогчдыг хамгаалдаг л байсан.

Буллз 1992, 1993 онд мөн аварга болсны дараа Жордан зодог тайлснаа зарласан.

Уэйн Грэтцкигүйгээр Марк Мессье хийж чадсан шиг зүйлийг Пиппен ганцаараа байхдаа хийж чадаагүй. Гэхдээ тэрхүү Жорданийг анхны удаа зодог тайлсан улиралд Пиппен ямар хэмжээний тоглогч гэдгээ харуулсан. Буллз 55 хожиж, Пиппен MVP-ийн санал асуулгад 3-т орж байв.

Гэхдээ тэр улиралд Пиппен НБА дэх хамгийн том хар толбоо бүтээсэн нь 1994 оны плей-оффт Никстэй тоглож байхад, 1.8 секунд дутуу байхад сүүлийн шидэлт хийх эрхийг Фил Жексон өөрт нь биш, харин Тони Кукочт өгсөн шийдвэрийг Пиппен хүлээн зөвшөөрч чадаагүй явдал юм. Тэгээд талбайд ч гарахгүй татгалзсан удаатай.

Үнэхээр тэр улирлын Буллз бол Пиппений баг байсан, тэр ачааны хүндийг үүрсэн, түүний ачаар л Буллз 55 хожсон.

Гэтэл өнөөх Кукоч шидэлтээ оновчтой болгох нь тэр. Пиппен яах учраа мэдэхгүй байлаа. Хувцас солих өрөөнд Пиппен баг нь хожсон ч уруу царайлан толгой гудайлган суухад зөвхөн хувиа бодсон нэгэн мэт харагдаж байсан нь мэдээж. Энэ явдлыг кареерийнх нь хамгийн онцгүй дурсамж гэж Пиппен өөрөө  хэлсэн байдаг.

1994-95 онд Пиппен дахиад л багаа тэргүүлэн улирлыг эхлүүлсэн ч Жорданыг үгүйлж байлаа. Тэр Air Jordan пүүз өмсөж, хуруундаа “come here” гэсэн бичиг бүхий хамгаалалт хийн тоглож байв. Жордан эргэн ирнэ гэсэн руморууд ч биеллээ олсон.

Магадгүй Пиппенд багийн лидер байх нь хэцүү, тээртэй санагдсан байж болох. Хувь хүн талаасаа тэр хэт зөөлөн, киллер инстиктгүй байсан ч юм уу.

1994 онд Буллз болон Соникс нэгэн наймааны талаар нэлээн нухацтай ярьж, хийх дөхсөн. Пиппенийг Шон Кемпээр солих энэ солилцоо бүтсэн бол НБА-ын 90-ээд оны 2 дахь хэсгийн түүх хэрхэн өөрчлөгдөх байсан бол?

2008 оны Нью-Орлеанст болсон Бүх оддын тоглолтын үеэр Жордан үүнд анх удаа хариулт өгч.

“Тэр солилцоо болсон бол 1995 онд та Буллзд эргэн тоглох байсан уу ?” гэхэд

“Магадгүй үгүй. Би Шонтой хамтарч чадах ч Скоттитой хамт байх шиг сайн зохьцож чадахгүй байсан”гэж хариулжээ.

Жордан 1995 онд эргэн ирээд Буллз дахин 3 удаа аварга болсон.

1987 оны драфтын өмнөх чөлөөт тоглолтуудын үеэр Пиппений тоглолтыг Буллзийн ерөнхий менежер Жерри Крауз анх үзээд сэтгэл нь ихэд хөөрсөн гэнэ. Тэгээд 1987 оны драфтын өдөр Пиппенийг шууд солилцоогоор авч өөрийн болгосон нь Буллз гэсэн династи үүсгэх том алхам нь байжээ. Пиппенийг Сиэлт 5-аар авсан ч Буллз 8-аар авсан Олдин Полинайсаар сольсон хэрэг.

1992 оны олимпод НБА-ын домог болсон тоглогчид нэг баг болон оролцсон. Энэ багийн дасгалжуулагч Чак Дэйли тэр үед багийнх нь 2 дахь гол тоглогч бол Скотти хэмээн хэлж байлаа. Маш олон супер од, агуу тоглогчид байхад шүү дээ.

Пиппен 12 хүүхэдтэй айлын нэг хүүхэд нь. Аав нь өвчтэй учир ажил хийж чадахгүй. 87 оны драфтаар НБА-д орсон ч Жерри Крауз Пиппений гэнэн, итгэмтгий занг ашиглаж маш бага мөнгөний 6 жилийн гэрээ хийж байж. Пиппен Бүх оддын тоглолтонд хүртэл нэрлэгдээд байхад гэрээний сунгалт, шинэчлэлтээс аргалж татгалзсаар. Тэгсэн хэрнээ Тони Кукоч зэрэг тоглогчид илүү итгэж, анхаарал тавьж, сайн гэрээ хийж байлаа. Энэ талаараа бол Пиппен азгүй. Жордан жилд 30 сая, 36 сая гээд аймаар цалин авч байхад Пиппенийх түүний цалингийн хажууд цайны мөнгө.

Яахав сүүлд Рокитс болон Портлэндээс гайгүй цалин авсан.

Юутай ч Пиппен бол дутуу үнэлэгддэг агуу тоглогч.

НБА-ын 6 удаагийн аварга. Олимпийн хошой аварга.

7 удаа Бүх оддын тоглолтонд оролцсон.

7 удаа НБА-ын багт, үүнээс 3 удаад нь 1-р багт нэрлэгдсэн.

Довтлогч нараас хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн, хамгийн олон бөмбөг тасалсан тоглогч.

Тэр онцгой сагсан бөмбөгчин.

Өмнө ч, хойно ч  Пиппен шиг тоглогч төрөхгүй.

GD Star Rating
loading...
№1 ч биш, №2 ч биш, 10.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

34 Сэтгэгдэл

  1. BOSTON says:

    pippen ch aguu shuu.. heleh ug agoo..23-33 hoslol aguu baisan..

    GD Star Rating
    loading...
  2. joshua says:

    Tiim shu gaihaltai toglogch . Ene hoyor hunii togloltiig uzeh gej l sags uzdeg bj bilee . Sayhan end swediin league-t toglohoor irsen gej duuldaj bsan yasiin bol doo .

    GD Star Rating
    loading...
  3. uuganbilegt says:

    ene 2 aguu hun sagsan bombog gedeg zuiliig delhiid taniulhad nileen uureg guitsetgesen

    GD Star Rating
    loading...
  4. RDN says:

    Ugaasaa Pippentei hen margah ve de, Jordangiin uyed buh NBA-d ch Pippeng 2-t oroh baih gej boddog baila, temtseen bolohod ch 33 dugaariig omsdog

    GD Star Rating
    loading...
  5. Gold says:

    Тиймээ агуу тоглогч. Миний өрөөний ханан дээр 96 оны аварга авсан гарааны 5-н зураг байна. Би яг одоо өмнөөс нь хараад бичиж байна.
    7 , 33 , 23 , 91 , 9 гэсэн дарааллаар зогссон байна. Энэ зургийг хараад энэ нийтлэлийг унших сайхан байлаа.

    GD Star Rating
    loading...
  6. Kobe says:

    Pippen ah ch argagui l sain toglogch, MJ ahiin gol hoslol bsan shi dee huuhduudee . . .

    GD Star Rating
    loading...
  7. FC Liverpool says:

    Үнэндээ л аймар байсан шүү. Жордан Пиппенгүй бол шалихгүй байсан. Харин Пиппен бол хэнтэй ч байсан гар нийлэх байсан байх. энэ миний л бодол шүү

    GD Star Rating
    loading...
  8. Bulls says:

    Kukoc зургаа дахь шдээ. Лук Лонгли 13 гарааны төвийн тоглогч

    GD Star Rating
    loading...
  9. Буллс says:

    Хөөрхий Чак Дэли нас барсан даа. 1992 онд олимпоор нэг ч завсарлага аваагүй аварга авсан дасгалжуулагчдаа. Ер нь ганц ч завсарлага аваагүй аварга авсан дасгалжуулагч гэж байхгүй. Мэдээж нөгөө багууд нь авсан л байх. Өөрөө ямар ч байсан нэг ч тайм аут захиалагүй дэг

    GD Star Rating
    loading...
  10. rrr says:

    zailuul pippen odoo dampuursan gseen suuliin heden jil awsan gaigui tsalingaa demii ymand ureed duusgasan gsn muu nohoin gedsend shar tos togtohgui gdg arai bish bga da hehe

    GD Star Rating
    loading...
  11. hashka says:

    Tsoomoo minii naiz goy bichjee

    GD Star Rating
    loading...
  12. Rodman 91 says:

    Ter uyeiin Chigago Bulls ch goyo baisan shuu!

    GD Star Rating
    loading...
  13. OdeNosto says:

    Wow Jordan -as iluu gej helehgui ee tegehdee medq bsan ymaa medej avlaa Yr ni buh l Players Uuriin gesen avyastai bhiimaa So !!! Pippen #2 tegehdee Pippen Bagiing Leader -g huleen zuvshuurch bsan ni …. ter Uneheer gauu gedgiig haruulj bna .>>>

    GD Star Rating
    loading...
  14. Enhee says:

    Сэтгүүлчээ эхлээд сагсаа жоохон судлаачээ. Одом чинь 6-8 өндөртэй биш шүү дээ хө. Тэгээд ч өөр байрлалд тоглодог домброокоо.
    Одом 2м8см өндөр харин Пип 2м3 байсан юм. Анхан шатны юм мэдэхгүй байж.

    GD Star Rating
    loading...
  15. toglogchdiin undur mundriig medej bga bho, tegsgee l aldad bichtsen bh. S.Kemp – S.Pippen trade anh udaa sonsoj bn, sonirholtoi yum bolj bj. bi ooroo kemp penny g.hill gsn 90eed ond garch irjiisen toglogchdod durtai, toglolt n uneheer uzuushtei bdiin. Pip say HOF-d MJ-eer uriulsan n ih goe yum bolson, hiisen buteesen, yalj chadsan domogt 2 bei beinee aldriin tanhimd urilaa.

    GD Star Rating
    loading...
  16. belka says:

    ene tiim surtei asuudal gej uu?

    GD Star Rating
    loading...
  17. nemeed helehed shan niitlel bn, tnx!

    GD Star Rating
    loading...
  18. Muugii says:

    Za yu ch gesen niitelsen Tsolmonbaatar gej zaluud talarhal ilerhiilye. Tsaashaad bas sain analys hiisen niitlel bicheerei gej husii. Tiim Pippen bol yaguu toglogch bid bugd mende. Hervee Pippen MJ-d daragdaagui bol odoogiin Lebron-d hurehuiz toglogch bogood tuunii stat-d ch oirtoh bsan daa. Pippen huviin asuudaldaa jahan hoirgo handdag azgui negen ym shig sanagddag sh dee. Daraagiin udaa ch bas domog bolson oiriin uyeiin toglogch nariin tuhai niitleliig sain talaas ni bicheech jicheelvel: Grand Hill,Allen Iverson, Stephen Srancis, Tracy McGrady ch ym uu

    GD Star Rating
    loading...
  19. lene says:

    Ter bol aguu aguu aguu

    GD Star Rating
    loading...
  20. etuush says:

    unshihad goe bailaaa neeree unen dee Pippen 1 ch bish 2 ch bish baijee

    GD Star Rating
    loading...
  21. NAPSTER says:

    neeh utgagui yum bichhiin enuugeeree odoo yag yu ilerhiileh geed bgaag bi oilgohgui bna !!!

    GD Star Rating
    loading...
  22. ganbold says:

    pippen bol buh tsag ueiin shildeg 50 toglogchid orson aguu toglogch.pippenii talaar heleh muu ugtei hun sagsan bumbug meddeg humuusiin dund baihgui.unuu lal-giin galzuu fan jack nicolson biluu ter nuhur chin shaq kobi 2 sain ch gesen pippen shig setgel hudulgusun toglolt uzuulehgui l um daa gej helsen genelee.pippen chi bol aguu shuu. tsaashdiin amidrald chin az jargal husie.aa bas pippen maani bulss-dee ajjillaj bgaa shuu dee.ariin alband.

    GD Star Rating
    loading...
  23. Баагий says:

    Тоглолтыг нь үзэхдээ нэрийг нь мэдэхгүй ч юмуу, уншиж чадахгүй ч юмуу, ЭНЭ ДЭЭРЭЭ ҮСТЭЙ АХ гээд л биширдэг байлаа. Хорэс Грантыг НҮДНИЙ ШИЛТ гэнэ. Баг нь өөрөө гоё байсан л даа. Пиппений ХОФ хурал дээр хэлсэн үг нь сэтгэл хөдөлгөж байна лээ шүү. Багийнхнаа босгож байгаад л…
    Пиппен агуу агуу.
    Гоё нийтлэл байна.

    GD Star Rating
    loading...
  24. Dirk says:

    hen margahiiin Өмнө ч, хойно ч Пиппен шиг тоглогч төрөхгүй.

    GD Star Rating
    loading...
  25. @GENT says:

    mongolchuudiin sagsan bombog ehelj vzsen vyees l jordan pippen geed tolgoid ni ortson shvdee vneheer aguu hoslol bsiimdaa!!!

    GD Star Rating
    loading...
  26. ETSEGVAN says:

    Pippen bol gaihamshigtai toglogch. Saihan niitlel bna. Tsomoo saihan bichjee.

    GD Star Rating
    loading...
  27. Baljaa says:

    bi anh 2004 ond com hudaldaj avaad nba2004 togloj nba-d sonirholtoi bolj bj bilee 90′s allstar gej bdagdaa teriig ni avah hamgiin durtai bjdee jordan pippen stokton terguutei domog bolson toglogchidtoi. xarin odoonii nba togloomond ted bhgui sonin shuu

    GD Star Rating
    loading...
  28. k.b ttamaan says:

    saihan niitlel bn aa iimerhvv sagsan bumbug sonirhogch zaluusdaa medeelliin tsar hvreeg vrgelj telj bgaarai udur bvr ordog shvv medeellee sn tvrgen hiij bgaarai bayarlalaa . Neeree manai league.iin Batzaya geed toglogch bsn shd ter hvn yg mongol pippen bsn shvv yu gj bodjiino

    GD Star Rating
    loading...
  29. Hen ch bish says:

    Lamar Odom 6-10 гэсэн өндөртэй юмсан…

    GD Star Rating
    loading...
  30. rego says:

    goy niitlel bna amjilt husii

    GD Star Rating
    loading...
  31. bbbyambaa says:

    Amazing Pippen

    GD Star Rating
    loading...
  32. green says:

    pippen gaihaltai, batsaan baihad duuraij usee hurtel zasuuldag bailaa. Pippen!!!

    GD Star Rating
    loading...
  33. BULLS says:

    PIPPEN JORDAN ODOM KOBE okla

    GD Star Rating
    loading...
  34. JORDAN bhgui bol Pippen od bolj chadahgui bsn Harin Pippen bhgui bol Jordan domog bolj chadahgui bsn.tiimees bairlal deeree Jordan number one!Pippen bas Position deeree Number one
    shuu!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: