Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс, Мэргэжлийн Бокс » Сүүлийн хагаст болох тулаанууд

GD Star Rating
loading...

Мэргэжлийн боксын ертөнц оны сүүлийн хагаст нам жим байх төлөвтэй. Гэхдээ анхаарал татсан хэдэн тоглолт явагдах тохироо хэдийнэ хийгдээд байна. Тэдгээрийг тоймлон сонирхуулья.

VIII.18

Эрисланду Лара-Вилли Ли

Сонирхогчийн боксын дэлхийн аварга Лара 2007 онд Пан Америкийн наадамд орж байх үедээ Г.Ригондотой хамт оргон шуугиан тарьж байсан. Хэдэн долоо хоногийн дараа оргодлууд Бразилаас баригдан Куба руугаа буцаж байв.

Харин дараа жил нь тэр дахин оргосон ба энэ удаагийнх нь бүтэлтэй болж, тэр Мексик рүү зугтаж чадсан юм. Ингээд эрх чөлөөтэй болсон тэрбээр 2009 оны нэгдүгээр сард мэргэжилд хөл тавьж, одоогоор 12 тоглолт дараалан ялаад

байна. Түүний өрсөлдөгч нь цол гуншин багатай Америкийн Вилли Ли. Тиймээс Ларагийн ялалтын цуврал цаашид үргэлжлэх биз ээ.

Ёрденис Угас-Маркес Жексон

Куба боксчин Угасыг 2005 онд 19 настайдаа дэлхийн аварга болсон гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрбээр Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа нэг хэсэг сураг тасраад байсан ч саяхнаас мэргэжилд шилжсэн нь тодорхой болжээ. Энэ нь түүний мэргэжлийн рингэнд хийх анхны тулаан юм.

VIII.21

Томаш Адамек-Майкл Грант

Цагтаа WBC-гийн аваргын бүс эзэмшиж байсан Томаш 2007 онд Чад Доусонд харамсалтай ялагдан юу ч үгүй хоцорсон. Польш эр үүнээс хойш 10 тоглолт дараалан ялаад байна. Хэрвээ Америкийн Грантыг сөхрүүлж чадвал цаашид аваргын төлөө тоглох боломж нээгдэж магадгүй.

IX.04

Феликс Штурм-Жиованни Лоренцо

Германы Штурм 2006 онд WBA-гийн аваргын бүсээ эргүүлэн авснаас хойш есөн удаа цолоо хамгаалаад буй. Одоо Доминиканы Лоренцобусдын чадаагүйг гүйцэлдүүлэхээр бэлтгэлээ базааж буй. Хувийн ур чадвар, цол гуншин, хөгжөөн дэмжигч (тоглолт Германы Кёльн хотод болно) гээд аль ч талаас нь харсан Феликсийн ялах боломж илүү байна.

IX.11

Владимир Кличко-Самуэль.Питер

Хоёр боксчин анх 2005 оны намар нударга зөрүүлэхэд Владимир шүүгчийн саналаар ялж байв. Ингэснээр украин эр дэлхийн аваргын төлөө тоглох эрхтэй болсон ба энэ боломжоо алдалгүй ашиглаж, IBF-ийн аваргын бүс эзэмшигч К.Бёрдыг техникийн нокаутаар буулгасан билээ. Одоо тэр IBF, WBO, IBO-гийн аваргын бүсийг эзэмшиж байна. Харин Самуэль нэг ч ялагдаагүй явсан гайхамшигт цувралаа таслуулсандаа шаралхаж, Владимираас хариугаа авах мөчийг тэсэн ядан хүлээж байсан. Тэр хүсэл нь биелэх эсэхийг бид удахгүй харах болно. Тэдний тоглолт Германы Франкфурт хотын “Commerzbank-Arena”- д явагдах аж.

Эрик Моралес-Вилли Лимонд

Мексик эр Моралес цагтаа цалгиж явсан боксчин. Таван өөр жинд долоон удаа аварга болж байсан тэрбээр 15 дэлхийн аварга цолтныг сөхрүүлсэн гэдгээрээ алдартай. Харин түүний өрсөлдөгч нь 32 тулалдахдаа 30 ялсан, өдгөө WBU-гийн аваргын бүс эзэмшиж буй шотланд боксчин. Тэрбээр 2007 онд залуу од Амир Хантай нударга зөрүүлж байсан гэдгээрээ олонд танигдсан. Энэ тоглолт Мексикийн Мехико хотод болох тул Моралесийн ялах боломж илүүдүнэлэгдэж байна.

IX.18 Хуан Мануэль Лопес-Рафаэль Маркес

Урьдын гаргасан амжилт, нэр алдрыг нь бодолцвол Р.Маркес ялах мэт. Гэхдээ түүний нас харьж яваа тул ид гарч ирж буй Лопесийг барахгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ нь ч үндэстэй юм. Учир нь Лопес мэргэжилд хөл тавьснаас хойш ялагдал байтугай тэнцээ амсаагүй яваа бөгөөд одоогоор ялалтын цуврал нь 29-д хүрээд байна. Тэрбээр 2008 оны

зургадугаар сард Д.Понцег ялж, WBO-гийн аварга болсноос хойш найман удаа цолоо хамгаалсан. Харин Маркесийн хувьд Лопестой хийх тоглолт дэлхийн аварга болох сүүлийн боломж нь байж мэднэ.

X.16

Виталий Кличко-?

Ах Кличко аравдугаар сард ээлжит тоглолтоо хийхээр болсон ч өрсөлдөгч нь хараахан тодроогүй байна. Юутай ч энэ нь WBC-гийн аваргын бүсээ хамгаалах тоглолт байх юм. Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр түүний өрсөлдөгч Америкийн

Шэннон Бриггс байх магадлалтай гэнэ. Хэрвээ энэ үнэн бол Виталий их л сулхан өрсөлдөгч сонгож авч. Өдгөө 38 настай, нийт таван удаа ялагдаж байсан, урьд өмнө чанга боксчидтой нударга зөрүүлж үзээгүй Шэннон украин эрд хүчтэй өрсөлдөгч болж яагаад ч чадахгүй.

XI.05

Эвандер Холифильд-Шерман Уильямс

50 дөхөж яваа Холифильд яах гэж рингэнд гараад байгааг ойлгохгүй юм. Сүүлийн үед үзэгчид түүний урьдын гялалзсан тоглолт бус, хэрхэн ялагдахыг нь л харах болж. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Африкийн Ф.Ботаг ялсандаа урамшсан бололтой дахин нэг тулаан хийх тохиролцоонд хүрчээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Эвандер санхүүгийн хямралд орсон тул ээлжит удаагаа тоглохоос аргагүй болсон гэнэ. Үнэний хувьтай байж мэднэ.

Түүний өрсөлдөгч Ш.Уильямс өөрөс нь 10 насаар дүү, нийт 11 удаа ялагдаж байсан боксчин байна. Тоглолт Детройтын “Joe Louis Arena”-д явагдах аж.

XI.13

Мэнни Пакьяо-Антонио Маргарито

“Пакмэн” уламжлал ёсоор оны хамгийн сүүлийн, бас хамгийн шилдэг тулааныг хийх нь. Мейведертэй нударга зөрүүлэх тохиролцоо нь дахид л бүтэлгүйтсэн тул энэ удаа Мексикийн А.Маргаритог сонгож авчээ. Тэдний тоглолт Америкийн Даллас хотын 110 мянган хүний суудалтай “Cowboys Stadium”-д явагдах юм. Ж.Клоттитой хийсэн Пакьяогийн өмнөх тулаан

мөн энэ цэнгэлдэхэд явагдсан ба тухайн үед зохион байгуулагчид 35 сая долларын ашиг олсон

тооцоо гарч байв.

GD Star Rating
loading...
Сүүлийн хагаст болох тулаанууд , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: