Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Тоттенхэм балрах дөхлөө

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн урьдчилсан шатны сүүлийн роундийн тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Энэ шатыг давж чадвал 2010-2011 оны улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй тул багууд бүх хүчээ дайчлн тоглож буй нь тодорхой.

Тоттенхэм Хотспур баг Швейцарийн Янг Бойзтой эхний тоглолтоо Бернд хийж, золтой л зүйл дууссангүй. Тоглолтын эхлэл Тоттенхэмийн хувьд хар дарсан зүүд мэт байж, эхний 28 минутанд талбайн эзэд 3 гоол хийж чадсан байна.

Гэхдээ Тоттенхэм 42 дахь минутанд Бассонгийн гоолоор тоог 3:1 болгосон ба 83 дахь минутанд Роман Павлюченко багийнхаа 2 дахь гоолыг хийж анх төлөвлөснөөс тааруу ч тоглолтын эхлэлтэй харьцуулахад хожил шиг үр дүнтэйгээр нутаг буцлаа.

Ер нь Янг Бойз бол басаж болохгүй баг гэдгээ өмнөх шатанд харуулж, Туркийн Фенербахчег хожсон юм.

Тоттенхэм өнгөрсөн улирлын ПЛ-ийн ширүүн өрсөлдөөн дундаас 4-р байранд орчихоод Аваргуудын лигийн урьдчилсан шатыг давахгүй бол хамгийн харамсалтай хэрэг биз.

Хариу тоглолт 7 хоногийн дараа Уайт Харт Лэйн цэнгэлдэхэд болно.

Украйны Динамо Киев талбай дээрээ Аяксийг хүлээн авч тоглоод 1:1-ээр хайнцав. 56 дахь минутанд Динамогийн тоглогч Гармаш улаан хуудас авч тоглолтоос хөөгдөж, улмаар Аякс сет-писээс гоолдсоноор ихээхэн давуу байдалтай болсон. Гэхдээ 9 минутын дараа О.Гусев тэнцээний гоол хийж дөнгөжээ.

Оросын лигийн лидер Зенит талбай дээрээ Францын Осерийг хүлээн авч тоглож, Александр Кержаковийн 3 дахь минутанд хийсэн гоолын ачаар 1:0-ээр хожлоо.

Русенборгчууд Копенгагенийг 2:1-ээр хожсон бол Словакийн Жилина түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн хэсгийн шатанд шалгарах боломжтой болоод байна. Тэд Спарта Прагийг 2:0-ээр хожжээ.

Өнөө шөнө мөн 5 тоглолт болох бөгөөд Германий Вердер Италийн Сампдориатай, Испаний Севилья Португалийн Брагатай сонирхолтой тоглолтууд хийнэ.

Динамо К (Украин) — Аякс (Нидерланды) 1:1

Гоол: Гусев, 66 – Вертонген, 57
Динамо К: Коваль, Бетао, Вукоевич, Попов, Шевченко (Эль-Каддури, 77), Ярмоленко (Андре, 70), Михалик, Гармаш, Гусев (Силва, 82), Еременко, Алмейда
Аякс: Стекеленбург, ван дер Вил, Вертонген, Анита (Сулеймани, 61), Эно (Эриксен, 69), Эль-Хамдауи, де Йонг, Эмануэльсон, Суарес, де Зеув, Пресас
Шар хуудас: Гармаш, 30; Вукоевич, 60 – Анита, 42
Улаан хуудас:Гармаш, 56

Зенит (ОХУ) — Осер (Франц) 1:0

Гоол: Кержаков, 3
Зенит: Малафеев, Анюков, Бруну Алвеш, Ломбертс, Губочан, Данни, Широков, Семак (Зырянов, 89), Денисов, Лазович (Хусти, 60), Кержаков (Бухаров, 78)
Осер: Сорен, Ангбар, Грихтинг, Кулибали, Ле Таллек, Бирса (Конту, 70), Миньо, Олиеч (Керсия, 89), Педретти, Елень, Ндинга
Шар хуудас: Данни, 33 – Миньо, 36; Ле Таллек, 82; Конту, 87

Янг Бойз (Швейцарь) — Тоттенхэм (Англи) 3:2

Гоол: Лулич, 4; Бьенвеню, 13; Хохштрассер, 28 – Бассонг, 42; Павлюченко, 83
Янг Бойз: Вольфли, Саттер, Костанцо (Шнойвли, 65), Дубаи, Бьенвенью, Шпихер, Лулич, Аффольтер, Дежен (Раймонди, 90), Хохштрассер, Джемаль
Тоттенхэм: Гомес, Бейл, Паласиос, Модрич (Кранчар, 46), Джовани, Дефо (Кин, 66), Бассонг, Доусон, Чорлука, Ассу-Экотто (Хаддлстоун, 36), Павлюченко
Шар хуудас: Бьенвеню, 72 – Ассу-Экотто, 4; Бассонг, 68

Спарта (Чех) — Жилина (Словак) 0:2

Гоол: Сисей, 51; Оравец, 73
Спарта: Блажек, Ржепка, Памич, Хоэнедер, Лачны (Тршешняк, 68), Квеуке, Жофчак (Земан, 77), Адиаба, Куцка, Брабец, Вахоушек (Еслинек, 90)
Жилина: Дубравка, Печалка, Гулдан, Мраз, Рилке (Зошак, 79), Майтан (Полячек, 87), Йеж, Оравец, Пьячек, Сисей (Шоурек, 90), Белло
Шар хуудас: Брабец, 39; Ржепка, 66; Вахоушек, 78 – Сисей, 36; Белло, 68; Майтан, 81

Русенборг (Норвеги) — Копенгаген (Дани) 2:1

Гоол: Иверсен, 23; Хенриксен, 57 – Гронкьяр, 84
Русенборг: Эрлунг, Лустиг, Дорсин, Аннан, Ольсен (Бакенга, 65), Демидов, Стадсгор, Иверсен (Винснес, 85), Шелбред, Хенриксен, Прица
Копенгаген: Виланд, Поспех, Клаудемир, Квист, Гронкьяр, Ндой, Антонссон, Кристенсен (Неррегор, 67), Вендт, Вингор (Бергвольд, 67), Йоргенсен
Шар хуудас: Ольсен, 48; Аннан, 72 – Вингор, 6; Квист, 43

GD Star Rating
loading...
Тоттенхэм балрах дөхлөө , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. manc says:

    xaxa goy goy

    GD Star Rating
    loading...
  2. d says:

    Giovani do santos geed mexico zaluu ungursun selh iin avrgaar yaamr bairlald togloj bsan ym bol. gaigui toglogch ym boluu geed haraad bsan uchigdur bol suraggui bhiimaa

    GD Star Rating
    loading...
  3. do santos fwd/wing

    GD Star Rating
    loading...
  4. blue son says:

    totenham-iin togoryynyyd estoi jinxene PL-iin ner suldiig byzarlaad xaychixlaa.Young boys gedeg club bi ene amidraldaa sonsoogui um bna ,
    Psda gej CL-t 4-uur Mancity um yy Looserpool garsan bol uur bsan um Harry ats xezee ch Europiin temtseenii tyrshlaga bxgui ubgun shuu dee

    GD Star Rating
    loading...
  5. naran says:

    blue son ÷è õºë áºìáºã ìýäýõã¿é þì ÷èíü young boys èéã ÿàæ ÷ ñîíñîõ âý äý, ñàÿõíààñ ïðåìåðü ëèã èéã ãàäàðëàäàã áîëæ áàéãàà õ¿¿õä¿¿äèéí íýã áèç äýý.

    GD Star Rating
    loading...
  6. ter romkagiin gooliig nud huitssengui. aimar bnaa. odoo talbai deeree alaad ognoo.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: