loading...
Вердер Бремен талбайдаа Сампдориаг 3 :1-ээр буулган авч аваргуудын лигийн хэсгийн шатанд үлдэх өндөр боломжтой боллоо. Долоо хоногийн дараа тэд Сампдориагийн талбайд 2 гоолын зөрүүтэй ялагдахгүй л бол аваргуудын лигт өрсөлдөнө. Томас Шаафын залуус 2-р хагаст 3 гоол оруулж ялалтаа баталгаажуулсан бөгөөд Клеменс Фриц зүүн хөлөөрөө алсын цохилтоос тооны харьцааг нээсэн юм.
Түүний гоолоос өмнө Паццини нэг гоол оруулсан ч отон тоглолт хэмээн тооцогдоогүй юм. Паццинигийн ээлжит оролдлого хаалганы шон онож азгүйтсэний дараа энэ тулааны шийдвэрлэх үйл явдал боллоо. Булангийн цохилтын үеэр эсрэг багийн тоглогчыг татаж унагаасан Стефано Луччини 2 дах шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдлөө. Торгуулийн цохилтыг Фрингс амжилттай гүйцэтгэн Вердерчүүд давамгайллаа баталгаажуулсан.
Энэ гоолоос хоёр минутын дараа Клаудио Пизарро 3 дахь гоолыг оруулсны дараа Италийн багийн найдвар нэгмөсөн тасарсан гэсэн болно. Гэвч 90 дэх минутад Паццини алдаагаа цайруулж нэр төрийн ганц гоолыг оруулж дөнгөсөн. Магадгүй энэ гоол 2 дахь тоглолтонд Сампдориад маш их тус хүргэж болох юм.
Өнгөрсөн долоо хоногт Барсаг Суперцомд 3 :1-ээр ялсан Севильячууд Португалын Брагаг барсангүй. 1 :0-ээр ялагджээ. Бусад тоглолтуудын дүнг доор орууллаа. Хариу тоглолтууд 8 сарын 24, 25-нд явагдана.
| БРАГА (Португали) – СЕВИЛЬЯ (Испани) – 1:0 | |||
| ВЕРДЕР (Герман) – САМПДОРИЯ (Итали) – 3:1
ЗАЛЬЦБУРГ (Австри) – ХАПОЭЛЬ (Тель-Авив, Израиль) – 2:3
|
loading...



