Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, 5.Олимпизм, МҮОХ, Онцлох, Сингапур 2010, Чөлөөт бөх » “Аварга баавгай” буюу “Хар алт”-ны нутагт мэндэлж, шар алтны эзэн болсон Б.Батцэцэг

GD Star Rating
loading...

Одоогоос арван долоон жилийн тэртээ уурхайчдын өлгий Налайхад Баатарзоригийн гэрт ууган охин мэндэлсэн нь өсвөр үеийнхний анхны олимпийн аварга Батцэцэг байсныг хэн гадарлах билээ дээ. “Дахан доор аварга, даахин доор морь” гэгчээр эгэл жирийн амьдралтай, гэр хорооллын энэ айлаас олимпийн аварга мэндэлж, ард түмнээ баярлуулах хувь заяа тэтгэсэн тэнгэр бурхандаа баярлахаас өөр аргагүй ээ.

Тэднийх удахгүй гурван хүүхэдтэй болж, “Эрдмийн оргил” цогцолборт номын дуу сонсдог Б.Батцэцэг зургаадугаар ангид суралцаж байхдаа гэнэт Д.Мөнхбаяр багшийн удирдлага доор бөхийн дугуйланд хичээллэж эхэлжээ. Залуу багш түүний хурд, хүч, хөдөлгөөний эвсэл, сэргэлэн цовоо чанарыг гярхай ажиглан, шавиа болгосон нь ёстой нүдээ олсон гэлтэй. Түүний амжилт өдрөөс өдөрт өсч, 2006 онд өсвөрчүүдийн улсын аварга цолыг хүртэж, 2009 онд Азийн өсвөрийн АШТ-д өрсөлдөхөөр Энэтхэг улсыг зорилоо. Тэнд очоод сая шигшээд ялдаг Энэтхэгийн бөхтэй гурван үе ач тач барилдаад дийлдэн, дараа жил нь олимпийн эрх олгох тэмцээнд мөн л нөгөөх гайхалтайгаа дахин халз тулан, мөн л ялагдлын гашууныг амссан ч бөхчүүдээс мундаг гэгдэж байсан хөвгүүд бүгд мултрахад гав ганцаараа Сингапур зорчих эрхийн бичгээ өвөртөлсөн “хэгжүүн” охин. Тэгээд л багштайгаа хамт Сингапурыг “дайлаар мордох” төлөвлөгөөгөө зохиож, медаль авах мөрөөдлөө хэрэгжүүлэхээр хөлс гарган хөдөлмөрлөж эхэлжээ.

Түүний гарын багш, энэ жил нас сүүдэр 42 шүргэсэн Даваацэрэнгийн Мөнхбаяр өөрөө бол Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын хүн. Багаасаа зүлэг ногоон дэвжээнээ барилдан, аймгийн арслан цолыг эр бяр заан хүртсэн нэгэн. Тэгээд Налайхын сургуульд багшлах томилолтоо одоо болтол эдэлсээр бараг л тэндхийн хүн болон идээшин дасчээ. Ер нь Налайхын гавьяат багш Д.Адьяатөмөрийн “нухсан” Пунцагийн Сүхбат, А.Цэдэнсодном, А.Ганбаатар, Энхсайхан гээд л олон сайн бөхчүүд ханхалздагийг спортын хорхойтнууд андахгүй. Мөнхөө багш ч өөрөө Адьяа багшийнхаа удирдлагаар 74 кг-д чөлөөтөөр үзэлцэж байснаа дурсаж одоо болтол хөлстэй дэвжээнээсээ салаагүйн ач тусаа өөрийн бие сэтгэлээрээ мэдэрсэн нь энэ. Аймгийн арслангийн од Арслан хотод гийх нь энэ ээ.

Б.Батцэцэг таван бөхтэй хэсэгт таарч эхнээсээ л хэнээс ч үл бэргэн барилдсаар дөрвүүлэнг нь ялж, алтан медалийн төлөө үзэлцэхээр шалгарлаа! Өнөөх гайхал Энэтхэгийн Поожа Данда! Айлын бөх урьд нь хоёр удаа өвдөг шороодуулсан болохоор их маадгар байх шиг. Бас ч хэсэгтээ АНУ, Болгарын хүчтэй өрсөлдөгч нараа илүүрхэн хаясан тул өөртөө итгэлтэй ч юм шиг, эсвэл бассан ч юм шиг дэвхцэнэ.

Шувтаргын барилдаан хүртэл Б.Батцэцэг маань эхлээд Шинэ Зеландын Т.Форд, дараа нь Гвиней улсын А.Суаре нарыг хөнгөхөөн яллаа. Харин Оросын Светлана Липатоватай ёстой л хүч ухаанаа дайчлан барилдаад, эгзэгтэй үед хожлын оноогоо авч алтад хүрэх замаа зассан юм. Дараа нь Нигериэс ирсэн нядхан, нялцгай барилдаантай К.Викторыг хоёр үед буулган аваад санаа амарлаа. Хэрвээ Африкийн бөхтэй бөхтэй хариуцлагагүй барилдан хожигдсон тохиолдолд Москва хотоос ирсэн Света охин шигшээд шууд гарах аюул нүүрлэж байсныг хэлэх үү. Гадаадын бөхчүүд түүний бяртайг гайхна. Найзууд нь Б.Батцэцэгийг “Баавгай” хэмээн өхөөрдөн дууддаг нь үүнтэй холбоотой болов уу.

Ингээд Сингапур-2010 Хүүхдийн олимпийн наадмын охидын чөлөөт бөхийн 60 кг-ийн олимпийн алтан медалийн төлөө Монголын Баатарзоригийн Батцэцэг Энэтхэгийн Поожа Данда нар өгөө аваатай үзэлцсээр, мөн л эгзэгтэй мөчид ялалтын оноогоо итгэлтэй авч, Монголын спортын түүхэнд бас нэгэн алтан хуудас нээж Залуучуудын Олимпийн анхны аварга боллоо.

Тэгвэл эрэгтэй хүүхэд шиг богино халимагтай, нүд нь очтон гялалзах энэхүү сэргэлэн охин Б.Батцэцэг гэх хэн бэ?  Түрүүн дурдсанчлан, тэрбээр 1993 оны 2 сарын 23-нд Налайхад төрсөн. Аав уурхайчин, ээж оёдолчин, одоо групд байдаг. Хоёр охин дүүтэй. Дүү Б.Батзул нь энэ жил 15 хүрсэн, бас чөлөөт бөхөөр хичээллэдэг дүү Б.Хонгорзул нь дөнгөж хоёр ойтой. Дандаа хамгийн хайртай газар Налайхаасаа автобус Улаанбаатар руу довтолгодог байсан. Энэ жил Налайхын “Эрдмийн оргил” сургуулийн сурагчийн амьдралаас БТДС-ийн оюутны ширээнд шилжсэн тул Улаанбаатарт суурьшиж магадгүй. Чөлөөтийн ах Б.Наранбаатар, эгч О.Бурмаа нарыг шүтдэг, тэд нар шиг сайн бөх болохыг мөрөөддөг.

Тэмцээний дараа тэрбээр “Хамгийн хэцүү нь орос охин Света байлаа. Бяртай гэж жигтэйхэн. Гэхдээ надаас чадлаараа илүү биш л дээ. Бас тэр Африкийн хоёр бөх их сонин эвгүй үнэртэй. Тэр эвгүй үнэр нь миний бөхийн өмсгөлд шингээд цэвэрлэх гэж нэлээн сандарлаа. Хоёр удаа ялагдсан Энэтхэгийн өрсөлдөгчөөсөө хариугаа авсандаа сэтгэл өндөр байна. Тэр их уйлсан шүү, хөөрхий! Хамгийн гол нь анхны Олимпийн аварга цол хүртсэндээ туйлын баяртай байна. Ард түмэндээ маш их баярлалаа!!!” хэмээн багийнхандаа хуучилж билээ.

Засгийн газраас шагнах 40 сая төгрөгөө яах вэ гэж нэг нь сонирхвол “Хаан банкиндаа хадгална даа” гэж торолгүй хариулсан гээч. Аварга болсныхоо дараа и-мейл хаягаа дор нь өөрчилж, “баавгай” хочныхоо ард “алт60” гэсэн шинэ тодотголоо дор нь хийсэн сурагтай. Ер нь бол Б.Батцэцэг охин тэмцээний өмнө нерв багатай, барилдах өдрөө тосгоноос тэмцээн болох “Suntech” ордон хүртэл автобусны суудал дээрээ нам унтаад ирсэн гэдэг. Багш нь шалгаад гар утас руу нь залгахад “сүхээр цохиулсан” мэт таг унтсаар байсныг бодохоор амгалан тайвнаа хадгалж чаддаг, айх эмээх хүчин зүйлгүй бөх ажээ. Манай жүдогийн гавьяат, олимпийн хүрэл медальт Д.Нармандах яг иймэрхүү нерв гэдгийг мэддэггүй баавартай бөх байсансан.

Бууз, хуушуур, цуйван гээд л үндэсний хоолондоо “нугасгүй”, хажуугаар чихэр, жимсэнд сайн. Олимпийн тосгоны хоолыг өдөр бүр идсээр сонирхол бага зэрэг буурсан. Гэхдээ энд нэг монгол айл үндэсний нэг хоолны гуанз нээснийг сонсоод хаягийг нь хайж байгаа. Мөн багийн найзуудтайгаа цуг усанд сэлэхийг заалгаж буй. Бөх хүнд хэрэгтэй дасгалын нэг нь гарцаагүй усан спорт гэдгийг яс ойлгосон бололтой.

Аварга болсныхоо дараа аав, ээж рүүгээ мессеж илгээсэн чинь тэдний хөл нь газар хүрэхгүй баярласан гэдэг. Аав нь бас бяцхан хүлээн авалт ч найз нөхдийн хүрээндээ зохион байгуулсан байхыг үгүйсгэхгүй.

Триатлоны охин, түүний найз Т.Энхжаргал эхний өдөр уралдаад, замдаа унаад, өөрийнхөө санасандаа хүрээгүйдээ гомдон, нулимс мэлтэлзүүлж байсныг хараад түүнийг тайвшруулан аргадаж “Битгий санаагаар уна, найз минь! Би маргааш медаль авна шүү дээ” гэж зоригтой итглтэй хэлсэн гэдэг шүү. Тэгэхээр Б.Батцэцэг маань олимпийн аваргыг авъя гэсэндээ авсан авхаалжтай, зоригтой, авьяастай, зорилготой охин байгаа биз!

Эцэст нь олимпийн анхны аварга Баатарзоригийн Батцэцэг бидэнд сэтгэлийн үгээ гарын үсгийн хамт дурсгасан юм. “Хар алт”-ны Налайхаас мэндэлсэн, олимпийн шар алтны эзэн, 17 настай Б.Батцэцэг маань цаашдаа Лондон-2012, Рио-2016 олимпийн сэтгэлдээ төсөөлөн, өсвөрийн олимпийн медалиа “томруулах” гэгээн хүслэн буйгаа нуусангүй ээ!

ОТО,

Сингапур, Хүүхдийн олимпийн наадам, 2010 оны 8 дугаар сар 17

GD Star Rating
loading...
“Аварга баавгай” буюу “Хар алт”-ны нутагт мэндэлж, шар алтны эзэн болсон Б.Батцэцэг, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. erdene says:

    олимпийн алтан медалиа хос болгоорой

    GD Star Rating
    loading...
  2. Fan of MGL says:

    Bayar hurgyee mongoliin mine tamirchid delhiid ingej neree gargaj yabj bgad setgel mash ondor bn. Yalanguya orosiin tamirching hojij finald uldsend bur ih bayartai bn :p

    GD Star Rating
    loading...
  3. galaxy says:

    hoorhiin zondoo ih bayar hurgiiii

    GD Star Rating
    loading...
  4. galaxy says:

    http://www.youtube.com/watch?v=OStJIeNWLV4&feature=related
    barildaanii bichleguud ni bna

    GD Star Rating
    loading...
  5. zizou says:

    Sain bnshu, sergelen uhaalag ohin bololtoi, eruul enhiig husye

    GD Star Rating
    loading...
  6. galaxy says:

    http://www.youtube.com/watch?v=U9rOa2OJ2_E&feature=related

    mongoliin toriin duulaliig singapuriin tengert egshigluulev

    GD Star Rating
    loading...
  7. malchin says:

    bayar hurgeye daragin olymp.uudad amjilt gargaarai

    GD Star Rating
    loading...
  8. TULGA says:

    BAYR hurgey eniig unshij bhad shuud l setgel ogshood nudnees nulims goojij bayriin nulims tusaalaa
    uneheer sergelen mundag ohin bna chamd amjilt husey!!!

    GD Star Rating
    loading...
  9. za ta nar bitgii jaahan huuhded tsaasan malgai umsguud bai naa chin odoo hamraa suhuh ni bitgii hel ar dagzandaa naagaad bi olimpiin avarga ntr geed beltgelee ch oligtoi hiihee bolivol yaana usvuriin olimpiin avarga bitgii hel nasand huregchdiin olimpiin avarga tuvshinbayar badar uugan 2 hurtel olimpiin avarga bi ntr gej bichij gariin useg zurj bgaagui yum chamaig jinhene olipiin avarga olohoor chin algaa devsen ugtaya beltgelee sain hiigeerei minii duu bitgii tsaasan malgai umsuj biee toogooroi

    GD Star Rating
    loading...
  10. candy says:

    huurhun dvv min amjiltand hvrsend bayar hvrgie eniig unshad ooriin erhgvbayarlaj suuna. minii dvv chadnaaa.. ilvv dutu zangv estoi l neg heneggv hvvhed shvv… minii dvv tsaashdaa hicheegere. amjilt shvv… munhbayar bagsh ch ugaasaaal mundag bagsh shdee… bagshdaa bs bayar hvrgii….
    egchin dvv ooshooih amjilt gargana shvv odoo chamd itgej bgaa hvn bvr ih bolson shvv…. za amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: